Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дутуу нойртой явах нь эрүүл мэнд болоод бүтээлч байдалд сөргөөр нөлөөлдөг тухай та бүхэн сонсож байсан байх. Тэгвэл өдөрт 6 цаг унтах нь огт унтаагүйтэй адил сөрөг үр дагавартай болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. Хачирхалтай нь энэ үед хүмүүс өөрсдөө бие гарч байгаа өөрчлөлтөө анзаардаггүй байна. 

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2004 онд Филадельфи дахь Пенсилваны анагаах ухааны сургууль дээр нойрны тухай нэгэн туршилт хийгдсэн байна. Энэхүү туршилтад насанд хүрсэн 48 хүн оролцсон бөгөөд тэдний заримыг нь хоёр долоо хоногийн турш 4 цагийн нойртой, заримыг нь 6-8 цагийн нойртой явуулжээ. Харин бусад нь 2 хоног огт унтаагүй байна.

Энэ бүх хугацаанд лабораторийн ажилчид 2 цаг тутам туршилтад оролцогчдын биеийн байдлыг ажиглаж байсан бөгөөд тогтмол бүтээлч байдлыг нь хянаж байсан гэнэ. Үүнээс гадна туршилтад оролцогчдоос биеийн байдлын талаар асууж байжээ.

Мэдээж, 8 цагийн турш унтаж амарсан  хүмүүсийн хувьд сэтгэн бодох, болон танин мэдэхүйн чадвар нь илүү сайн байсан юм. Харин өдөрт 4 цаг унтаж байсан хүмүүсийн сэтгэн бодох чадвар өдөр ирэх тусам муудаж байжээ. Тэгвэл өдөрт 6 цаг унтаж байсан хүмүүсийн хувьд сэтгэн бодох чадвар нь 10 хоногтоо л сэргэг байсан гэнэ. Ингээд сүүлийн хэд хоног тэд огт унтаагүй хүмүүсийн адилаар сэтгэн бодох чадвар шаардагдсан даалгаварыг гүйцэтгэхэд хүндрэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, өдөрт 6 цаг унтаж амарснаар та огт унтаагүй хүмүүстэй ижил сэтгэн бодох чадвараа алдаж байгаа гэсэн үг. Гэхдээ туршилтын үр дүнд ажиглагдсан нэгэн хачирхалтай зүйл нь 6 цаг унтсан хүмүүст дутуу унтсан мэт мэдрэмж төрөхгүй байсан гэнэ. Тэд сэтгэн бодох чадвараа муудсаныг ч мэдээгүй байжээ. Харин огт нойргүй байсан хүмүүс өдөр ирэх тусам нойрмог болж, энэ талаараа ч туршилтын судалгааны багийнханд хэлж байсан байна. Туршилтын төгсгөлд тэд туршилт эхлэх үеэс 2 дахин илүү их унтахыг хүсэж байсан гэнэ. Харин 6 цагийн турш унтсан хүмүүс бага зэрэг л нойрмоглож байжээ. Гэхдээ тэдний танин мэдэхүйн болон сэтгэн бодох чадвар нь огт унтаагүй хүмүүстэй ижил болсон аж.

Чикагогийн Их Сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанаас харахад хүмүүс унтсан цагаа ихэнхдээ илүү боддог гэнэ. Тэд дунджаар 0,8 цагийг нэмж тооцоолдог аж.

Тиймээс хэрвээ та өөрийгөө 7 цаг унтсан гэж бодож байвал үнэн хэрэгтээ энэ нь 6 цаг байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, хэн ч өөрийнхөө унтсан цагийг тодорхой хэлж чаддаггүй аж. Бүгд бодит байдлаас илүү их унтсан гэдэгтээ итгэлтэй байдаг юм.

Өөрийнхөө унтсан цагийг тодорхойлох нь тийм ч хялбар биш. Гэхдээ танд сайн унтахад туслах хэд хэдэн арга бий. Үүнд:

  • Тогтмол нэг цагт хэвт.
  • Унтахынхаа 30 минутын өмнө техник хэрэгсэл бүү ашигла. Гар утас, компьютер гэх мэт.
  • Согтууруулах ундаа бүү хэрэглэ.
  • Спортоор хичээллэ.
  • Үүнээс гадна сайн унтаж амрахын тулд илүүдэл жингээсээ салах хэрэгтэй.
  • Стресс болон сэтгэл гутрал нь нойронд сөргөөр нөлөөлнө.

Та хэдэн цаг дутуу унтсанаа тооцоолж чадахгүй ч нойрныхоо чанарыг сайжруулах боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()