Яг одооноос таягдан хаях ёстой муу зуршлууд

Өнөөдөр хүн бүрийн хувьд асуудал болж, эрүүл мэндийг нь үгүй хийж байгаа зүйл бол яалтчгүй стресс, бухимдал билээ. Харин үүнийг үгүй хийх хүчтэй цор ганц зүйл нь юунд ч санаа зоволгүй, аз жаргалтай амьдрах юм. Аз жаргал гэдэг нь ирсэн хүндээ амар олдоггүй, олдсон хүндээ удаан тогтдоггүй гэж ярьдаг хэдий ч, нэгэнт та аз жаргалыг мэдрэх болсон бол дараах муу зуршлуудаа энэ мөчөөс эхлэн хаях хэрэгтэй ажээ. 

Яг одооноос таягдан хаях ёстой муу зуршлууд

1 Материаллаг эд зүйлсд шунахгүй байх

Хөрөнгө мөнгийг уул овоо мэт босгосон ч, өнөөдөр аз жаргалгүй, хий хоосон амьдрах хүмүүс олширсон. Мэдээж мөнгөөр олон зүйлсийг худалдаж авах боломжтой байдаг ч, аз жаргалыг амар аргаар өөрийн болгоно гэж саналтгүй. Та үүний оронд өөрийнхөө хамгийн дуртай зүйлсийг сонгож, түүнээсээ багаханч болов сайхан энергийг авах боломжтой гэдгийг бүү мартаарай.

Материаллаг эд зүйлсд шунахгүй байх

2 Бусдад амьдралаа сайхан болгож ярих хэрэггүй

Та бусад хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ бодит байдлаа гуйвуулан худал хэлэх хэрэггүй. Энэ нь тийм ч сүртэй зүйл биш ч гэлээ, эцэст нь танд төвөг удаж, асуудал үүсгэж ч мэдэх юм. Тиймээс ямагт чин үнэнээр байж, худал хуурмагаас хол байгаарай. 

Бусдад амьдралаа сайхан болгож ярих хэрэггүй

3 Тийм гэж хэлэхээс бүү эмээ

Шинэ зүйлстэй нүүр тулгарахаас эмээж, биеэ барихаа больж, зүгээр л "Тийм" гэж хэлж сураарай. Ингэснээр танд олон шинэ зүйлийг сурч мэдэхэд хүргэхээс гадна, туршлага хуримтлуулан, юм үзэж нүд тайлахад тань туслах болно. 

Тийм гэж хэлэхээс бүү эмээ

4 Дасгал хийх цаг зав алга гэж өөрийгөө зөвтгөхөө боль

Та хичнээн завгүй байлаа ч ердөө 30 минутыг өөртөө зарцуулж чадахгүй гэж үү? Энэ бол ердөө л таны өөрийгөө зөвтгөх, залхуурах гэсэн нэг төрлийн заль юм. Тиймээс өөртөө үнэнч байж, үзэл бодолдоо тууштай байгаарай. 

Дасгал хийх цаг зав алга гэж өөрийгөө зөвтгөхөө боль

5 Амттан идлээ гэж өөрийгөө зэмлэх хэрэггүй

Дэглэм барьж, өөрийгөө зовоох охид бүсгүйчүүд олширч байгаа нь нууц биш юм. Гэхдээ хэт өөрийгөө хорих нь тураах биш эсрэгээрээ стресстүүлж, асуудалд оруулдаг. Үүний оронд та үнэхээр хүсч байвал багахан амттан идчихэд гэмгүй. Харин ингэж чадвал та аз жаргалтай болж, амьдралыг гэгээлгээр харж эхлэх болно. 

Амттан идлээ гэж өөрийгөө зэмлэх хэрэггүй

6 Цахим сүлжээнд ач холбогдол өгөхгүй байх

Та арай цахим сүлжээнд хүлэгдэж, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж болох хамаг цаг хугацаагаа хий хоосон зүйлсд зарцуулдаг юм биш биз? Харин түүнийхээ оронд нүдээ нээгээд амьдралыг илүү бодитоор харж, орчин тойронтойгоо уусч, амьд харилцааг чухалчлахыг зөвлөе. 

