“KFC”-ийн амтат шарсан тахиаг гэртээ хийж сурцгаая!

Гэр бүлээрээ тойрч суугаад амттай хоол идэх шиг жаргал гэж үгүй. Харин эзэгтэй та орой чухам ямар хоол хийхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн хоолны мэдээнд анхаарлаа хандуулаарай. Учир нь өнөөдөр танд хүн бүрийн идэх дуртай "KFC" тахиа хийх аргыг танилцуулахаар шийдлээ. Та амтат шарсан тахиаг хийж сурснаар заавал гадагш гаралгүйгээр гэртээ, гэр бүл, найз нөхдөө дайлж, мөнгөө хэмнэх боломжтой болох юм.

“KFC”-ийн амтат шарсан тахиаг гэртээ хийж сурцгаая!

1 "KFC" тахиа

1940 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа "KFC" компани амтат шарсан тахиагаараа гайхагдсаар ирсэн билээ. Тэдний хоолны амтанд орсон хүмүүс цаг зав, хөрөнгө мөнгөө үл хайрлан, хаанаас ч хамаагүй зорин очиж, хооллодог. Харин одоо танд тэгэх шаардлага үгүй боллоо. Учир нь олон жилийн турш нууц байсаар ирсэн амтат тахианы жорыг эндээс мэдэж авах боломжтой болж байгаа юм. Мөн бидний танд хүргэж байгаа доорхи жор 4 хүнд зориулагдсан болохыг анхаараарай. 

"KFC" тахиа

2 Орц

  • Гурил - 2 аяга
  • Давс - 2/3 хоолны халбага
  • Хатаасан ганга - 1/2 хоолны халбага
  • Хатаасан базилик - 1/2 хоолны халбага
  • Хар перец - 1 халбага
  • Хуурай гич - 1 халбага
  • Амтат чинжүүний нунтаг - 4 халбага
  • Нунтаг сармис - 2 халбага
  • Нунтаг цагаан гаа - 1 халбага
  • Цагаан перец - 3 халбага
  • Крем - 1 аяга
  • Өндөг - 1 ширхэг
  • Шарахад бэлтгэж, нимгэн хэрчсэн тахианы мах
  • Ургамлын тос

Орц

3 Хийх арга

  • Гуриландаа бүх амтлагчаа холиорой.
  • Өндөг болон кремээ хольж, үүндээ хэрчиж бэлтгэсэн тахианы махаа хийж, 20-30 минут байлгана.
  • Махаа соусандаа хангалттай байлгасан бол бэлдсэн амтлагчиндаа далд ортол нь дүрээд, гаргаж авна. Амтлагч маханд хэт их наалдсан байвал сэгсэрч, илүүдлийг нь унагааж бэлтгээрэй. Дараа нь дахин 20 минут амраана.

Хийх арга

  • Одоо харин тосоо хайруулын тавгандаа хийж халаах хэрэгтэй юм. Ойролцоогоор тавагны ёроолоос дээш 7-8 см хүртэл ургамлын тос хийж, 175 хэмд халаана. Тосоо хангалттай халсан гэж үзвэл амталсан махаа хийж, өнгө нь шаргалтаж, бүрэн болохоор нь гаргах юм. 
  • Шарж болгосон махаа цаасан алчуур дээр тавьж, тосыг нь шингээж авах хэрэгтэй. Ингээд л таны амтат шарсан тахиа бэлэн болох аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()