Австрали бүсгүй Холливүүдын ертөнцөд шуугиан тарьсаар...

Халуухан төрх, хүн бүрийн харцыг булаах гоо үзэсгэлэнг жүжигчин Маргот Робби (Margot Robbie)-гоос харж болох юм. Тэрээр 1990 оны 7-р сарын 2-ны өдөр Австрали улсад мэндэлсэн бөгөөд урлагт хөл тавьж, алдар нэрийн оргилд гарч чадсан билээ. Олон гайхалтай дүр бүтээж, авьяас чадвар, дур булаам төрхөө гайхуулаад авсан жүжигчин бүсгүй нь хүн бүрийн хайрыг татаж, хүндлэгдэж явдаг аж. Харин яагаад чухам түүнийг хайрлах ёстой шалтгаануудыг доорх мэдээллээс уншаарай.

Австрали бүсгүй Холливүүдын ертөнцөд шуугиан тарьсаар...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ханхүү Харритай найз

Та түүнийг маш нөхөрсөг, сайхан сэтгэлтэй нэгэн гэдгийг мэдэх үү? Хүн бүртэй элгэсэг дотно харилцдаг төдийгүй найзалж нөхөрлөхөд амархан нэгэн аж. Түүний найзууд дунд Английн ханхүү Харри (Harry) хүртэл багтдаг байна. Тэд хамтдаа үдэшлэг зохиож, хөгжилдөх дуртай бөгөөд найзууд нь жүжигчин бүсгүйг хамгийн сайн найз, энгийн, өөрийнхөөрөө хэмээн тодорхойлдог аж. Тэрээр хүнийг огт ялгаварладггүй болохыг нь та түүний найзуудаас ажиглаж болно. 

Ханхүү Харритай найз

2 Түүний анхны секс үзэгдэл

Түүний тоглосон "The Wolf of Wall Street" киног үзсэн гэдэгт итгэлтэй байна. Тэрээр тус уран бүтээлд нэрт жүжигчин Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)-гийн хамтаар тоглосон бөгөөд хэд хэдэн секс үзэгдлийг хамтдаа бүтээсэн юм. Харин энэ нь жүжигчин бүсгүйн хувьд хамгийн анхны +18 үзэгдэл байсан нь хүмүүсийг гайхшруулдаг аж. Учир нь ихэнх эмэгтэй жүжигчид маш олон удаа секс үзэгдлийг бүтээсэн байдаг бол Маргот Робби тэднээс өөр юм. Түүний хувьд энэхүү зураг авалт маш хүнд байсан тухай дурдаж ярьсан байдаг. 

Түүний анхны секс үзэгдэл

3 Худал цуу яриаг хэрхэн намжаахаа сайн мэднэ

Оддыг тойрсон худал цуурхлууд маш их байдаг. Үүнээс болж тэдний нэр хүнд унах, карьер нь уруудах, хувийн амьдралд асуудал үүсэх гэхчлэн сөрөг тал олон байх аж. Харин түүнийг жүжигчин Вилл Смит (Will Smith)-тэй хамтдаа "Focus" кинонд тоглосны дараа хүмүүс холбож, нууц амрагууд гэхчлэн элдэв яриа гарсан юм. Учир нь тэд киноны үзэгдлүүдэд маш дотно гардгаас гадны секс үзэгдлийг хамтдаа бүтээдэг. Тэдний хамтдаа байгааг харсан хүн бүр л Вилл Смит эхнэрээ хаяж байгаа гэхчлэн яриа газар авах болсонд жүжигчин бүсгүй тэсгэл алдаж, өөрийн твиттер хуудаснаа нэлээд бухимдсан байдалтай "Бид хоёр хамтрагчид. Хамтдаа гайхалтай уран бүтээлийг бий болгож чадсандаа баярлаж явдаг. Гэхдээ та нар айл гэр үймүүлж, худал цуурхал тараах чинь арай л хэтэрч байна. Би ч яахав. Тэр хүн чинь гэр бүлтэй. Тэднийг хагаралдуулах зүйлс битгий хийгээч" хэмээж байжээ. 

Худал цуу яриаг хэрхэн намжаахаа сайн мэднэ

4 Мөрөөдөлдөө хүрэх гэж бүхнийг хийсэн

Жүжигчин болох мөрөөдөлтэй байсан тэрээр энэхүү өндөрлөгт гарахын тулд маш их хөлс, хөдөлмөр зарцуулсан байдаг. Тэрээр киноны шалгаруулалтанд орох гэж олон өдөр бэлдэж, нойр хоолгүй дасгал сургуулилт хийдэг байсан аж. 2013 онд "The Wolf of Wall Street" кинонд тоглосны дараа 2015 онд "Focus" киноны шалгаруулалтанд орохын тулд тэрээр ахтайгаа амарч байсан аяллаасаа яаралтай буцах болж 24 цаг унталгүй яаран сандарч, нүүрний будаггүй, богино шорт, сандалтай ирж байсан гэдэг. Түүнийг харсан зураг авалтын багийнхан жүжигчин хүн ингэж хичээж, сандарч ирж байхыг анх удаа харлаа гэхчлэн өхөөрдөж байсан юм. 

