1
Ихэнх цагаа унтлагын өрөөндөө өнгөрөөдөг
Арнольд Шварценеггертэй хамтран 1994 онд "True Lies" кинонд тоглосон жүжигчин Том Арнольд (Tom Arnold) экс амбан захирагчтай тун дотно найзууд ажээ. 2012 онд Шварценеггер гэрийнхээ үйлчлэгтэй нэр холбогдон, эхнэрээсээ салсны дараа Том Арнольд "Тэр өдөрт 5 удаа ор хөнжлийн ажил хийдэг" гэж ярьсан ба энэ нь долоо хоногт 35 удаа, жилд 1820 удаа гэсэн үг юм.
2
Австричууд түүнд дургүй
Калифорнийн амбан захирагч болохоосоо өмнө Шварценеггер улс төрийн итгэл үнэмшлийнхээ талаар олон түмэнд дэлгэх үед бүгд түүнийг дэмжиж байсан билээ. Гэхдээ тэрбээр баруун жигүүрийн консерватив үзэлтэн шиг ярьж эхлэх үед зарим нэг эсэргүүцэгчид гарч ирсэн юм. Тэдний ихэнх нь Австричууд байсан ажээ. 2005 онд Калифорни мужийн амбан захирагч байхдаа Шварценеггер нобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэнд цаазын ял ноогдуулснаас болж, Австрийн либеральчууд дургүйцлээ илэрхийлэн, "Арнольд Шварценеггерийн нэрээр нэрлэсэн спортын ордныхоо нэрийг солино, мөн Австрийн иргэншлийг нь хасна" хэмээн сүрдүүлээд авсан юм. Азаар энэ бүхэн нааштайгаар шийдэгдсэн ч, Австричууд түүнд нэлээд дургүйцсэн нь ойлгомжтой биз ээ. Дашрамд дурдахад Арнольд Шварценеггер Австри хүн гэнэ.
3
Тэр ирээдүйг мэддэг
Хүмүүс ихэвчлэн биелэх боломжтой зүйл төлөвлөдөг. Жишээ нь 7 хоногийн дотор 1.5 кг жин хасна гэдэг ч юм уу. Тэгвэл 15 насандаа хэдийн булчин шөрмөс нь зангирсан байсан Шварценеггер ийм жижиг сажиг зүйл биш, маш том зүйл хүсдэг байжээ. Багын найзуудынх нь хэлснээр тэр Америк руу нүүж, алдартай жүжигчин болоод, Кеннеди овгийн бүсгүйтэй гэрлэнэ гэж ярьдаг байсан аж. Гэтэл бүх юм яг түүний хүссэнээр болсон юм. Тэр Холливуудын алдарт жүжигчин болж, ерөнхийлөгч Жон Кеннеди (John Kennedy)-ийн зээ дүү Мария Шривер (Maria Shriver)-тэй гэрлэсэн билээ.
4
Терминатор болох ёсгүй байсан
1984 онд бүтээгдсэн тус киноны найруулагч Жэймс Камерон (James Cameron) Шварценеггерийг эерэг талын гол дүрд тоглуулах гэж байсан ч, Шварценеггер "Терминаторын дүрд хэн ч тоглох бай, хамгийн гол нь бэлтгэл сургуулилт сайн хийх нь чухал. Учир нь Терминатор машин шүү дээ. Тэр буудахдаа нүдээ ч цавчихгүй байх ёстой" гэж хэлсэн бөгөөд эцэст нь Арнольд Терминаторын дүрийг өөрөө сонгон авсан аж. Хэлсэн ёсоороо тэр бэлтгэлээ сайн хийж, хэдэн долоо хоногийн турш буу зэвсэг угсарч, задлах дасгал хийж байжээ.
5
Цэргийн шоронд орж байсан
1960-аад оны үед Австри улс 18 хүрсэн эр хүн бүрийг цэрэгт татдаг байсан бөгөөд Шварценеггер 1965 онд хуулиа даган цэрэгт явжээ. Гэвч тэр Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд чөлөө мэдүүлэлгүй, хэл чимээгүй цэргийн ангиасаа явсан бөгөөд хэдийгээр аваргын цомыг авчирсан ч, цэргийн шоронд 7 хоног сууж, шийтгүүлсэн юм. Тэрбээр хожим нь "Тэмцээнд оролцох надад маш чухал байсан болохоор би дараа нь юу болох талаар огт бодоогүй юм" гэж ярьсан билээ.
