1
Угаалгын машин ашиглах
1. Жинсээ анх авсан шигээ шинээр нь хадгалахын тулд угаалгын машинаа зөөлөн хэмнэл дээр тохируулна. Ингэснээр жинс үжрэх нь багасч, өнгө, загвар нь хэвэндээ байх юм.
- Вокоор жинсээ угаагаарай. Цайруулагч хэрэглэж болохгүй.
- Мөн жинсээ зөөлөн байлгахын тулд зөөлрүүлэгч хэрэглэж болох юм.
2. Жинсийг халуун усанд угааж болдоггүй. Тиймээс хүйтэн юм уу, бүлээн усаар угаагаарай.
- Халуун ус жинсний өнгийг алдагдуулдаг. Ялангуяа жинс бараан өнгөтэй бол... Мөн халуун ус жинсийг агшаадаг ажээ.
3. Жинсний цахилгаан, товч, тоног нь материалд муу нөлөө үзүүлж болзошгүй. Тиймээс дотрыг нь гадагш нь харуулж угаагаарай.
- Шошгон дээр нь жинсийг хэрхэн угаах заавар байгаа эсэхийг харна. Зарим жинсийг бусад хувцастай холилгүй, дангаар нь угаах хэрэгтэй байдаг. Эсвэл бүр маш цөөн тоогоор угаадаг жинс ч бий.
4. Жинсийг хэтэрхий олон тоогоор угаавал өнгөө алддаг. Мөн жинсийг зөвхөн бусад жинс юм уу, төстэй материалтай хувцасны хамт угаах нь зүйтэй.
- Өөр өөр өнгийн жинсийг нэг дор угаавал будаг орох аюултай. Тиймээс тус тусад нь угаах хэрэгтэй юм.
5. Жинсийг хатаагчинд хийх хэрэггүй. Хэтэрхий их хатсан жинс агшиж, өнгө алддаг.
- Жинсээ хатаагчинд хийх зайлшгүй шаардлага тулгарсан бол бага хэмд, удаанаар хатаагаарай. Ингээд бага зэрэг чийгтэй байхад нь авч тохох хэрэгтэй.
- Тохохоосоо өмнө агшаахгүйн тулд сайтар тэнийлгэж өгөөрэй.
- Өвдөг хавиас нь эвхэж өлгүүрт өлгөж болно. Олон эвхвэл жинс үрчийдэг.
2
Угаалгын машин байхгүй бол...
1. Жинсийг гараар угаавал өнгө алддаггүй.
- Саванд бүлээн ус хийж, угаалгын бодисоо холино.
- Жинснийхээ дотрыг гадагш харуулж, устай савандаа дэлгэж хийгээд 45 минут байлгана.
- Ингээд жинсээ сайтар булхаад, гаргаж хатаана.
2. Жинсийг жилд хэдхэн удаа л угаах хэрэгтэй ажээ. Тиймээс зөвхөн шаардлагатай болсон үед л жинсээ угааж байгаарай.
- Шинэ жинсийг өмсөх тусам биед хэвшдэг.
- Жинсийг үйлдвэрээс нь гаргахдаа сайтар угааж, цэвэрлэсэн байдаг.
- Хэр их өмссөн, хэр бохир болсноос нь шалтгаалан жинсийг 2-6 сард нэг удаа угаах хэрэгтэй.
- Мэдээж хэзээ өмсдгөөсөө хамаарч хэд угаахаа шийднэ. Жишээ нь ажлын хувцсанд өмсдөг бол байнга угаах нь зүйтэй.
3. Жинсэн дээр толбо болсон бол яаран угаах хэрэггүй. Чийгтэй алчуураар арчиж, толбыг арилгаарай.
- Зөв саван сонгохгүй бол жинсний толбо арилахгүй байж мэдэх юм.
4. Жинсээ удаан хадгалснаас болж эвгүй үнэртэй болсон бол гадаа өлгөж, хонуулаарай.
- Мөн үнэр дарах шүршигч цацаж болох юм.
5. Жинсээ олон угаахгүйн тулд эвгүй үнэр ормогц нь хөлдөөх хэрэгтэй. Хүний бие дэх бактери хувцсанд шингэснээр хувцас үнэр ордог тул хөлдөөснөөр бактери үхэж, үнэр арилдаг.
- Жинсээ хөргөгчинд шууд хийсэн ч болно. Гэхдээ уутанд хийгээд хөлдөөвөл арай амар.
- Буцааж өмсөхдөө жинсээ бүлээцүүлээрэй.
6. Жинсийг 1-2 өмслөө гээд угаах хэрэгтэй гэсэн үг биш. Учир нь жинс бусад хувцаснаас огт өөр бүтэцтэй. Өвдөг гарч, өгзөг хэсгээрээ сунаж эхлэх үед л жинсийг угаах хэрэгтэй юм.
Та дээрх зөвлөгөөг хэрэгжүүлж, найз нөхөддөө мөн дуулгаарай.