Япон маягийн амтат омлет хийх жор

Япончуудын хамгийн өргөнөөр хийж иддэг хоолнуудын нэг болох "omurice" нь омлет болон будаа гэсэн 2 үгний нийлбэр юм. "Оmurice"-аар ихэвчлэн гэрт ирсэн зочдыг дайлдаг бөгөөд кафе, цайны газруудад мөн өргөнөөр иддэг аж. Ингээд та бүхний амралтын өдөрт зориулж япон маягийн омлет буюу "omurice"-ийн жорыг хүргэж байна.

Япон маягийн амтат омлет хийх жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц

Дотор хийх

  1. Тал сонгино
  2. 1 ясгүй, арьсгүй тахианы гуя
  3. 1 хоолны халбага ургамлын тос
  4. Ногооны цуглуулга  /Хүссэн ногоо, хүссэн хэмжээгээр/
  5. Давс хүссэн хэмжээгээр
  6. Перц хүссэн хэмжээгээр
  7. Тал аяга цагаан будаа
  8. 1 хоолны халбага кетчуп
  9. 1 цайны халбага сар буурцгын цуу

Омлетын хувьд:

  1. 2 өндөг
  2. 2 хоолны халбага сүү
  3. 2 халбага ургамлын тос
  4. 6 хоолны халбага чеддар бяслаг

Орц

1 Сонгиноо сайтар жижиглэнэ

Сонгиноо сайтар жижиглэнэ

2 Тахианы махаа 1 см хэмжээтэй хэрчиж бэлдэнэ

Тахианы махаа 1 см хэмжээтэй хэрчиж бэлдэнэ

3 Хайруулын тавгаа тослож халаагаад сонгиноо зөөлөртөл нь хуур

Хайруулын тавгаа тослож халаагаад сонгиноо зөөлөртөл нь хуур

4 Тахианы махаа сонгино дээрээ хийж болтол нь хуур

Тахианы махаа сонгино дээрээ хийж болтол нь хуур

5 Дээрээс нь ногоо, давс, перцээ нэмээрэй

Дээрээс нь ногоо, давс, перцээ нэмээрэй

6 Болсон будаагаа дээрээс нь хийж сайтар хольж тараа

Болсон будаагаа дээрээс нь хийж сайтар хольж тараа

7 Петчуп болон буурцгийн цуугаа хийгээд сайтар холь. Дараа нь бэлэн болсон хольцоо хоолны тавган дээр авч хайруулын тавгаа цэвэрлэнэ

Петчуп болон буурцгийн цуугаа хийгээд сайтар холь. Дараа нь бэлэн болсон хольцоо хоолны тавган дээр авч хайруулын тавгаа цэвэрлэнэ

8 Нэг өндгөө аяганд хагалж хийгээд дээрээс нь 1 хоолны халбага сүү хийгээд хутга

Нэг өндгөө аяганд хагалж хийгээд дээрээс нь 1 хоолны халбага сүү хийгээд хутга

9 Цэвэрлэсэн хайруулын тавгаа тосолж халаа

Цэвэрлэсэн хайруулын тавгаа тосолж халаа

10 Хайруулын таваг халсны дараа өндөгний холимогоо дээр нь асгаж өндөгний ёроол шарагдах үед галаа багасгана

Хайруулын таваг халсны дараа өндөгний холимогоо дээр нь асгаж өндөгний ёроол шарагдах үед галаа багасгана

11 3 хоолны халбага бяслаг нэг талд нь тавиад дээрээс нь үндсэн холимогоо нэмж өгнө

3 хоолны халбага бяслаг нэг талд нь тавиад дээрээс нь үндсэн холимогоо нэмж өгнө

12 Болгоомжтойгоор өндөгний хоосон талаар холимогоо хучиж өгөөрэй. Дараа нь омлетоо тал талаар нь сайтар шарна

Болгоомжтойгоор өндөгний хоосон талаар холимогоо хучиж өгөөрэй. Дараа нь омлетоо тал талаар нь сайтар шарна

13 Бэлэн болсон омлетоо таваглаж авна

Бэлэн болсон омлетоо таваглаж авна

14 Хэрвээ их тостой бол ослетоо хүсний цаасаар ороож тосыг шингээж аваарай. Үлдсэн орцоороо дараагийн омлетоо хийж болно. Бэлэн болсны дараа дээр нь кетчупээр хүссэн зүйлээ зурж чимэглээрэй

Хэрвээ их тостой бол ослетоо хүсний цаасаар ороож тосыг шингээж аваарай. Үлдсэн орцоороо дараагийн омлетоо хийж болно. Бэлэн болсны дараа дээр нь кетчупээр хүссэн зүйлээ зурж чимэглээрэй

Ингээд таны Япон маягийн омлет бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Ингээд таны Япон маягийн омлет бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()