Нэг халбага нимбэгний шүүсийг өглөө бүр заавал уугаарай! Яагаад гэвэл...

2017-02-10, 12:14
30,556

Шөнийн турш хангалттай нойр авсан хэрнээ та ядраад байвал дараах бэлдмэлийг хэрэглээрэй. Тэгвэл таны бие дэх бүх хортой, хэрэггүй бодис гадагшилж, өдрийн турш цоглог, эрч хүчтэй байх юм. Энэ аргыг төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх үүднээс эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд та ч бас сурч аваад хэрэгжүүлээрэй. Нэг халбага нимбэгний шүүс, оливын тос уугаад үүнийгээ хэрэглэхээ хэзээ ч бүү зогсоо!

Нэг халбага нимбэгний шүүсийг өглөө бүр заавал уугаарай! Яагаад гэвэл...

1 Найрлага

Тус бэлдмэлийг хийхэд танд дараах зүйлс хэрэг болно.

  • 1 халбага оливын тос
  • 1 халбага нимбэгийн шүүс

Оливын тосоо сонгохдоо та "Extra Virgin" гэсэн бичигтэйг буюу, цэвэр байгалийн гаралтай тос авах хэрэгтэйг анхаараарай.

Оливын тос нь биед хэрэгтэй шим шүлт ихээр агуулдаг тул муу нөлөөтэй "холестрол"-ыг дахин боловсруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Эртний Ром, Грекчүүд оливын тосыг "алтан шингэн" гэж нэрлэдэг байсан бөгөөд эмчилгээний зориулалтаар ашигладаг байсан билээ. Харин нимбэг бол "антиоксидант", төрөл бүрийн витамин, шим тэжээлээр баялаг учраас биед гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Ингээд дээрх хоёр зүйлийг хольсноор та дараах үр дүнд хүрэх юм.

Найрлага

2 Ямар ашиг тустай вэ?

Үе мөчний өвчин: Тус бэлдмэлийн үрэвслийн эсрэг найрлага нь үе мөчний өвчинд  ихээхэн тустайгаас гадна өвдөлт намдаадаг билээ.

Зүрх судасны өвчин: Дээрх хоёр зүйлийн шим шүлт нь цусны эргэлтийг сайжруулж, биед сөрөг нөлөөтэй "холестрол"-ыг бууруулдаг тул зүрх судасны өвчнөөс найдвартай сэргийлдэг байна.

Ямар ашиг тустай вэ?

Элэг, цөс: Өлөн элгэн дээрээ оливын тос, нимбэгийн шүүсийг хэрэглэснээр цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг. Дээрээс нь өглөөний цайнаасаа өмнө нэг аяга ус уугаад оливын тос, нимбэгийн шүүсийг хэрэглэвэл элэг болон, бөөр, цөсийг цэвэрлэдэг ажээ.

Түгжрэл: Дээрх бэлдмэл нь оливын тос агуулдаг учир хоол боловсруулах эрхтнийг чөлөөтэй ажиллуулж, элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг. Мөн маш их хэмжээний "антиоксидант" агуулдаг учраас биеийг цэвэрлэж, хоолны шингэц сайжруулан, өтгөнийг хялбар гадагшлуулахад тусладаг ажээ.

Дээрх бэлдмэлийг хийхэд амархан байгаа биз? Тиймээс та даруйхан хэрэгжүүлж эхлээрэй. Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()