1
Тосоо түрхэх
Эхлээд нүүрээ угааж цэвэрлээд тосоо түрхэж бэлтгэнэ. Та өөрийнхөө нүүрний онцлогт тохирсон арьсны ком, тос зэргийг ашиглах хэрэгтэй.
2
Суурь тавих
Та суурь кремээ тавихдаа аль болох гэрэлтсэн, гялалзсан крем сонгож түрхээрэй. Мөн кремээ сайтар тарааж, бөөгнөрөхөөс сэргийлэх хэрэгтэй.
3
Хөмсөг
Хөмсөг бол нүүрний бүтцийг тодорхойлж өгөх чухал үүрэгтэй байдаг. Та хөмсгөө хэт тод өнгөөр будахаас татгалзаарай. Зөөлөн өнгөөр, зөвхөн хоосон зайнуудыг нөхөж будаад тойруулан өө дарагч хөнгөн түрхэж болно. Мөн цог золбоотой залуухан харагдахын тулд хөмсгөө бага зэрэг дээш өргөж будаарай.
4
Нүдний контур
Нүдээ тодосгож, үзэсгэлэнтэй харагдуулахын тулд контур зурна. Ингэхдээ хэт тод эсвэл урт үзүүртэй байлгах гэсний хэрэггүй. Хөнгөн атлаа донжтой контур зурах нь тохиромжтой.
5
Нүдний тень
Нүднийхээ урд хэсэгт гэгээлэг цагаан өнгийн тень түрхэнэ. Харин үзүүр хэсгээс нь урагш чиглэлд зөөлөн хүрэн өнгө, шүрэн шаргал өнгөнөөс сонгож будаарай. Ингэхдээ мөн л хэт тод будахаас зайлсхийхийг зөвлөе.
6
Уруулаа будах
Уруулаа хүрээлэгчээр будаж, хэлбэр гаргаарай. Дараа нь уруулын улаан, ягаан өнгөөр цэвэрхэн будаж тараана. Илүү гарсан хэсгийг өө дарагчаар далдлах боломжтой.
7
Гэрэл сүүдэр
Таны сул талыг далдлах гэрэл сүүдрийг хэрхэвч мартаж болохгүй. Нүдний доод хэсгээ гэрэлтүүлж, шанаагаа тодотгох хэрэгтэй. Мөн хацраа өнгөлөхөө мартуузай.
8
Төгсгөл
Ингээд л таны нүүр будалт дуусч, та байгаагаасаа 10 насаар залуу харагдаж, хүн бүрийн гайхшралыг төрүүлэх боломжтой юм.