1
Орц
- Зайдас - 450 гр
- Татсан үхрийн мах - 350 гр
- Хэрчсэн сонгино - 1/2 аяга
- Сармис - 2 хумс
- Улаан лоолийн соус - 2 лааз
- Лаазалсан улаан лооль - 1 лааз
- Ус - 1/2 аяга
- Цагаан цуу - 2 хоолны халбага
- Хатаасан базилик - 1.5 цайны халбага
- Давс - 1 хоолны халбага
- Яншуй - 4 хоолны халбага
- Лазанье гоймон - 12 ширхэг
- Рикотта бяслаг (Ricotta cheese) - 450 гр
- Өндөг - 1 ширхэг
- Давс - 1/2 цайны халбага
- Моцарелла бяслаг - 350 гр
- Үрсэн пармезан бяслаг - 3/4 аяга
2
Хийх арга
Зайдсаа хэрчиж, махтайгаа нэгтгээд дээр нь сонгино болон сармисаа нэмж, тогоонд хуурна. Үүндээ лаазалсан улаан лооль, улаан лоолийн соус болон ус хийж, дунд зэргийн гал дээр өтгөртөл нь буцалгана. Махаа цагаан цуу, базилик, давс, перец, 2 халбага яншуй зэргээр амталж, зөөлөн гал дээр 1.5 цаг чанаарай.
Харин энэ хооронд ус буцалгаж, лазанье гоймонгоо 8-10 минут чанаж болгоно. Гоймонгоо шүүж гаргаад хүйтэн усанд сойно. Дараа нь рикотта бяслаг, өндөг, үлдсэн 2 халбага яншуй, 1/2 халбага давсаа гоймон дээрээ хийж, хутгаарай.
3
Урьдчилаад шарах шүүгээгээ 375 хэмд халааж бэлтгэх ёстой. 22х33 см хэмжээтэй шарагчаа тослоод ёроолд нь махныхаа 1/3 хэсгийг тарааж дэвсэнэ. Дээр нь 6 ширхэг гоймонг эгнүүлэн өрөөд рикотта бяслагныхаа зуурмагийг түрхээрэй. Харин үүний дээр нимгэн хэрчсэн моцарелла бяслагийг тарааж тавиад, дахин хэсэг махаар хучиж, пармезан бяслагаар чимэглэнэ. Яг энэ дарааллаар дахиж нэг үе давхарлаж, хамгийн дээр нь үлдсэн пармезан бяслагаа тараагаад хоолоо шарах шүүгээндээ хийгээрэй. Ойролцоогоор 25-30 минутын дараа хоолоо гаргаж идэхэд болох юм.
Та сайхан хооллоорой!