1
Дэлгэц нь гэрэлгүй
Хуурамч "POS" машины дэлгэцэн дээр гэрэл асдаггүй. Тиймээс пин кодоо хийхдээ та үүнийг сайтар анзаарах нь зүйтэй. Дараах зурган дээр "POS" машины товчлуурууд дээрх гэрэл ассан байгааг та анзаарч байгаа биз ээ.
2
Том хэмжээтэй "POS" машин
Хуурамч "POS" машинд картыг зурагт үзүүлсэн шиг гүнзгий шургуулдаг.
Хуурамч "POS" машинууд жинхнээсээ илүү өргөн, урт байдаг.
3
Ногоон гэрэл
Жирийн "POS" машинд гүйлгээ хийх үед дээр нь ногоон гэрэл асдаг бол хуурамч машинд асдаггүй. Мөн хуурамч "POS" машин картны мэдээллийг уншихад саад учирдаг тул ердийн машинаас арай удаан уншдаг.
4
Гарын үсэг
Карт уншуулсныхаа дараа зарим "POS" машин дээр гарын үсэг зурж болдог. Харин хуурамч загварынх дээр нь зурж болдоггүй байна.
Мөнгөө хэрхэн хамгаалах вэ?
- Хамгийн найдвартай арга бол 2 карттай болох явдал. Нэг картандаа зөвхөн хэрэгцээтэй хэмжээний мөнгө хийж, түүгээрээ гүйлгээ хийнэ.
- Мессеж банк үйлчилгээг ашиглах. Ингэвэл таны орлого, зарлага гар утасны мессежээр ирэх юм.
- Хязгаар тогтоох. Тэгвэл хулгайч нар таны мөнгийг нэг уншуулахдаа бүгдийг нь авч болохгүй болно.
- Хэрэв картаа гээж, үрэгдүүлсэн бол яаралтай банк руу залгаж, хүчингүй болгуулах хэрэгтэй.
- Дэлгүүрт картаар төлбөр хийж байхдаа кассын ажилтан картыг таны нүднээс далд уншуулахыг зөвшөөрч болохгүй. Мөн рестораны төлбөр хийхдээ зөөгчид нь картаа өгч явуулах хэрэггүй.
- Карт уншуулсны дараа гарын үсэг зуруулдаг цаасан дээр мөнгөн дүнг бичсэн байдаг. Үүнийг үргэлж сайн шалгаж байх хэрэгтэй. Хэрэв мөнгөн дүн хоосон байвал сэжигтэй гэсэн үг.