1
Үсээ хатсан цагт л самна
Үсээ нойтон байхад нь самнах маш буруу. Энэ нь үсийг гэмтээхээс гадна налчгар болгодог юм. Иймд та үсээ эхэлж сэнсдэн, сайтар хатаасны дараа самнаж, илүү хөвсгөр, намирсан болгоорой.
2
Үсээ урт болгож боох
Эмэгтэй хүн бүр үсээ урт харагдуулахыг хүсдэг. Харин тэгэхийн тулд та үсээ боосны дараа талыг нь хуваан авч хавчаараар доош дарж хавчихад хангалттай. Одоо таны үс өмнөхөөсөө илүү урт харагдах болно.
3
Үсээ хөвсгөр харагдуулах
Үсээ боосны дараа ч хөвсгөр харагдуулахыг хүсч байвал боолтныхоо сүүлийн эргүүлэгт дээд хэсгийн үсээ бүү оруул. Ингэснээр таны үс илүү өтгөн, хөвсгөр сайхан харагдана.
4
Богино хугацаанд үсэндээ долгион оруулах
Та хэдхэн минутанд багтаж үсэндээ долгион оруулахыг хүсвэл эхлээд үсээ чийглээд, хоёр хувааж мушгиж боогоорой. Харин нүүрээ будаж дуусаад үсний боолтоо аваад харахад үсэнд тань долгион орж, үзэсгэлэн гоог тань нэмэгдүүлэх аж.
5
Хуурай шампунь хэрэглэх
Ажил ихтэйгээсээ болоод үсээ угааж амжаагүй, тослогтож хэлбэрээ алдсан бол хуурай шампунь хэрэглээрэй. Таны үс хормын дотор өнгө орох болно. Мөн шампуниа үсний угаас хойш чиглүүлж цацах нь зүйтэй.
6
Үсээ сүлжих
Хэрэв өглөө сэрэхэд үс тань сэгсийж арзайсан, дээр нь янзлах цаг зав хомс бол яагаад цэвэрхэн сүлжиж болохгүй гэж? Гэхдээ хэт чанга сүлжихээс татгалзаарай.
7
Үсний сэнс ашиглах
Үсээ сэнсдэхдээ зурагт үзүүлсэн байрлалаас доороос нь дээшээ чиглэлтэй сэнсэдвэл үс тань хөвсгөр болж, уг нь сайтар босч өгдөг.
8
Үсний хуваалтыг өөрчлөх
Дундуур хуваалттай үс нь таны үсийг шалчгар, хэлбэргүй харагдуулж байвал, хажуу тийш чиглэл рүү самнаад үзээрэй.
9
Үсний лак ашиглах
Үсний лак ашиглаж, яарч сандарсан үедээ үснийхээ засалтанд анхаарч болно. Энэ нь таны үсийг нэг хэвэнд барьж, хүссэн хэлбэрт тань оруулах юм.