10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ?

Та хайртайгаа учирч амжсан уу? Амьдралд өнгө нэмж, аз жаргалыг бэлэглэх хайр дурлал байхгүй бол, дэлхий эргэхээ больж, сүйрч мэдэх юм. Хүнийг хайрлана гэдэг тэр тусмаа хэн нэгэн онцгой хүнээр хайрлуулна гэдэг гайхалтай зүйл билээ. Магадгүй тайлбарлаж чадахааргүй тэр л мэдрэмжийг бидэнд мэдрүүлдэг хорвоо дээрх хамгийн сайхан зүйл ч байж мэдэх юм. Тийм ч учраас өнөөдөр бид та бүхэндээ амьдрал дээр оршин байх 10 төрлийн хайр сэтгэлийг танилцуулахаар бэлтгэлээ.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ?

1 Өдөр тутмын хайр

Он цаг улиран одож, хамтдаа өнгөрүүлсэн хором мөч уртсахын хэрээр хуучирч, хөрдөг хайр гэж байна. Тэд ердөө л нэгэндээ дассан сэтгэлээр хамтдаа байж, гал халуун хайр гээчийг мартсан бөгөөд нэгнийхээ сайн, муу гэх мэт бүгдийг гарын таван хуруу шигээ мэддэг байна. Хайр гэхээсээ илүү үүрэг хариуцлагаас болж хамт байгаа гэж хэлж болох юм.

Өдөр тутмын хайр

2 Төвөгтэй хайр

Нэг муудалцаж салсан ч, хэдхэн хоногийн дараа эргэж нийлэх төвөгтэй хайртай учирсан хүмүүс олон байдаг. Хайргүй юм уу гэхээр түүнгүйгээр амьдарч чадахгүй, хайртай юм уу гэхээр байнга муудалцаж, нэгнээ гомдооно. Салж чадахгүй, нийлж чадахгүй төвөгтэй харилцаа нь тэднийг залхаах хэдий ч, эргээд нийлэх нь цаг хугацааны л асуудал байдаг. Харин энэ харилцаагаа бататгаж, гэр бүл болсон тохиолдолд асуудал харьцангуй багасч, нэг нэгэндээ буулт хийж, халуун дулаан байдлыг цогцлоох гэж хичээдэг болдог ажээ. 

Төвөгтэй хайр

3 Жолоодлоггүй хайр

Нэг нэгэндээ аминаасаа илүү хайртай, хамт байхдаа юу юунаас илүү жаргалтай болдог хэдий ч, асуудал олонтой хосууд гэж байдаг. Тэдний хайр дурлалыг хүн бүр эсэргүүцэж, төвөгтэй зүйлс ар араасаа тохиолдох боловч зөвхөн нэгнээ гэсэн сэтгэлээр бүхнийг тэвчиж, асуудал бүрийг үл тоох, жолоодож дийлэмгүй хүчтэй хайр дурлал юм. Энэ нь яг л кинон дээр гардаг хайртай төстэй боловч төгсгөл нь тийм ч сайхан байдаггүй нь харамсалтай.

Жолоодлоггүй хайр

4 Найзын хайр

Хэрэгтэй үед нь нэгэндээ тусалж, халамжилж явдаг ч, сэтгэлийн гүнд нь нууцхан хайр дүрэлзэн асч байдаг хайрыг хэлнэ. Тэд нэгэндээ сэтгэлээ илчлэхээс эмээж, дотроо хадгалдаг бөгөөд алдах вий гэхээс айж, алдаа гаргалгүй хичээж хажууд нь байсаар байдаг. Харин нэг л зориг гаргавал тэд юуг ч даван туулж, нэгнээ хайрлаж чадах боловч "найзууд" гэх хаалт саад болдог аж.

Найзын хайр

5 Шинэхэн хайр дурлал

Болзоо бүр анхных мэт шинээрээ байх бөгөөд бодол, сэтгэл нь зөвхөн түүнээр дүүрсэн цэвэр тунгалаг, шинэхэн хайрыг та мэдэрч байсан уу? Ихэвчлэн учраад удаагүй залуус шинэхэн хайраар цэнэглэгдэж, гал шиг дүрэлзэн дурлалцах аж.  

Шинэхэн хайр дурлал

6 Хуурамч хайр

Нэг нэгнийхээ сэтгэлд биш, эд зүйлс, хөрөнгө мөнгө, давуу талд нь шунасан дурлал. Хүнийг хүчээр хайрлаж, дүр эсгэх утгагүй хэрэг ч гэлээ, өнөөгийн нийгэмд ашиг сонжоо хайсан харилцаа хаа саагүй байх болжээ. Эрчүүд нь сайхан бүсгүйн биед шунаж, эмэгтэйчүүд нь чинээлэг эрийн хэтэвчинд шигдэж байгаа нь нууц биш юм.

Хуурамч хайр

7 Нэгэн хэвийн хайр

Ямар ч өөрчлөлт, дэвшил, онц сонирхолтой зүйлгүй нэгэн хэвийн хайр танд таалагддаг уу? Хэрүүл маргаангүй, бухимдах зүйлгүй боловч, нэг зүйл дутуу санагдаж, сэтгэл хоосон оргих аж. Ийм хайртай учирсан хүмүүс салъя гэсэн ч, ахин яг түүн шиг сайн хүнтэй учрахгүй байх вий гэх айдсаасаа болж цаг хугацаанд бүхнийг даатгадаг байна.

Нэгэн хэвийн хайр

8 Өнчин хайр

Зөвхөн та л түүнийг хайрлаж, халамжилж бүхнээ зориулах боловч танд эргэж түүнээс юу ч ирэхгүй. Хайр сэтгэлээ аварч үлдэхийн тулд бүхнийг хийж, халуухан үдшийн санаа гаргаж, романтик байдлыг үүсгэх бөгөөд нэг ёсондоо та л энэ харилцааг унтраалгүй авч яваа хүн нь юм. Үүнийг хайр эсвэл хайр биш гэж нэрлэхэд хэцүү бөгөөд нөгөө хүнээс хариу үйлдэл, халамж ирэхгүй явсаар та цөхрөнгөө барж, бууж өгөх аж. 

Өнчин хайр

9 Эмгэнэлт хайр

Бие биедээ хэмжээлшгүй их хайртай боловч, хамт байж чадахгүй асар том шалтгаантай харилцааг эмгэнэлт хайр гэж нэрлэнэ. Зүрхэндээ шархтай, сэтгэлдээ дурсамжтай үлдэх энэхүү хайр нь хүн бүрт ховор тохиох болтугай.

Эмгэнэлт хайр

10 Салж чадахгүй хайр

Хайр гэдэг нь хосуудад аль алинд нь таатай байхыг хэлнэ. Гэтэл хэн нэгнийнх нь сэтгэл хөрч, салахыг хүссэн ч, нөгөөх нь түүнийг явуулахыг хүсэхгүй, араас нь зууралдаж, төвөгтэй байдал үүсгэхийг салж чадахгүй хайр хэмээн тодорхойлж болох юм. 

Салж чадахгүй хайр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()