Мөрөөдөлдөө хүрэх гэж бүхнийг хийсэн

5 Дүрвэгсдийг дэмждэг

Улс орондоо дэгдсэн тайван бус байдлаас болж аюулгүй газрыг зорих хүмүүсийг дэмжих түүнийг хэн хайрлахгүй, хүндлэхгүй байх билээ. Яс үндэс, гарал үүсэл хамаарахгүйгээр хүн бол хүн гэх үзлээр бүх зүйлд ханддаг тэрээр өөрийн цахим сүлжээн дэх хуудсаар дамжуулан дүрвэгсдийг тууштай дэмжиж, тэдний төлөө хөдөлгөөнд тогтмол оролцдог аж. Маргот бусад олны танил бүсгүйчүүд шиг нүцгэн зургаа нийтлэхээс илүүтэй нийгэмд тулгамдсан асуудлыг ярилцаж, шийдэл хайх дуртай. 

Дүрвэгсдийг дэмждэг

6 Зааныг дэмждэг

2016 оны "The Legend of Tarzan" киноны гол дүрийг бүтээсэн Маргот Робби нь онгон дагшин байгаль, Африкийн заануудыг аврах компанит ажил явуулж, олон хүнийг хамруулсан байна. Тэрээр хандивын данс нээж, будсын тусыг авч, зааныг аврах, тэдний тоо толгойг өсгөх тал дээр арга хэмжээ авч, хүн бүрийн магнайг тэнийлгэж, хүндэтгэлийг хүлээсэн бахархам нэгэн юм. 

Зааныг дэмждэг

7 Даруухан эхлэл

Нуулгүй хэлэхэд түүнийг 2013 онд "The Wolf of Wall Street" кинонд тоглохоос өмнө хүмүүс төдийлэн танидаггүй байсан юм. Зарим нь түүнийг зүгээр л гэнэт гараад ирсэн шаргал үст халуухан бүсгүй гэж ойлгодог. Харин үнэндээ тэрээр өмнө маш олон кинонд туслах дүр бүтээж явсан ч амжилт олоогүй юм. Гэсэн ч тэр бууж өгөлгүй мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж явсан нь гайхалтай. 

Даруухан эхлэл

8 Комик дүрийг амилуулсан

Комик дүрийг амилуулах нь тухайн жүжигчнээс маш их ур чавдар шаарддаг. Харин Маргот нь "Suicide Squad" киноны Харлей Күйний дүрийг бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, хайрыг нь булаасан юм. Гайхалтай жүжиглэлт, ур чадвар, халуухан төрхийг нэг дор цогцлоож, хүлээлтээс давсан дүрийг бүтээж чадсан түүнийг хайрлахгүй хүн гэж үгүй биз ээ.

Комик дүрийг амилуулсан

9 Өөрөөсөө эсрэг дүрд хувирсан

Түүний хувьд Харлейгийн дүр бодит байдал дээрх Марготоос тэс өөр байсан бөгөөд хувирахад нэлээдгүй төвөгтэй байсан тухай жүжигчин бүсгүй хожим дурдсан байдаг. Түүний хөлс хөдөлмөр талаар болоогүйг нь "Halloween"-ийн баяраар Харлей болж хувирсан олон мянган охидоос харж болно.

Өөрөөсөө эсрэг дүрд хувирсан

10 Халуухан төрх

"Suicide Squad" киноны хамгийн онцлох хэсгүүдийн нэг болох Харлейгийн хувцсаа сольж байгаа үзэгдэл танд таалагдсан уу? Жүжигчин бүсгүй энэ тухай ярихдаа "Харлей бол эрч хүчтэй, өөртөө итгэлтэй бүсгүй. Халуухан биеэрээ залуусыг гайхшруулахыг хүссэн. Харин миний хувьд би эсрэгээрээ байхыг хүснэ. Би задгай хувцаслах дургүй, хүмүүст халуухан харагдахыг хүсдэггүй. Хүмүүс нэгнийхээ бие, царай төрх биш дотоод ертөнцөд нь дурлах хэрэгтэй гэж боддог. Тиймээс би намайг нүүр будаггүй, битүү хувцастай байхад ч хайрлах хүнтэй л амьдарна гэж боддог." хэмээж байжээ. 