6
Хүний амь аварсан
2004 онд Арнольд найзуудтайгаа Хавайн арлын далайн эрэг дээр амарч байжээ. Гэтэл далайд нэгэн эр живж эхэлсэн бөгөөд ойр байсан хүнээсээ тусламж гуйсан байна. Харин ойр байсан хүн нь Шварценеггер байж таарсан бөгөөд баатар маань эргэлзэлгүйгээр живж буй хүнийг аварч, 91 метр зайнд сэлж, эрэг дээр авчирчээ. 91 метр бол хөлбөмбөгийн талбай гэсэн үг. Ийм хол зайнд хүн үүрээд сэлнэ гэдэг зөвхөн Шварценеггерийн л хийж чадах зүйл биз ээ.
7
Кинонд тоглоход хэтэрхий булчинлаг байсан
1982 онд Шварценеггер "Conan the Barbarian" кинонд тоглож байх үедээ дасгал сургуулилтаа хязгаарлахаас аргагүй болжээ. Учир нь аварга том булчингуудаасаа болоод илд, сэлмээ зүй зохистой агсаж чадахгүй байсан аж. Түүнээс гадна жүжигчин болоод удаагүй байхдаа аварга том бие, булчин шөрмөснөөсөө болоод олон дүрээс хасагдаж байсан гэнэ.
8
Төгс биетэй
Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс төгс бие галбиртай болохыг хүсч явдаг. Тэгвэл төгс, бие галбир ямар байдаг бол гэж та гайхаж байвал Арнольд Шварценеггерийг харахад л болох юм. Тэрбээр Геннисийн номын "Дэлхийн түүхэн дэх биеэ хамгийн төгс хөгжүүлсэн хүн" гэсэн амжилтыг эзэмшдэг билээ. Өдийг хүртэл дэлхий ертөнцөд 107 тэрбум орчим хүн төрсөн бөгөөд тэдний хэн нь ч "Австрийн царс" хочит Шварценеггерийг гүйцэх биетэй байгаагүй гэсэн үг юм. Сонин байгаа биз?
9
Ээж, аав нь ижил хүйстэн болох вий гэж айдаг байжээ
Өсвөр насны хөвгүүдийн өрөөнд усны хувцастай бүсгүйчүүдийн зураг дүүрэн байдаг бол Арнольд Шварценеггерийн өрөөнд шалнаасаа тааз хүртлээ бүх биеэ тосолсон, булчинлаг эрчүүдийн зураг хадаатай байдаг байжээ. Учир нь тэр бодибилдингийн тамирчин болохыг хүсдэг байсан тул хүндэлж, биширч явдаг хүмүүсээрээ өөрийгөө хүрээлүүлдэг байсан аж. Гэвч эцэг, эх нь Шварценеггерийг ижил хүйстэн болох вий хэмээн ихэд айсан бөгөөд нэг удаа аав нь хүүгээ зодохоор тэлээгээ бариад араас нь элдэж байжээ. Сонирхуулж хэлэхэд Шварценеггерийн аав, ээж хоёр нь цагдаа байсан юм.
10
Киноны үргэлжлэлд дургүй
1982 онд хийгдсэн "Conan the Barbarian" киноны үргэлжлэл "Conan the Destroyer" кинонд 1984 онд тоглосноосоо хойш Шварценеггер киноны үргэлжлэлд тоглохоосоо татгалзсаар ирсэн юм. Гэхдээ мэдээж "The Terminator", "The Expendables" кинонуудаас бусад нь л даа.
