1
Нимбэгийн шүүс
Нимбэгийн шүүсэнд витамин С ихээр агуулагддаг тул нүүрэн дээрх хар батгуудыг үгүй хийдэг ажээ. Үүний тулд та дараах аргыг ашиглаарай.
- Нимбэгийн шүүс хөвөнд шингээн, батгатай хэсгийг арчина.
- Дараа нь хатааж, усаар угаана.
- Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд дээрх аргыг 14 хоног хийх шаардлагатай.
Хэрэв та хэт мэдрэмтгий арьстай бол нимбэгийн шүүсэндээ ус юм уу, зөгийн бал хийн шингэлж болох юм. Мөн дээрх аргыг хэрэглэснийхээ дараа наранд гарч болохгүй. Учир нь арьс тань гэрэл мэдрэмтгий болсон байх билээ.
2
Төмс
Төмс бол байгалийн гаралтай цайруулагч л гэсэн үг. Хар батга, сорви, болон нөсөө зэргийн эсрэг үйлчилгээтэйн зэрэгцээ энзимээр баялаг тул арьсыг эрүүл болгодог ажээ. Төмсийг та дараах 3 байдлаар ашиглаж болно.
1 дэх арга
- Төмсөө хэрчинэ.
- Нэг зүсмийг авч, батгатай хэсэг дээрээ тавина.
- Хэдэн минут байлгаад бүлээн усаар нүүрээ угаана.
2 дахь арга
- Төмсөө хальсалж, нухна.
- Дээр нь 1 халбага зөгийн бал хийнэ.
- Маскаа нүүрэндээ түрхэж, 15 минут байлгана.
- Дараа нь бүлээн усаар угаагаарай.
3 дахь арга
- 1 ширхэг төмсний шүүсийг шахаж авна.
- Бага зэрэг нимбэгийн шүүс, жаахан тюрмерик хийнэ.
- Холимгоо хар батгатай хэсгүүддээ түрхэнэ.
- Холимгоо хатахаар нь угаагаарай.
Энэ аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэвэл үр дүнгээ өгөх юм.
3
Сүү
Сүү нь нимбэгийн шүүстэй адил үйлчилгээтэй боловч арьс халуу оргиулахгүй давуу талтай. Мөн арьсыг цайруулж, нүхжилтийг багасгах сайн нөлөөтэй. Тиймээс та дараах аргыг хэрэглээрэй.
- 4 халбага сүүн дээр 2 халбага улаан лоолийн шүүс хийнэ.
- Сайтар хольж, нүүрэндээ түрхэнэ.
- 15 минутын дараа нүүрээ угаагаарай.
Эсвэл нүүрнийхээ хар батгыг шууд сүүгээр шавшиж болно. Ингээд 10 минутын дараа нүүрээ угаагаарай.
4
Зуун наст
Зуун наст тоолж барамгүй ач тустайн дотор арьсны хар батгыг арилгах шидтэй ажээ. Тус ургамал нь арьсны эд эсийг нөхөн төлжүүлж, батга болон сорвийг үгүй хийдэг байна. 2010 онд "Химийн судалгааны хүрээлэн" зуун настын шүүс арьсыг хамгийн сайн цэвэрлэдэг болохыг тогтоосон юм. Үүний тулд та дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.
- Зуун настаас шүүсийг нь шахаж авна.
- Шуудхан арьсан дээрээ түрхэнэ.
- Хэдэн минутын турш зөөлөн иллэг хийнэ.
- Дараа нь 15-20 минут байлгаад, нүүрээ угаагаарай.
- Өдөрт 1-2 удаа дээрх аргыг ашиглана.
5
Зандан мод
Зандан мод байгалийн гаралтай арьс цэвэрлэгч юм. Үүний зэрэгцээ арьсыг өнгөлөг болгодог ажээ. Танд нунтагласан зандан мод хэрэгтэй бөгөөд дараах байдлаар хэрэглээрэй.
- 1 халбага нунтаг зандан модон дээр 1 халбага глецирин, 3 халбага сүү хийнэ.
- Холимгоо арьсан дээрээ түрхэж, хэдэн минут байлгаад, усаар угаана.
- Хар батганууд алга болох хүртэл өдөр болгон 1 удаа дээрх аргыг ашиглаарай.
