Хүүхэлдэйн кинонууд дээрх хачирхалтай зөгнөлүүд

Дисней болон Пиксар кино компаниуд нь сэтгэлд хоногшиж, баяр хөөрийг мэдрүүлэх гайхалтай хүүхэлдэйн кинонуудаараа алдартай билээ. Харин эдгээр компаниудын бүтээсэн кинонуудад давтагдаж гарах дүрүүд, анзаарч харж байгаагүй давхцлууд олон байдаг байна. Зарим нь бүр үнэхээр сонирхолтой, ангаймаар зүйлс байна гээч! Ингээд хамтдаа Дисней болон Пиксарын хүүхэлдэйн кинонууд дээрх сонирхолтой давхцлуудтай танилцъя. 

Хүүхэлдэйн кинонууд дээрх хачирхалтай зөгнөлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Finding Dory" болон "Inside Out"

Алдарт "Finding Dory" кинонд гардаг хүүхдүүдийн дунд "Inside Out" киноны гол дүрийн бяцхан охин зогсож байгаа нь харагдана. 

"Finding Dory" болон "Inside Out"

2 "Inside Out" болон "Good Dinosaur"

"Good Dinosaur" киноны нэгээхэн хэсгийг чимсэн Часчера гүрвэлийг та "Inside Out" киноноос ч харж болно. 

"Inside Out" болон "Good Dinosaur"

3 "Good Dinosaur" болон "Monsters, Inc."

Ухаалаг бяцхан үлэг гүрвэл Арло “Мангасуудын ертөнц”-ийн хүүхэд айлгадаг өрөөнд байгаа биз?

"Good Dinosaur" болон "Monsters, Inc."

4 "Monsters, Inc." болон “Brave”

“Мангасуудын ертөнц”-ийн гол дүр маань “Brave” кинонд өөрийн дүрээ мөнхлөөд амжжээ.

"Monsters, Inc." болон “Brave”

5 "Brave" болон "Cars"

Хатан зоригт, эрэлхэг охины тухай өгүүлэх кинонд гарах зураг "Машинууд" кинонд ч мөн үзэгдээд өнгөрдгийг та мэдэх үү? 

"Brave" болон "Cars"

6 "Cars" болон "Toy Story - 3"

Алдарт Маккуин "Toy Story" киноны 3-р ангид цэцэрлэг дэх хүүхдүүд гардаг хэсэг дээр тоглоомон дунд байгаа нь харагдана. 

"Cars" болон "Toy Story - 3"

7 "Toy Story - 3" болон "Up"

"Toy Story" киноны 3-р ангийн гол дүрүүдийн нэг болох Карл баавгай "Up" кинон дээр ч мөн гардаг ажээ.

"Toy Story - 3" болон "Up"

8 "Up" болон "Ratatouille"

“Ratatouille" хэмээх авьяаслаг бяцхан тогооч хархны тухай өгүүлдэг уг хүүхэлдэйн кинонд "Up" киноны нохойны сүүдэр ороод ирсэн байх юм. Сонин байгаа биз?

"Up" болон "Ratatouille"

9 "Ratatouille" болон "WALL-E"

"Ratatouille" кинон дээр гардаг мотоцикл "WALL-E" киноны төмрийн хог хаягдал дунд хэвтэж байна. 

"Ratatouille" болон "WALL-E"

10 "Ratatouille" болон "Cars"

Энэхүү хоёр уран бүтээлд адил төстэй зүйл ч бас байдаг бөгөөд "Ratatouille"-ийн алдарт зоогийн газар машинуудын ертөнцөд ч мөн байдаг аж. 

"Ratatouille" болон "Cars"

11 "Cars" болон "The Incredibles"

"Cars" киноны эмч Хадсон "The Incredibles"-ийн нэгэн үзэгдэлд тод томруун харагдаж, үзэгчдийг гайхшруулсан юм. 

"Cars" болон "The Incredibles"

12 "The Incredibles" болон "Finding Nemo"

Шүдний эмчид үзүүлэх дугаараа хүлээж суугаа хүү "The Incredibles"-ийн Баддигийн зурагтай номыг үзэн сууж байна. 

"The Incredibles" болон "Finding Nemo"

13 "Finding Nemo" болон "Monsters, Inc."

Алдарт Немог маань бяцхан Бүбү барьчихсан байна. 

"Finding Nemo" болон "Monsters, Inc."

14 "Monsters, Inc." болон "Toy Story - 2"

Бяцхан Бүбүд немогоос гадна "Toy Story"-ийн Жесси ч мөн байдаг аж. 

"Monsters, Inc." болон "Toy Story - 2"

15 "Toy Story" болон "A Bug's Life"

Өхөөрдөм бяцхан шоргоолжнууд "Тоглоомын түүх"-д зочилжээ. 

"Toy Story" болон "A Bug's Life"

16 "A Bug's Life" болон "Toy Story"

"Pixar"-ийн кино бүрт шахуу энэхүү пиццаны машин харагдаж өнгөрдөг аж. 

"A Bug's Life" болон "Toy Story"

17 "Toy Story" болон "Up"

“Toy Story 3” киноны Эндигийн самбар дээр "Up"-ийн Карл өвгөний эхнэр Эллигийн дугаар болон гэрийн хаяг тодоос тод харагдана.

"Toy Story" болон "Up"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()