Хоол идэхгүй байхад л таргалаад байдгийн шалтгаан юу вэ?

Хоолны дэглэм барьж, дасгал хийсэн ч турахгүй байна уу? Хичнээн хичээл зүтгэл гаргасан ч турахгүй байвал үнэхээр урам хугармаар шүү дээ. Турахгүй байх нь та бидний анзаардаггүй, маш энгийн зуршлуудаас шалтгаалдаг байна. Тиймээс та бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулж, өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд нэг үзээрэй. Үр дүн нь заавал мэдрэгдэх болно!

Хоол идэхгүй байхад л таргалаад байдгийн шалтгаан юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Та их идсээр л байна шүү дээ!

Идэж байгаа хоолонд тань агуулагдах илчлэгийн хэмжээ их байвал та хичнээн бага хоол идсэн ч, ямар ч нэмэргүй. Ургамлын тос, чихэртэй тараг, аарц, дүпү, авокадо, хатаасан жимс, үр тариа зэрэгт их хэмжээний өөх тос, калори агуулагддаг учраас жин нэмэх магадлалтай. 

Та их идсээр л байна шүү дээ!

2 Унтах цаг богино байх

Бага унтах нь бодисын солилцоог бууруулж, биед олон янзын сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг эмч нар үргэлж л хэлдэг. Хүч тамираа сэлбэж, эрч хүчээр дүүрэн өглөөг угтахын тулд хүн дор хаяж 7 цаг унтах хэрэгтэй байдаг. Харин үүнээс бага цаг унтвал хүний бие калорийг илүү удаан шатаадаг байна. 

Унтах цаг богино байх

3 Бамбай булчирхай тань өвдсөн юм биш биз?

Хүний биеийн бодисын солилцоо нь өнчин тархи болон бамбай булчирхайгаар зохицуулагддаг. Тиймээс аливаа өвчин нь эдгээр булчирхайнуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байдаг байна. Жишээ нь, бамбайн хордлого тусвал бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, бодисын солилцоо удаашран, жин нэмэхэд нөлөөлдөг байна. 

Бамбай булчирхай тань өвдсөн юм биш биз?

4 Орой их хэмжээний хоол идэх

Тогтмол цагт хооллохгүй байх нь мөн л бодисын солилцоог удаашруулдаг байна. Хэрвээ та өглөөний цайндаа нэг аяга кофе, өдрийн хоолондоо хачиртай талх төдийхөн идэж, маш их өлссөнөөсөө болж оройн хоолоо их хэмжээгээр идээд байвал хэзээ ч турахгүй. Тиймээс тогтмол цагуудад, хоолыг их биш, бага биш хэмжээтэй идэх хэрэгтэй. 

Орой их хэмжээний хоол идэх

5 Тогтмол өлсөх

Тогтмол өлсөх нь ихэвчлэн стрессээс үүдэлтэй байдаг. Өлсөх гэдэг нь ядарснаас үүдэлтэйгээр хүний бие, эрхтэн системүүдийг хамгаалах хариу үйлдэл юм. Тиймээс та аль болох стрессгүй, тайван байхыг хичээгээрэй. 

Тогтмол өлсөх

Та амьдралын хэв маягтаа багахан өөрчлөлт гаргахад л бие тань эрүүлжиж, байгалийн аргаар жингээ хаях болно!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()