1
Гэрэл, гал гаргах эд зүйл
Үргэлж, лаа чүдэнзтэй явж байх хэрэгтэй. Учир нь шөнийн цагт машин эвдэрвэл эдгээр зүйл аминд тань орно. Гэхдээ машин дотор болон эргэн тойронд нь ил гал гаргахдаа болгоомжтой байгаарай. Мөн зай, цэнэг нь дүүрэн гар чийдэн авч явж байхад илүүдэхгүй.
2
“GPS” эсвэл газрын зураг
Ямар нэг тохиолдлоор замаасаа төөрөх тохиолдол гардаг. Харин энэ үед дээрх зүйл танд хэрэг болно. Амьдардаг хотынхоо, түүгээр ч барахгүй улсынхаа газрын зургийг машины урд хайрцганд хийчихсэн байхад танаас юу ч унахгүй шүү дээ.
3
Хоол хүнс, ус
Машин хаа нэгтээ эвдрээд тусламж иртэл удаан хүлээх шаардлага тулгарч болзошгүй. Тиймээс юунд ч бэлэн байх үүднээс амархан хугацаа нь дуусч, мууддаггүй шоколад, самар, хатаасан жимс авч явж байх нь зүйтэй. Уух зүйлээ бас мартав аа.
4
Үүргэвч
Машин эвдэрсэн тохиолдолд хамгийн ойрын шатахуун түгээгүүрийн газар, хот, тосгон руу явах хэрэг гарна. Тиймээс ийм зүйлд бэлтгэлтэй байж, машиндаа үүргэвч авч явж байгаарай. Тэгвэл та өөрт хэрэгтэй гэсэн бүхнээ цуглуулан, замд гарч болох юм.
5
Багаж
Шаварт сууж магадгүй гэсэн үүднээс та багажиндаа хүрз авч явах хэрэгтэй. Мэдээж жолооч бүрт запас дугуй, данкрат байдаг биз ээ. Гэхдээ алх, халив болон эрэг чангалагч машиндаа авч явж байгаарай. Мөн холбогч, наалддаг тууз, нөөц тос, масло авахаа ч мартаж болохгүй. Цонхоо хагалах, суудлын бүсээ огтлох хэрэг гарвал танд дээрх зүйл хэрэг болж, аминд тань орж мэдэх юм.
6
Дулаан хувцас
Өвөл зуны алинд ч таны машинд зузаан бүтээлэг, хөнжил, малгай ороолт, бээлий мөн ноосон цамц байх хэрэгтэй. Хувцас таны биеийг барих ёсгүй, чөлөөтэй хөдлөх боломжтой байх ёстой бөгөөд олуулаа явж байгаа бол хүнийхээ тоогоор бэлдэх нь зүйтэй.
7
Харилцаа холбооны хэрэгсэл
Машин эвдэрсэн үед харилцаа холбооны хэрэгсэл шиг чухал зүйл үгүй. Тиймээс машиндаа цэнэглэгч байнга авч явж байгаарай. Тусламж хүлээж байхдаа та бусдад тод харагдаж байх ёстой юм. Тиймээс ослын гурвалжин, “LED” гар чийдэн зайлшгүй хэрэгтэй. Мөн цацруулагчтай хантааз машинаасаа холдох үед танд хэрэг болно. Гэхдээ аль болох машинаасаа холдолгүй, тусламж хүлээсэн нь дээр биз ээ.
8
Анхны тусламжийн хайрцаг
Таны анхны тусламжийн хайрцганд алчуур, антибиотик, шархны боолт, лент болон өвчин намдаагч байх хэрэгтэй. Шаардлагатай бол хэрэгцээндээ тааруулан өөр зүйл нэмээрэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн бол хамгийн түрүүнд түргэн тусламж дуудах нь хамгийн зөв сонголт юм шүү.
Таны машинд эдгээрээс хэд нь байна вэ?