1
Та ухаалаг гар утасныхаа камерыг зөвхөн зураг авахад л ашигладаг юм биш биз? Хэрвээ тийм бол өөр зүйлд ч гэсэн ашиглах боломжтой байх нь ээ. Хүнсээ цуглуулахаар дэлгүүр гарах үед юу авахаа бичиж, тэмдэглээгүйгээс болж, дэлгүүрт очмогцоо авах зүйлээ мартчих тохиолдол гардаг. Тэгвэл та уг асуудлыг гар утасныхаа камерыг ашиглан шийдвэрлэх боломжтой аж. Үүний тулд хөргөгчөө онгойлгож, доторх хэсгийнх нь зургийг аваарай.
2
Хэрвээ танай гэрт кассетны хайрцаг байгаа бол, ухаалаг гар утасныхаа тавиур болгон ашиглах боломжтой аж.
3
Гар утасныхаа нүүр зурган дээр өөрийн нэр болон холбоо барих гар утасныхаа дугаарыг бичсэн зураг тавиарай. Ингэснээр утсаа санамсаргүй байдлаар алдсан үед хэн нэгэн тантай холбоо барихад амар байх болно.
4
Хэрвээ танайх сүүлийн үеийн ухаалаг зурагттай бол, "USB"-ийн оролтыг нь ашиглан, гар утсаа цэнэглэж байгаарай.
5
Таны гар утасны сүлжээ унаад байвал утсаа "Airplane" тохиргоон дээр тавиарай.
6
Өглөө сэрэх үед асуудалтай байвал, ухаалаг утсаа өөрөөсөө хол тавих хэрэгтэй бөгөөд ингэхдээ аяган дотор хийгээрэй. Илүү чанга, тод дуугарах болно.
7
Өөр өнгийн чихэвч хэрэглэх нь баруун, зүүн гэж ялгахад амар болгох аж.
8
"Location service" тохиргоог "Off" буюу идэвхгүй болгож байгаарай. Ингэснээр таны гар утасны цэнэгийг амархан дуусахаас сэргийлэх болно.
9
Утсаа цэнэглэж байх үедээ "Airplane" тохиргоог "On" буюу идэвхтэй болгоорой. Тэгвэл таны утас илүү хурдан цэнэглэгдэнэ.
10
"Flashlight" буюу гар утасныхаа гэрлийг аялал, амралт зугаалгаар явахдаа хуванцар сав ашиглан, илүү том гэрэл болгож, ашиглаарай.
Та эдгээр аргуудыг мэддэг байсан үү?