Халуухан төрх

11 Жингээ хасахаас татгалзсан

"The Legend of Tarzan" киног хийх явцад найруулагч жүжигчин бүсгүйг турахыг шаардсан байна. Харин тэрээр үүнд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, хэт турахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ. Кино багийнхан бүсгүйг маш хэцүү дэглэм баримтлуулж, туранхай болгохыг хүссэн ч Маргот өөрийн дуртай хоолоо идэж, хөнгөн дасгал хийж байсан аж. Учир нь тэрээр эмэгтэй хүн хэт турж, уураг шим тэжээлээ алдах нь биед сөрөг нөлөөтэй гэж үздэг төдийгүй жин хаяхын төлөө хоолоо сойхыг үзэн яддаг байна. 

Жингээ хасахаас татгалзсан

12 Өөрийнхөөрөө байх дуртай

Тэр маш энгийн амьдралтай нэгэн аж. Дэгжин, гоёмсог байхаас илүүтэй энгийн атлаа сэтгэл татам байхыг эрхэмлэдэг байна. Тэр хүссэн газраа хооллож, хүссэн зүйлсээ идэж, хүссэн хүнтэйгээ зугаалдаг. Бусдын хэл ам, папарациас айдаггүй бөгөөд ганц олдсон амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хичээдэг аж. Халуухан жүжигчин бүсгүйн хэл яриа, үзэл бодол, амьдрал нь дэндүү энгийн бөгөөд түүнд огтхон ч их зан, биеэ тоосон чанар байдаггүй тухай эх сурвалжууд онцолдог билээ. 

Өөрийнхөөрөө байх дуртай

13 Бөгжөө гарнаасаа салгадаггүй

Олны танил бүсгүйчүүд сүй тавьсан тохиолдолд хамгийн түрүүд үнэтэй, алмазан шигтгээтэй бөгжөө гайхуулан цахим сүлжээнд зургийг нь байрлуулдаг. Харин Маргот Робби тэднээс огт өөр нэгэн. Тэрээр Том Акерлей (Tom Ackerley) гэх залуутай сүй тавьж, 2016 онд чимээ аниргүй хуримаа хийсэн билээ. Оддын амьдралыг маш сайн мэддэг, үргэлж мөрдөж тагнаж байдаг папарациуд хүртэл тэдний хуримыг мэдэлгүй өнгөрсөн байдаг. Харин сүүлд нэгэн үдэшлэгийн үеэр зурагчид түүний сүйн бөгжийг онцолж авсан байдаг. Түүний бөгж бусад одуудтай харьцуулахад маш энгийн байсан нь олон хүний гайхшралыг төрүүлжээ. Хэдэн ширхэг алмазыг тойроод алтан оруулга, голд нь үнэт чулуу шигтгэсэн тус бөгж нь оддын хувьд дэндүү энгийн бөгжинд тооцогдох аж. 

Бөгжөө гарнаасаа салгадаггүй

14 Шар айраг уух дуртай

Эмэгтэй хүмүүс дарсанд дуртай байдаг бол тэрээр шар айрганд дуртай. Дээр дурдсанчлан түүнийг "The Legend of Tarzan" кинонд тоглохын тулд турахыг шаардахад бүсгүйн татгалзсан шалтгаануудын нэгд шар айраг багтсан байдаг. Учир нь бүсгүйг турахын тулд шар айрагнаас татгалзах хэрэгтэй гэсэн байна. Харин Маргот зураг авалт үргэлжилж байсан Лондон хотын шар айрагны газруудаар орж, амтыг нь шалгах зорилготой ирсэн тул турахаас шууд татгалзсан гэдэг. Үүнээс гадна тэрээр Жимми Фалоны шоунд оролцохдоо шар айрагнуудыг сурамгай ууж байсан юм. 

Шар айраг уух дуртай

15 Дэлгэцээр царай муутай харагдахаас айдаггүй

Тэрээр 2018 онд нээлтээ хийх "I, Tonya" хэмээх киноны гол дүрийг бүтээж байгаа билээ. Тус уран бүтээл нь нэрт уран гулгагч Тоня Хардинг (Tonya Harding)-ийн намтар кино бөгөөд жүжигчин бүсгүй түүний дүрд хувирахын тулд өөртөө багагүй өөрлөлт хийж, махлаг харагдахуйц хувцаслаж, үсний засалтаа өөрчилж, нүүрний будаггүй тогложээ. Нэг ёсондоо тэрээр царай муутай болж хувирсан. Харин энэ байдал нь бүсгүйд тун ч их таалагдаж байгаа гэнэ. 

Дэлгэцээр царай муутай харагдахаас айдаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()