Цахим сүлжээнд ач холбогдол өгөхгүй байх

7 Таныг бухимдуулдаг хүмүүсээс холд

Ганцхан олдсон амьдралдаа бухимдал төрүүлж, уур хүргэдэг хүмүүст хүрээлэгдэн амьдрах шаардлагатай гэж үү? Энергийг тань сорж, стресс авчирдаг хүмүүсээс холдож, аз жаргал, баяр хөөр бэлэглэдэг хүмүүсийг сонгож, тэдэнд цаг заваа зарцуулаарай. 

Таныг бухимдуулдаг хүмүүсээс холд

8 Хэтэрхий шүүмжлэлтэй хандахаа зогсоох

Аливаа зүйлсд хэт шүүмжлэлтэй хандаж, өө хайж байдаг төвөгтэй зуршлаасаа ангижрах хэрэгтэй. Энэ нь танд бухимдал төрүүлж, стресс нэмэхээс өөр зүйлгүй тул бүхнийг эерэгээр харж, инээмсэглэлээр өөрийгөө чимээрэй. 

Хэтэрхий шүүмжлэлтэй хандахаа зогсоох

9 Хүмүүсийн юу гэж бодохоос эмээх хэрэггүй

"Бусад хүмүүс юу гэж бодох бол?" Хэмээн урам зоригоо алдаж, уйтгарлаж суух хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө хүссэн зүйлийг хэнээс ч айж, эмээлгүй итгэл төгс хийж, бардам алхаарай. 

Хүмүүсийн юу гэж бодохоос эмээх хэрэггүй

10 Завгүй байдлаараа өөрийгөө зөвтгөхөөс татгалз

Та бусдыг хуурч, мэхэлж болох ч өөрийгөө битгий хуураарай. Аливаа зүйлийг хийж чадаагүйгээ цаг завтай холбож хэрхэвч болохгүй. Та ердөө л хүсэлгүй, сэтгэлгүй байснаас гадна, залхуурсан гэсэн үг юм. Завгүй байсан гэх үг бол ердөө шалтаг байдаг. Хүн өөрөө хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй юм шүү.

Завгүй байдлаараа өөрийгөө зөвтгөхөөс татгалз

11 Бүхнийг сөрөг талаас нь харахгүй байхыг хичээ

Та болж байгаа бүх зүйлсийг муу талаас нь харж, бусдын сөрөг талыг ажиглах нь амьдралыг утгагүй болгож орхидог. Харин та энэ бүхнийг яагаад эерэг талаас нь харж болохгүй гэж? Ганцхан олдсон амьдралаа гуниг бухимдал биш инээд хөөрөөр чимж амьдрахыг зөвлөе. 

Бүхнийг сөрөг талаас нь харахгүй байхыг хичээ

12 Өнгөрсөнд харамсаж амьдрахаа зогсоо

Алдаа гаргахгүй, төгс амьдардаг хүн гэж хаана ч үгүй. Хүн бүр алдаа гаргаж, үүнээсээ суралцаж, амжилт өөд тэмүүлж байдаг. Харин та энэ бүхэнд шаналахын оронд өнгөрснөөсөө сургамж авч, өөдрөг, итгэлтэйгээр урагш алхах хэрэгтэй. 

Өнгөрсөнд харамсаж амьдрахаа зогсоо

13 Мөрөөдөл рүү алхахаас бүү эмээ

Таны мөрөөдөл юу ч байж болно. Хамгийн гол нь үүнийгээ биелүүлэх итгэлтэй, бусдын юу гэхээс эмээлгүй зоригтой, зорилготой байх хэрэгтэй. Зүгээр л өөрийгөө аз жаргалтай болгох зорилго руугаа алхам алхмаар ойртоорой. Энэ нь таныг эрч хүчтэй болгох давуу талтай юм шүү. 

Мөрөөдөл рүү алхахаас бүү эмээ

14 Үргэлж өөрийгөө төгс байлгах гэж бүү хичээ

Мэдээж өөрийгөө дайчилж, өөртэйгөө өрсөлдөх нь сайн хэрэг. Гэхдээ үүнийгээ хэтрүүлж, өөрийгөө төгс байлгах гэж бүү хичээ. Заримдаа та алдаа гаргаж болно, унаж бүдэрч болно. Харин үүнээсээ болж бухимдаж, бууж өгөх биш эерэгээр харж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй. 

Үргэлж өөрийгөө төгс байлгах гэж бүү хичээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()