Дэлхийн хамгийн ухаантай хүүхдүүд

Алдарт хөгжмийн зохиолч Моцарт 5 настайдаа анх хөгжим бичиж эхэлсэн гэдэг. Та магадгүй ийм гоц авьяастан ховор байдаг, хэдэн зуун саяд нэг тохиолдоно гэж бодож байж болох юм. Тэгвэл та бидний бэлтгэсэн дараах нийтлэлийг уншаад үзээрэй. "Гоц авьяастай хүүхдүүд ийм их байдаг гэж үү?" хэмээн гайхна гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа тэдний амьдралтай танилцаж, чухам юунд авьяаслаг, хэрхэн гоц ухаантай болсныг нь мэдэж авцгаая.

Дэлхийн хамгийн ухаантай хүүхдүүд

1 Майкл Киарни (Micheal Kearney)

Майкл 1984.01.18-нд Хавайн арал дээр төрсөн юм. Тэр цагаасаа өмнө төрсөн бөгөөд эмч нар түүний оюун ухааных нь хөгжил арай удаан байж магадгүй гэж анхааруулсан ч, худлаа байжээ. Түүнийг анхаарал төвлөрөх чадвар муутай гэж оношилсон ч, эцэг эх нь эмчилгээ хийлгэхээс татгалзсан байна. Энэ нь ч зөв болж, Майкл гоц болохоо нотлон харуулж, 10 настайдаа коллеж төгсчээ. Тэр ердөө дөрвөн сартай байхдаа "Оройн хоолонд юу бэлдсэн бэ?" гэх маягийн асуулт гэрийнхэндээ тавьж эхэлсэн бөгөөд найман сартайдаа уншиж сурсан байна. Анхандаа телевизийн шоуны хөтлөгч болохыг хүсдэг байсан ч, яваандаа химид сонирхолтой болжээ 4 настайдаа Майкл "Mensa"-ийн математикийн шалгалтыг давж, "IQ" нь 200 шахаж байв. Майкл ахлах сургуульд 5 настайдаа орж, жилийн дараа төгссөн бөгөөд 17 настайдаа коллежид багшилж эхэлжээ. 2008 онд "Саятан болохыг хүсвэл..." нэвтрүүлэгт оролцож 25000 доллар хожсон билээ. 

Майкл Киарни (Micheal Kearney)

2 Адрагон Де Мелло (Adragon De Mello)

Адрагоны аавын хэлснээр бол хүү 7 долоо хоногтой байхдаа анхныхаа үгийг хэлж, 2 настайдаа уншиж, бичиж сурчээ. 5 настайдаа өндөр "IQ"-тай хүмүүсийн "Mensa" нийгэмлэгт элсэж, 8 насандаа коллежид орсон юм. Ингээд 1989 онд 11 насандаа Калифорнийн их сургуулийг дүүргэж, хамгийн залуу төгсөгчөөр шалгарсан юм. Тэр тооцооллын математикч мэргэжил эзэмшсэн бөгөөд Флоридагийн Технологийн институтын ахисан түвшний ангид элсэн оржээ. 

Гэхдээ Адроганы аав Августин (Augustin) хүүгээ маш ихээр шахдаг байсны зэрэгцээ багш нарыг нь дүнгээ тултал тавьж өг хэмээн дарамталдаг байжээ. Үүнээс болоод Августиныг хожим нь хүүхдээ дарамталсан хэргээр баривчилж, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн ч, 2 өдрийн дараа суллагдсан аж. Августины гэрээс чемодан дүүрэн сум болон хэд хэдэн буу олсон бөгөөд хүүгээ гоц ухаантан гэж нэрлэдэг байсан ч, олон хүмүүс Адроганыг хэтэрхий их шахалтан дор байсны улмаас эрт ухаажсан хүүхэд гэж үздэг байна. 

