Эрчүүдэд хамгийн ихээр таалагддаг бэлэгнүүд

Гаднаа хатуун ширүүн боловч, зарим үед эмэгтэй хүнээс дутахааргүй уян, зөөлөн сэтгэлтэй хүмүүс бол эрчүүд билээ. Тэд ч гэсэн баярлаж, гомдож, нулимс дуслуулан гуниглаж суудаг. Хааяа бүр хүүхэд шиг хөөрч, баярлахыг нь яана? Тийм учраас эрчүүдийгээ хайрлаж, халамжилж, баярлуулж байгаарай. Тэд хариуг нь заавал барьдаг юм. Тэгвэл эрэгтэй хүн ямар бэлгэнд хамгийн ихээр баярлах вэ? Хамтдаа олж мэдэцгээе. 

Эрчүүдэд хамгийн ихээр таалагддаг бэлэгнүүд

1

Эрчүүд хайртаасаа цаг ямагт эрх чөлөөг олгохыг битүүхэн хүсэмжилж, нууцхан бодож явдаг. Хааяа ч болов найз нөхөдтэйгөө уулзаж, цагаа хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсч явдгийг нь ухаалаг эмэгтэй бол хэдийн анзаарсан байдаг юм. Тиймээс тэднийг баярлуулах хамгийн үнэтэй бэлэг бол эрх чөлөө олгох явдал билээ.

2

Чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийхийг зөвшөөрөх нь гайхалтай бэлэг болох хэдий ч, дуртай зүйлээ хийхэд нь хэрэг болдог зүйлсийг бэлэглэх нь бүр ч илүү том бэлэг болдог байна. Жишээлбэл загасчлах дуртай хүнд загасны уурга болон бусад тоног, хэрэгсэл авч өгөх нь тохиромжтой ажээ.

3

Нэг хэвийн бэлэгний сонголтыг та яагаад өөрчилж болохгүй гэж? Эрэгтэй хүнд бэлэг сонгохдоо өнөөх л үнэртэй ус, сахлын машин гэхээсээ илүүтэй эрдэм мэдлэгт нь үнэлж баршгүй их хувь нэмэр оруулах ном бэлэглэхэд болохгүй зүйл бий гэж үү? Тиймээс хайртынхаа сонирхдог сэдвийн дагуу "Bestseller" ном авч өгөхийг бид танд зөвлөе.

4

Дээр дурдсанчлан хэв маягийг өөрчилцгөөе! Тэд ч гэсэн үүнд бэлэн байх нь ойлгомжтой. Учир нь эрчүүд шинэ зүйлийг туршиж үзэх дуртай хүмүүс шүү дээ. Тэгэхээр та хайртдаа сахлын хөөс, татуурга зэрэг эмэгтэй хүн бүрийн эрэгтэй хүнд бэлэглэдэг наад  захын эд зүйлс авч өгөлгүй, оронд нь маш сайн чанарын кофе бэлэглэвэл яаж байна? Өвөрмөц биш гэж үү?

5

Техник, технологи сүүлийн жилүүдэд бүр ч хурдацтай хөгжиж байгаа билээ. Тэр ч үүднээсээ "Drone" гэх зүйл гарч ирж, хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн нь нууц биш юм. Тиймээс адал явдлыг байнга эрэлхийлж байдаг эрчүүдэд хамгийн тохирох бэлэг бол яахын аргагүй уг төхөөрөмж юм шүү. 

6

Зүлэг тэгшлэгч, хөрөө, сайн чанарын алх зэргийг бэлэглэх бодолтой байгаа бол эртхэн энэ бодлоо авч хаяхыг танд зөвлөж байна. Учир нь эрчүүдэд эл бэлэг таалагдахаасаа таалагдахгүй нь магадлалын хувьд арай илүү өндөр байх болов уу. Харин эр хүн бүр машин хөлөглөдөг болсон энэ цагт багаж, хэрэгсэл авч өгвөл тэд магнай хагартлаа баярлах ажээ.

7

Эрэгтэй хүмүүсийн дийлэнх хувь нь аль нэг спортын төрлөөр хичээллэдэг. Яг л бичигдээгүй хууль гэлтэй. Тийм ч учраас та хайртдаа энгийн даавуун оймс биш, спорт оймс бэлэглээрэй. Энэ нь түүнд маш их таалагдах болно. 

8

Дээр дурдсанчлан эрэгтэй хүн бүр аль нэг спортоор хичээллэхийн хажуугаар дэмжиж, хайрлаж явдаг баг, тамирчидтай байдаг. Тэгвэл та үнэтэй эд зүйл авч өгөхийн оронд тэдэнд дэмждэг багтай нь холбоотой ямар нэгэн зүйл авч өгөхийг эрхэмлэж байгаарай. Гарцаагүй баярлах болно.

9

Жаазтай зураг бие биедээ бэлэглэдэг цаг нэгэнт өнгөрсөн шүү дээ. Хэрвээ та жаазтай зураг хайртай залуудаа бэлэглэх гэж байгаа бол арай л цаг үеэ олоогүй сонголт болох болов уу. Харин түүний оронд покерийн иж бүрдэл авч өгвөл ямар вэ дээ? 

10

Бугуйн цаг ч мөн ялгаагүй бэлгийн жагсаалтын нэлээн хойгуур бичигдэх болсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Харин "Gadget" буюу гар утастайгаа холбогдож, бүхий л үйлдлийг хийх чадвартай шинэ технологи бүхий гоёмсог, загварлаг эдийг түүнд бэлэглэвэл баярлахын дээдээр баярлах болно.

11

Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг бодоход төдийлөн гоёл чимэглэл зүүж, хэрэглээд байдаггүй. Тэгэхээр гоёл чимэглэл тийм ч оновчтой сонголт биш байгаа биз? Харин оронд нь сонирхолтой тоглоом бэлэглээрэй. 

12

Хамгийн сүүлд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд хэрвээ та хайртай залуудаа ямар нэгэн бэлэг өгч л байгаа бол заавал ч үгүй чин сэтгэлийнхээ үгсийг шингээсэн ил захидал өгөхөө мартаж болохгүй шүү. Сэтгэлээс гарсан үгс сэтгэлд хүрдэг гэж үг хүртэл байдаг шүү дээ.

Танд аль бэлэг нь хамгийн их таалагдаж байна? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()