Өөрт тохирсон зөв хөхний даруулгыг хэрхэн сонгох вэ?

Хөхний даруулга нь эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн чухал хувцас хэрэглэл юм. Өөрт таараагүй, тохирохгүй хөхөвч зүүснээр таны эрүүл мэнд, гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг байна. Харин та сонголтоо зөв хийж, өөрийн эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалж чаддаг болов уу? Иймд бид бүхэн бүсгүйчүүддээ зориулан хөхний даруулга хэрхэн сонгох тухай маш чухал хэрэгтэй мэдээллийг хүргэе. 

Өөрт тохирсон зөв хөхний даруулгыг хэрхэн сонгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэмжээгээ тодорхойл

Та хамгийн эхэнд өөрийн хөхний хэмжээгээ хэд болохыг мэдэж авах хэрэгтэй. Үүн дээрээ улбаалан хөхөвчөө зөв сонгох боломжтой болно гэсэн үг юм. Гэхдээ таны мэддэг хэмжээнээс бага зэрэг өөр гэдгийг ойлгоорой. Учир нь та зөвхөн цээжний тойргоо хэмжих бус хөхний аяганы тойргоо ч мөн адил хэмжиж, хооронд нь харьцуулан, үзэж байж жинхэнэ хэмжээ гарч ирдэг байна. 

Хэмжээгээ тодорхойл

2 Цээжний тойргоо хэмжих

Хөхний доогуур цээжний тойргоо хэмжээд гарсан үр дүнгээс нь хэдэн сантиметрийг хасч тавт, аравтаар тэнцүүлнэ. Жишээлбэл таны цээжний тойрог 78 см байвал багасгаад 75 см гэж үзнэ. Энэ бол таны хөхний даруулганы цээжний тойрог юм. 

Цээжний тойргоо хэмжих

3 Хөхний аягыг хэмжих

Та өөрт хамгийн тухтай, яг таарсан, хатуулаггүй хөхөвч зүүгээрэй. Дараа нь хөхний гол хэсгээр хэмжиж, хэмжээг нь тэмдэглэж авах хэрэгтэй. Харин одоо хамтдаа хөхнийхөө хэмжээг тооцоольё.

Хөхний аяганы хэмжээнээс цээжний тойргийн хэмжээгээ хасч хариуг гаргаарай. Гарсан үр дүн нь 12-14 см байвал аяганы хэмжээ A, 14-16 см байвал B, 16-18 см байвал C, 18-20 см байвал D, 20-22 см байвал E, 22-24 см байвал F, 24-26 см байвал G, 26-28 см байвал H размер гэж үзнэ. 

Хөхний аягыг хэмжих

4 Хөхний даруулганы түгжээ

Хөхний даруулганы түгжээ олон ширхэг, дэрээс нь хэт чанга байх нь биеийг барьж, төвөгтэй байдал үүсгэдэг. Үүний оронд тайлахад амар хялбар байх хөхөвчийг сонгож зүүгээрэй. 

Хөхний даруулганы түгжээ

5 Хөхөвчний мөрийг шалгах

Таны сонгож авсан хөхний даруулганы мөр хэт богино буюу биед тань таарахгүй бол үргэлж дээш гүйж төвөг уддаг. Тиймээс худалдан авалт хийхээсээ өмнө зүүж, гараа дээш өргөж үзээрэй. Хэрэв гараа өргөхөд хөхөвч яг байрандаа байвал худалдан авч болно.

Хөхөвчний мөрийг шалгах

6 Бариу эсэхийг шалгах

Хэт бариу эсвэл том даруулга нь таны биеийг онцгүй харагдуулахаас гадна, эрүүл ахуйд сөрөг нөлөөтэй ажээ. Дээр нь таараагүй хөхөвч биед тухгүй шүү дээ. Иймд хөхний даруулгын тойргийг 2 хуруу орж байхаар хэмжээтэй сонгоорой. 

Бариу эсэхийг шалгах

7 Хөхөвчний аяга томдох

Өөрийн хөхний хэмжээнд томдсон хатуулгагүй даруулга зүүх нь таны хөхийг улам бүр жижиг, унжгар, сул харагдуулдаг аж. Биед таарсан аягатай хөхний даруулга нь хөх хуваагдаж харагдах, суган доор илүү мах унжих, хөхний хэлбэрийг өөрчлөн хажуу тийш шахах зэргээр олон асуудлыг шийдвэрлэдэг байна.

Хөхөвчний аяга томдох

8 Хөхөвчний аяга багадах

Хөхөнд багадсан даруулга тогтмол зүүх нь хорт хавдар үүсгэх хамгийн том шалтгаан болдог. Үүнээс гадна хувцасны гаднаас хөх тань илүүдэж, гарч ирсэн нь харагдах тул бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь ойлгомжтой. Хамгийн зөв шийдэл бол өөрт яг таарах, биед тухтай, хөдөлгөөнд саад болохгүй хөхөвч сонгох юм.

Хөхөвчний аяга багадах

9 Хөхийг дээш өргөх

Хөхний даруулга нь таны хөхийг өргөж, хэлбэрийг нь засах үүрэгтэй. Иймд та өөрийн хөхний хэмжээнд тохирсон, бага зэрэг өргөгчтэй хөхөвчийг сонгоорой. Ингэснээр та илүү цог золбоотой, эрч хүчтэй харагдах төдийгүй цээж, мөр тань цэх болно. 

Хөхийг дээш өргөх

10 Санамж

Та бүхэндээ багахан зөвлөгөөг хүргэе. 

  • Хэрэв хөхөвчний тань мөр унаад байвал мөр холбогч худалдан авч, ар талын хэсэгт нь байрлуулж, асуудлыг шийдвэрлээрэй.
  • Та өөрийн хөхний хэмжээгээ тодорхойлж чадахгүй 75 эсвэл 80 гэж эргэлзэж байвал том хэмжээг нь сонгож байх хэрэгтэй.
  • Таны хоёр хөхний хэмжээ ижил буюу өөр өөр хэмжээтэй бол хатуулгатай хөхөвчийг сонгож байгаарай.

Санамж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()