11
"Kindergarten Cop" кинондоо дуртай
Хэрэв та "Kindergarten Cop" киног үзээгүй бол товчхон танилцуулъя. Нэгэн цагдаа хар тамхины наймаачинг барихын тулд зүсээ хувирган, цэцэрлэгийн багш болдог юм. 2015 онд "The Late Late Show" нэвтрүүлэгт оролцож байхдаа тэрбээр 5 настай хүүхдүүд рүү орилдог кинондоо хамгийн дуртай гэж ярьсан байна. Мөн "Хүүхдүүдтэй ажиллах таалагдсан, Калифорни мужийн амбан захирагч болоход энэ туршлага нь ихээхэн тус болсон" хэмээжээ.
12
Тэр бараг л зэрлэг Конан
"Conan the Barbarian" киноны гол дүр Конан, Шварценеггер хоёр тун төстэй. Конан жижиг тосгонд төрсөн, Шварценеггер Австрийн "Thal" гэх жижигхэн тосгонд төрсөн. Конан боолчлолын явцад хүчирхэг болсон бол Шварценеггер хүнд хатуу бэлтгэл сургуулилтын дүнд хүчирхэг болсон. Конан гладиатор болж, сайхан боломжийг шүүрэн авсан бол Шварценеггер холливуудэд алдаршсан. Конан хуучин амьдралаа таягдан орхиж, хаан ширээнд суусан бол Шварценеггер амбан захирагч болж, ширээний ард суусан. Адилхан байгаа биз?
13
Тэр хүүтэй гэдгээ мэдээгүй
Шварценеггер хуучин эхнэрээ хуурдаг байсныг бүгд мэднэ. Тэд 2011 онд 25 жилийн хамтын амьдралаа төгсгөх үед Шварценеггер 14 жилийн турш гэрийн үйлчлэгч Милдред Патрисиа Бэйна (Mildred Patricia Baena)-тай амрагийн холбоотой байсан нь илэрсэн юм. Энэ 14 жилийн хугацаанд Бэйна хүү төрүүлсэн бөгөөд хүүхдийн эцэг нь хэн болохыг хэн ч мэддэггүй байжээ. Бүр Шварценеггер өөрөө хүртэл шүү. Харин хүү том болох тусмаа эцэгтэйгээ адилхан болж ирсэн болохоор Шварценеггер хүүгээ гэж мэдсэн аж. Хачин байгаа биз?
14
Аав нь Шварценеггерийг хүүгээ биш гэж боддог байсан
Арнольдын аав Густав Шварценеггер (Gustav Schwarzenneger) том хүү Мэйнхард (Meinhard)-даа илүү хайртай байсан бөгөөд Арнольдыг хүүгээ биш гэж боддог байсан учраас нэг их тоодоггүй байжээ. Арнольд Австрийг орхисноосоо хойш ахтайгаа нэг ч удаа холбогдоогүй бөгөөд ах нь 1971 онд машины ослоор нас барсан юм. Тухайн үед Арнольдын найз охин байсан Барбара Бэйкер (Barbara Baker) Шварценеггерийг "Ахынхаа талаар нэг ч үг дурсдаггүй байсан, бас эмгэнэлт мэдээг сонсоод юу ч болоогүй юм шиг байсан" хэмээн ярьжээ.
15
Аав нь нацист байсан
2003 онд Шварценеггер амбан захирагч болохоор шийдэх үед хэвлэлийнхэн түүний талаар ухаж, төнхөж эхэлсэн бөгөөд аав Густав нь 1938 онд сайн дураараа нацист армид элссэний зэрэгцээ бор цамцтан болохыг хүсч байсныг олж мэдсэн байна. Гэвч бор цамцтангуудыг хэтэрхий хатуу харгис аашилж, шинээр тогтоосон засаглалд нь аюул учрууллаа хэмээн үзэж, Гитлер өөрөө устгасан юм. Шварценеггер аавдаа дургүй байснаа нуулгүй хэлдэг бөгөөд оршуулганд нь ч очоогүй билээ.
Нэр төртэй, баян байлаа гээд зовлонг тойрч гардаггүй. Нөр их хөдөлмөрийн дүнд асар их амжилтанд хүрч чадсан Шварценеггер хувийн амьдралын тал дээр тийм ч одтой биш бололтой. Харин та ганц бие, баян, алдартан байхыг хүсэх үү, энгийн жирийн амьдралтай, өнөр өтгөн гэр бүлтэй нэгэн байхыг хүсэх үү?