1
Ил залгуурыг тоолох
Та тухайн байрыг үзэж сонирхохдоо ил залгуур хэчнээн ширхэг байгааг тоолж, хангалттай байгаа эсэхийг нь тооцоолж үзээрэй. Мөн залгуур тус бүрийн ажиллаж байгаа үгүйг шалгахад гэмгүй. Хүмүүс анзааргагүй байдлаасаа болж ажилладаггүй, цөөн залгууртай орон сууц түрээсэлж өөртөө төвөг удах нь элбэг байдаг.
2
Интернэт болон телевизийн холболтыг шалгах
Интернэт, зурагтгүйгээр удаан амьдарч тэснэ гэдэг тун бэрх. Иймд та байраа үзэж сонирхсоны дараа интернэт болон зурагтын холболт байгаа эсэхийг лавлаж, мэдэхэд илүүдэхгүй аж.
3
Хөгцөрсөн хэсэг байгаа эсэхийг харах
Булан тохой нь хөгцөрч, мөөгөнцөртсөн орон сууцнаас эвгүй үнэр ханхалж, тав тухтай байдлыг үгүй хийдэг. Мөн хөгц үнэртэж амьдрах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Ялангуяа хүүхэд болон хөгшин настай хүмүүсийн эрүүл мэндийг үгүй хийж, өвчин тусах эх үндсийг тавьдаг билээ. Тиймээс хамгийн түрүүнд булан тохой бүрийг сайтар ажиглаж, хөгцөрсөн хэсэг байгаа эсэхийг шалгаарай.
4
Тоолуурын заалтын тухай лавлах
Орон сууц түрээслэгчид ихэвчлэн төлбөртөө хэрэглээний төлбөрийг нэмдэггүй. Энэ нь та цахилгаан, усны төлбөрөө түрээсийн мөнгөн дээр нэмж өгнө гэсэн үг юм. Иймд та түрээслэгчээс гэртээ тоолуур тавьж өгөхийг хүсэж, хэрэглээгээ хянахыг эрхэмлээрэй.
5
Машинаа хаана байрлуулахаа бод
Хэрвээ та машинтай бол сонирхож байгаа орон сууцныхаа машины зогсоолыг сонирхож, зай талбайтай эсхийг бодолцоход гэмгүй. Хэрвээ хэт давчуу атлаа олон машин тавьсан байвал танд оройдоо машинаа тавих газар олдоход хэцүү байх болов уу?
6
Цонхоор хараад үз
Цонх нь аль талдаа байрлалтай байх нь маш чухал. Наран талдаа байрлалтай бол нүүрэн дээр нар тусаж, өглөө өдөртөө хална, сүүдэр талдаа цонхтой бол нар үзэхгүй, хүйтэн байна гэхчилэн асуудал мундахгүй. Мөн цонхоор харагдах зүйлсийг бодолцоод үзэхэд гэмгүй аж. Стресс, бухимдлаа тайлах гэж цонхоор хартал шөнийн цэнгээний газар, архи уусан, маргалдсан хүмүүс харагдвал таатай санагдахгүй нь лавтай шүү дээ.
7
Амьтан амьдардаг эсэхийг шалгах
Амьтан болон үс, ноосны харшилтай хүмүүсийн тухайд хамгийн түрүүнд тухайн орон сууцанд амьтан байдаг эсэх, өмнө нь амьдарч байсан үгүйг нь лавлаж мэдэх хэрэгтэй.
8
Хаалга, цонх сайн хаагдаж байгаа эсэхийг шалга
Амьдрахаар сонгосон орон сууцныхаа хаалга болон цонхнууд сайтар хаагдаж байгаа үгүйг шалгах нь хамгийн түрүүнд хийх ёстой зүйлсийн нэг юм. Мөн багахан гацаж, сайтар хаагдахгүй байвал түрээслэгчид эртхэн мэдэгдэх хэрэгтэй. Эс бөгөөс сүүлд нь цонх онгойхоо больж, хаалга нь хаагдахгүй болох үед та л хохирч, өрөнд унана шүү дээ.
9
Орон сууцанд үлдэх эд хогшлыг тооцоолох
Таны түрээслэхээр сонгосон орон сууц дотроо тавилгатай бол бүгдийг нь түрээслэгчийн хамт тэмдэглэж, зурагжуулан, баттай болгоорой. Эс бөгөөс дараа нь тавилга, эд хогшил нь эвдрэхэд хэн хэндээ асуудал үүсгэж, маргалдах хэрэг гарч болзошгүй юм.
10
Зарагдсан орон сууц эсэхийг шалгах
Одоо цагт луйвар хийж, бусдыг мөлжих гэсэн хүмүүс олширсон тул бүх зүйлийг нягт шалгахад буруудахгүй. Хэрэв таны түрээсээ төлж амьдарч байгаа байр тань хэдийнэ зарагдсан, өөр хэн нэгний эзэмшлийнх бол яах билээ. Иймд эхлээд байрны ордерийг нь харж, түрээслэгч үнэхээр тус орон сууцны эзэмшигч нь мөн үү, биш үү? гэдгийг шалгаж үзээрэй. Харин энэ бүгдийн дараа та гэрээгээ байгуулж, түрээсийн мөнгөө өгч болно.
11
Хэрэв ямар нэгэн зүйл нь эвдэрвэл яах вэ?
Та гэрээ байгуулахдаа "Хэрвээ ямар нэгэн зүйл таны буруугаас болж биш, цаг хугацааны элэгдлээр эвдэрвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ?" гэх заалтыг заавал тусгаж, гэрийн эзэнтэй сайтар ярилцах хэрэгтэйг анхаараарай.
12
Түрээслэгч орон сууцанд хэр олон удаа ирж шалгаж байхыг лавлах
Мэдээж түрээслэгч орон сууцанд ирж бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгах нь лавтай. Гэхдээ та түүнийг сардаа хэдэн удаа ирэхийг асууж, тогтсон өдөртэй болох хэрэгтэй. Эс бөгөөс түрээслэгч тав тухыг тань байнга алдагдуулж төвөг удаж мэдэх юм.
13
Цаашид түрээсийн үнээ нэмэгдүүлэхгүй байх тухай ярилцах
Зарим тохиолдолд түрээслэгч нар өөрсдийн дураар төлбөрийн хэмжээгээ нэмэгдүүлж, бусдыг хэцүү байдалд оруулдаг. Тиймээс та хожим түвэгтэй байдалд орохгүйн тулд анх гэрээ байгуулахдаа энэхүү асуудлыг тусгаж, ярилцах хэрэгтэй юм шүү.
14
Цэвэр, цэмцгэр байдлыг эрхэмлэх
Хэрэв таны сонирхсон сууц эвгүй үнэр ханхалсан, бохир байвал сонгох гээд хэрэггүй. Хэдий тус байрыг цэвэрлэж цэмцийлгэлээ ч гэсэн, цаана нь нуугдсан бохир хэзээ ч арилахгүй. Тиймээс та өөр орон сууц хайсан нь дээр гэдгийг бүү мартаарай.