6
Тюрмерик
Тюрмерик бол бас нэгэн арьс цайруулагч, хар батга арилгагч бүтээгдэхүүн юм. Нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж, өнгийг сэргээдэг бөгөөд нөсөө, сэвхийг арилгадаг билээ. Та тюрмерикийг доорх зааврын дагуу хэрэглээрэй.
- 2 халбага тюрмерик дээр бага зэрэг сүү, нимбэгийн шүүс хийнэ.
- Зуурмагаа нүүрэн дээрээ түрхэнэ.
- Хэдэн минут байлгаад бүлээн усаар угаагаарай.
7
Бүйлс
Бүйлс арьсыг өнгөлөг, гэгээлэг болгож, сэвх, сорвийг арилгадаг. Витамин Е, антиоксидант болон ашигтай өөх тос агуулдаг тус самар нь арьсыг өөгүй, цэвэр болгодог билээ. Та бүйлсийг дараах байдлаар хэрэглээрэй.
- 8-10 ширхэг бүйлсийг сүүнд дэвтээн хонуулна.
- Маргааш нь бүйлсээ хальсалж, нухна.
- Ингээд дээрээс нь 1 халбага нунтаг зандан мод, тал халбага зөгийн бал хийнэ.
- Сайтар холино.
- Нүүрэндээ түрхэнэ.
- 30 минут байлгаад усаар угаана.
- Долоо хоногт 1-2 хэрэглээрэй.
Мөн бүйлсний тос түрхэж, нүүрэндээ иллэг хийвэл наранд борлосон арьсыг цайруулж, сорви, нөсөөг үгүй хийдэг билээ. Та иллэгээ өдөрт 2 удаа хийж болох юм.
8
Овъёос
Нухсан овъёос нь байгалийн гаралтай нүүр цэвэрлэгч л гэсэн үг. Та овъёосны маскийг нүүр болон хүзүүндээ түрхэж, хар батгануудыг арилгаж болно. Мөн арьсыг зөөлрүүлж, наранд түлэгдсэн арьсыг эмчилдэг билээ. Үүний тулд та дараах аргыг ашиглаарай.
- Тал аяга овъёос нухна.
- 3-4 халбага нимбэгийн шүүс нэмж хийнэ.
- Арьсандаа түрхэж, скраб болгон ашиглаад, хатмагц нь бүлээн усаар угаагаарай.
Дээрх аргыг долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
9
Папаяа
Тус жимсэнд агуулагддаг энзимүүд нь арьсны өнгийг сэргээж, батга арилгадаг. Мөн үхэжсэн эд эсийг устгаж, нарны туяанаас арьсыг хамгаалдаг ажээ. Ингээд папаяаг дараах 2 байдлаар ашиглаж болох юм.
- Папаяан доторхыг арьсан дээрээ түрхэж, 20 минут байлгаад усаар угаана. Энэ аргыг долоо хоногт 3-4 удаа ашиглаарай.
- Ногоон папаяаг нухаж, нимбэгийн шүүс хийнэ. Холимгоо нүүрэндээ түрхэж, 15 минут байлгаад усаар угаана. Долоо хоногт 2 удаа ингэж хийгээрэй.
Мөн папаяа нь өвдөг, тохойн арьсыг цайруулдаг билээ.
10
Сонгино
Сонгиныг холигчинд хийх юм уу, эсвэл нухаад дараах байдлаар ашиглаарай.
- Хөвөнд сонгинын шүүс шингээгээд нүүрэндээ түрхэж, хатаана.
- Сонгины шүүс 1 халбага, 2 халбага зөгийн балыг хольж, нүүрэндээ түрхээд 20 минут байлгаарай. Хэрэв та тослог арьстай бол цагаан цуу нэмж хийж болох юм.
Бусад:
- Арьсан дээр хар батга ихээр үүсч байвал эмчид хандаарай. Ямар нэг өвчний шинж тэмдэг байж мэдэх юм.
- Химийн хольц бүхий нүүрний будаг бага хэрэглэж байгаарай.
- Унтахаасаа өмнө заавал будгаа арилгаж хэвших.
- Бүтэн жилийн турш нарны тос түрхэж, хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй.
- Шарх, сорвиныхоо тавыг хуулах хэрэггүй.
- Байнга сайн чанарын чийгшүүлэгч түрхэж байгаарай.
- Эрүүл арьстай байхын тулд шим тэжээлээр баялаг, эрүүл хоол хүнс хэрэглэж заншаарай.
- Арьсаа зөөлөн, толигор байлгахын тулд өдөр болгон ус ууж байгаарай.