Адрагон Де Мелло (Adragon De Mello)

3 Жэйкоб Барнет (Jacob Barnett)

Жэйкоб 2 настай байхдаа аутизм өвчтэй гэж оношлогдон, тусгай сургуульд оржээ. Гэвч сургууль түүний өвөрмөц чадварыг бүрэн дүүрэн ойлгож чадаагүй тул эцэг эх нь гэрээр боловсрол олгохоор шийдсэн байна. Ингээд 11 настайдаа тэрбээр коллежид явахад бэлэн болсон бөгөөд Индианагийн их сургуульд физикийн ухаан судалж эхэлжээ. Жэйкобын "IQ" 170 буюу Альберт Эйнштэйн (Albert Einstein)-ээс өндөр байв. Тэр астрофизикийн хамгийн хүнд энигманууд болон онолын физикийн тал дээр төвлөрөн ажилладаг бөгөөд ирээдүйн Нобелийн шагналтан гэж хүн бүр дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг ажээ. Жэйкоб олон лекц уншиж, хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгт оролцсон бөгөөд гутлаа ч үдэж чадахгүй хэмээн оношилсон хүүг ийм амжилтанд хүрнэ гэж хэн санах билээ.

Жэйкоб Барнет (Jacob Barnett)

4 Моше Кай Кавалин (Moshe Kai Cavalin)

Моше Тайвань, Бразил эцэг эхтэй бөгөөд 7 насандаа тригонометрийг сурч, 11 насандаа их сургууль төгсчээ. Дараа нь математикаар бакалавр зэрэгтэй болсон юм. Тэр астрофизик сонирхдог байсан ч, хожим нь компьютер болон криптографт дуртай болохоо олж нээсэн байна. Моше цахим хамгаалалтын мэргэжлээр магистрт сурч байхдаа "NASA"-д дрон болон агаарын хөлгүүдийн ажиглалтын технологи дээр ажиллаж байсан юм. Түүний ирээдүйн зорилго нь өөрийн гэсэн цахим хамгаалалтын компанитай болох ажээ. 

Моше Кай Кавалин (Moshe Kai Cavalin)

5 Григорий Смит (Gregory Smith)

Григорий 1990 онд төрсөн бөгөөд 2 настайдаа уншиж, тоо бодож сурчээ. Тэр бага боловсролыг 1 жилийн дотор, дунд боловсролыг 2 жилийн хугацаанд дүүргэсэн бөгөөд 10 настайдаа "Randolph-Macon" коллежид ахисан физик болон Франц хэл судалж эхэлсэн байна. Ингээд 13 настайдаа коллежоо дүүргээд 1990-ээд оны сүүлээр алдартай шоунуудад ярилцлага өгөх болжээ. Түүний "IQ"-ийг хэмжих аргагүй их бөгөөд Тимор, Сао Пауло, Руанда, Кени улсуудад хийсэн буяны үйл ажиллагаагаараа 5 удаа нобелийн шагналд нэр дэвшиж байсан аж. Тэр одоо Синай ууланд генийн бүтцийн судалгаа хийж байгаа билээ.

Григорий Смит (Gregory Smith)

6 Алиа Сабур (Alia Sabur)

Алиа 8 сартай байхдаа уншиж сурчээ. Гэхдээ бусдын жишгээр сургуульд орсон бөгөөд 4-р ангид байхдаа гоц авьяас нь тодорч эхэлсэн аж. Ингээд тэр шууд "Stony Brook" их сургуулийн математикийн ангид оржээ. Дараа нь Алиа "Drexel"-д элсэн орж инженер мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан юм. Тэр "NASA"-аас тоо томшгүй олон шагнал хүртсэний зэрэгцээ кларинет тоглодог, Таквэндогийн хар бүстэй бөгөөд хамгийн олон шагнал авсан Геннисийн амжилтын эзэн билээ. 19 нас хүрэхээсээ гурав хоногийн өмнө тэр Өмнөд Солонгосын Конкук их сургуульд багшлахаар болж, дэлхийн хамгийн залуу багш болж байсан байна.

Алиа Сабур (Alia Sabur)

7 Акрит Жасвал (Akrit Jaswal)

Акритын "IQ" 146 бөгөөд 10 сартайдаа явж, ярьж эхэлсэн юм. 2 настайдаа тэр уншиж, бичиж сурсны зэрэгцээ 5 настайдаа Шекспирийн зохиолыг цээжилсэн байжээ. 7 насандаа Акрит түлэгдсэн хүнд мэс засал хийж, анагаахын салбарт хосгүй авьяастайгаа нотолсон юм. Ингээд 12 настайдаа Акрит "Chandigarh" коллежид элсэн орж, Энэтхэгийн хамгийн залуу оюутан болсон билээ. Тэрбээр хэзээ нэгэн цагт хорт хавдрыг эмчлэх арга олно хэмээн найддаг бөгөөд энэ зорилгынхоо төлөө шургуу хөдөлмөрлөж яваа ажээ.

