Тэрээр уг санаагаа 1979 оны 3-р сарын 31-ны өдөр эхлэхээр шийджээ. Тухайн үед Жейми ахлах ангийн сурагч байсан бөгөөд 18 жилийн турш зургуудаа авч, 1997 онд өвчний улмаас харамсалтайгаар нас барсан юм.
Жэймигийн авсан хамгийн анхны гэрэл зураг, 1979.03.31
Тэрээр "Bard" коллежийг амжилттай төгсчээ, 1979.05.27
Нью-Йорк хотын метронд зорчиж байгаа нь, 1980.03.31
Хамгийн сайн найзынхаа зургийг авчээ, 1980.08.11
Жейми циркийн үзүүлбэрт алиалагч болж оролцсон нь түүний хувьд хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай мөч байв, 1981.06.13
Бусдаас өөрөөр сэтгэдэг, өвөрмөц үзэлтэй тэрээр нүдэнд онцгой харагдсан зүйлийнхээ зургийг авах хоббитой юм, 1980.12.06
Жэйми найзуудынхаа хамтаар хамгийн анхны виртуал тоглоомыг тоглож буй жаргалтай агшин, 1982.03.07
Европ дахь амралт, 1982.07.18
Жилийн эхний өдрийг тэрээр баяр хөөрөөр дүүрэн эхлүүлжээ, 1983.01.01
Аз жаргал, тав тухыг мэдрүүлдэг хувийн студидээ сууж ажиллах түүнд юу юунаас илүүтэй сайхан байдаг, 1983.01.21
Тэрээр 5 жилийн хугацаанд нийт 1,500 гаруй зураг авсан байна, 1984.04.03
Толинд тусгаж авсан зураг, 1985.05.08
Зуны гайхалтай өглөө, 1985.06.27
Найзуудтайгаа хөгжилдөж, өдрийг зугаатай өнгөрүүлж буй Жэйми, 1986.08.09
Хайр дурлал эндээс л эхэлсэн, 1986.09.23
Хайр дурлалдаа шатсан, жаргалтай өдрүүд үргэлжилсээр..., 1986.12.11
Өрөөг бүхэлд нь дүүргэсэн зургууд түүний амьдралын түүхийг өгүүлнэ, 1988.03.30
Олон талын авьяастай Жейми "Баян хуур" тоглож байна, 1989.07.02
Тэр цагийг бусадтай үргэлж хөгжилдөн өнгөрүүлэх дуртай байсан юм, 1990.12.07
Жеймигийн толгойд гэнэтхэн гайхалтай санаа орж иржээ, 1990.12.08
Найзуудтайгаа хамт бэйсболын тэмцээн үзэх гэж байгаа мөч, 1991.04.09
Гэртээ тайван, тухтай амрах хамгаас жаргалтай, 1996.01.02
"Star Wars" киног үзэх гэж догдлон хүлээх Жэйми, 1997.02.07
Гэнэт түүний бие муудаж, хорт хавдартай гэх онош гарсан бөгөөд энэ нь түүний амьдралын аз жаргалтай өдрүүдийг дуусгавар болгосон юм, 1997.05.02
Тэрээр олон цаг үргэлжилсэн, хүнд хагалгааны дараа амьд гарч чаджээ, 1997.05.04
Жейми өөрийнхөө зургийг авсаар л..., 1997.06.02
Химийн эмчилгээнээс болж түүний үс унаж эхэлжээ, 1997. 07.29
Түүнийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд найз нөхөд нь ирж, сэтгэлийн дэм өгсөөр л байв, 1997.08.20
Түүнд аймшигтай өвдөлт болон сэтгэлийн шаналалыг давах хүч өгөх зүйл нь зөвхөн "эм" байлаа, 1997.08.21
Түүний биеийн байдал бага зэрэг сайжирсан ч, биед нь мэдрэгдэх зовиур хэвээр л байсаар, 1997.09.29
Жейми олон жил үерхсэн найз бүсгүйдээ гэрлэх санал тавихаар шийджээ, 1997.10. 05
Удалгүй тэд гэрлэцгээсэн юм, 1997.10.07
Уг зураг нь дурлалт хосуудын хамтдаа авахуулсан хамгийн сүүлчийн зураг байна гэж хэн санах билээ, 1997.10.10
Хуримаа хийснээс хэд хоногийн дараа түүнийг бие гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгджээ, 1997.10.20
Найзууд нь түүнд зориулж хөгжим тоглож, сэтгэлийг нь сэргээхийг хичээсээр, 1997.10.24
Энэ бол Жеймигийн хамгийн сүүлийн зураг. Тэрээр 41 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, бурхан болсон юм, 1997.10.25