Акрит Жасвал (Akrit Jaswal)

8 Колин Карлсон (Colin Carlson)

Карлсоны ээж сэтгэл зүйч, аав нь хөгжимчин юм. Колин Карлсон 2011 оны "Business Insider’" сэтгүүлийн түүхэн дэхь хамгийн ухаантай 16 хүүхэд жагсаалтад Моцарт (Mozart), Пикассо (Picasso) нарын хамтаар багтсан юм. Тэр 2 настайдаа уншиж сурсан бөгөөд 9 настайдаа их сургуулийн хөтөлбөр үзэж эхэлжээ. Мөн байгаль орчин, экологийн мэргэжлээр 15 насандаа Коннектикутын их сургуулийг бакалавр, магистрын зэрэгтэйгээр төгссөн бөгөөд олон шагнал хүртэж байсан юм. Колин дэндүү залуу байна гээд өөрийг нь элсүүлээгүй их сургуулийг шүүхэд өгч байсан бөгөөд "Нас бол ялгаварлан гадуурхлын нэг хэлбэр" хэмээж байсан түүхтэй аж.

Колин Карлсон (Colin Carlson)

9 Татагат Аватар Тулси (Tathagat Avatar Tulsi)

Татагат Энэтхэгийн хойд хэсэгт дундаас доогуур түвшний айлд мэндэлсэн бөгөөд 5 оронтой тоог цээжээр бодож чаддаг тооны шидтэн байжээ. Эцэг эх нь хүүгийнхээ авьяасыг зүй зохисоор нь үнэлсний хүчинд тэрбээр 9 настайдаа дунд сургуулиа дүүргэсэн юм. 1990-ээд оны сүүлээр тэр "Patna" их сургуулийг 10 настайдаа төгсөж, Энэтхэг даяар алдаршин, дэлхийн хамгийн залуу магистр зэрэгтэй хүн болсон билээ. Тэр шинжлэх ухааны чиглэлээрээ үргэлжлүүлэн сурч, 21 насандаа Энэтхэгийн хамгийн залуу доктор зэрэгтэн болсон байна. 2003 онд "Time" сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн гоц ухаантай 7 хүүхдийн нэгт оруулсан бөгөөд тэр одоо Бомбей хотын их сургуульд багшлахын зэрэгцээ, алгоритмын квантумыг судалж байгаа ажээ.

Татагат Аватар Тулси (Tathagat Avatar Tulsi)

10 Кэтлин Холц (Kathleen Holtz)

Кэтлин Холц нэгдүгээр ангидаа 21 хоног сураад хоёрдугаар ангид дэвшин, 5-р ангиа энэ маягаар төгсчээ. Холц шуудхан коллежид орж, хагас кредитээр сурч эхэлсэн ба 11 настайдаа бүтэн кредитээр суралцан, философи судалж, төгссөн байна. Ингээд 15 насандаа хуулийн ангид орсон бөгөөд хүмүүс өөрийг нь хувь хүн талаас нь хараасай гэсэндээ насаа нууцалдаг байжээ. 2007 онд тэрбээр Калифорнид хуулийн шалгалт өгч, 18 насандаа хамгийн залуу хуульч болсон юм. 

Кэтлин Холц (Kathleen Holtz)

11 Рут Лауренс (Ruth Lawrence)

Рутын аав математикийн салбарт ихээхэн нэр нөлөөтэй нэгэн байсан бөгөөд охиндоо 5 наснаас нь эхлэн гэрээр боловсрол олгож эхэлжээ. Хүүхдийг бага наснаас нь хэтэрхий их шахсан хэмээн олны зүгээс түүнийг буруутгаж байсан бөгөөд Рут 1981 онд 10 насандаа Оксфордын их сургуульд элсэн орсноороо Британичуудын анхааралд өртсөн юм. Оксфордын хөтөлбөрийг тэрээр 2 жилийн дотор дуусгаж, 13 настайдаа төгсөөд Харвард болон Мичиганы их сургуульд сурчээ. Рут ажлын шугамаар Израйл руу нүүсэн бөгөөд тэндээ гэрлэж, хүүхэдтэй болсон юм. Одоо тэрбээр алгебрийн нэлээд хүндхэн төрөл болох математикийн зангилаан дээр ажиллаж байгаа бөгөөд Иерусалемийн их сургуульд математикын хичээл заадаг ажээ. 

Рут Лауренс (Ruth Lawrence)

12 Шо Яно (Sho Yano)

Шогийн "IQ" 200 бөгөөд тэр 2 настайдаа уншиж, 3 настайдаа бичиж, 5 настайдаа хөгжим зохиодог болжээ. 8 настайдаа ЭЕШ-ын 1600 онооноос 1500 оноо авсан байна. Шо 9 настайдаа дунд сургуулиа дүүргэн, 12 настайдаа Чикагогийн их сургуулийг төгсчээ. Дараа нь Чикагогийн "Рritzker" анагаахын сургуульд орж, 2009 онд 18 настайдаа молекулын гинетик, эсийн биологиор докторын зэрэг хүртсэн юм. 21 насандаа тэрбээр сургуулиа дүүргэж, хамгийн залуу эмч болсон түүхтэй. Тэр төгөлдөр хуур гайхалтай тоглодог, таквэндогийн хар бүстэй бөгөөд охин дүү нь авьяаслаг хийлч гэнэ шүү.

Шо Яно (Sho Yano)

13 Эрик Димэйн (Erik Demaine)

Эрик Димэйн бол Канад гаралтай гоц ухаантан юм. Аав нь барималчин бөгөөд хүүгээ 7 настай байхад нь Хойд Америк руу авч явжээ. Эрик 12 настайдаа коллежид элсэх хүртлээ гэрийн боловсролтой байсан бөгөөд 14 настайдаа Канадын Далхоуси их сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөж, 20 настай байхдаа Ватерлугийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 2001 онд 20 настайдаа Масачусетсийн техникийн их сургуулийн багш болж, физикийг математикаар загварчилж эхэлжээ. Тэрбээр 300 орчим ном, товхимол гаргасны зэрэгцээ олон шагналын эзэн болсон билээ. 

Эрик Димэйн (Erik Demaine)

14 Ким Ун-Ён (Kim Ung-Yong)

Ким бол өмнөд Солонгосын гоц ухаантан бөгөөд 4 настайдаа дөрвөн хэлээр ярьж, интегралын бодлого боддог байжээ. Аавынх нь яриагаар бол Ким тухайн үед шүлэг бичдэг байсан бөгөөд Англи, Герман хэлээр 2000 гаруй үг цээжилсэн байсан гэнэ. Тэрбээр Японы телевизийн шоунд оролцож байхдаа диффиренциал тэгшитгэл бодож олны анхааралд өртсөн юм. Тэр 210 "IQ"-тэй тул дэлхийн хамгийн өндөр "IQ"-тэй хүнээр шалгарсан бөгөөд 3-6 насандаа Ханян их сургуульд урилгаар физик үзэж байсан бөгөөд 7 насандаа "NASA"-д уригдан ажиллаж байжээ. Тэр инженер мэргэжлээр сурч, 15 настайдаа Колорадогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан билээ.

Ким Ун-Ён (Kim Ung-Yong)

15 Жулиэт Бени (Juliet Beni)

Жулиэт Бэни бол инженерийн шинжлэх ухааны профессор Жерардо Бени (Gerardo Beni), Сюзан Хаквуд (Susan Hackwood) нарын охин юм. Тэр эгч Кэтрин (Catherine)-ийн хамтаар гэрийн боловсрол эзэмшсэн бөгөөд эгч нь 20 настайдаа Калифорнийн технологийн их сургуулийг доктор зэрэгтэйгээр дүүргэсэн ажээ. Эгч нь математик хөөн явсан бол Жулиэт сэтгэл зүйгээр дагнаж, 2012 онд 15 настайдаа Калифорнийн их сургуульд элсэн орж, 19 насандаа докторын зэрэгтэйгээр төгсчээ. Тэрбээр судалгааны ажил дээр ажиллаж байгаа бөгөөд "Би яаж хичээл хийхийг, бас яаж юм сурахаа мэддэг" хэмээн хэлэх дуртай гэнэ.

Жулиэт Бени (Juliet Beni)

Манай монголын сод билигт Чингис хааны "IQ" 220 байсан гэдэгтэй та санал нийлдэг үү? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()