Эрүүл биетэй хүмүүс өглөөний цайндаа юу иддэг вэ?

Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг. Харин эрүүл биетэй болохын тулд та өглөөний цайгаа заавал ууж байх ёстой юм. Хичнээн яарч байсан ч, хугацаа бага шаардах, амин дэмээр баялаг хүнсийг сонгож, өглөөний ундаа бэлтгэж байгаарай. Тэр ч үүднээсээ өнөөдөр та бүхэндээ эрүүл биетэй хүмүүсийн өглөөний цайндаа иддэг зүйлсийг танилцуулж байна. Та эдгээр хоолноос санаа авч, өглөөний цайны сонголтоо өөрчлөөд үзээрэй. 

Эрүүл биетэй хүмүүс өглөөний цайндаа юу иддэг вэ?

1 Авокадотой шарсан өндөг

Энэхүү амин дэмээр баялаг, уураг ихтэй өглөөний унд нь таны зүрхэнд сайн нөлөө үзүүлэх аж. Урьдчилаад шарах шүүгээгээ 200 хэмд халааж орхиорой. Авокадогоо голоор нь хувааж, ясыг нь аваад, дотор нь өндгөө хийх хэрэгтэй. Дээр нь үрлэн улаан лооль тавьж, бага зэрэг давс болон перец цацаарай. Одоо харин үүнийгээ шарах шүүгээндээ хийж 20-22 минут жигнэхэд хангалттай.

Авокадотой шарсан өндөг

2 Жимс болон шарсан талх, хиам

Та өглөөний цайндаа шарсан талхан дээр бүйлсэн самрын тос түрхэж, хиамтай хольж идээрэй. Мөн үүнийхээ дараа амтат кофе ууж, жимс идэж болох юм. Хүмүүс эдгээр хүнсийг хольж идэх нь тохиромжгүй гэж үздэг ч, хоорондоо хамгийн сайхан тохирдог хүнс болохыг судлаачид баталсан байна. 

Жимс болон шарсан талх, хиам

3 Шарсан өндөг, авокадо болон нэрс

Шарсан өндөг, авокадо болон талхыг өглөөний хоолондоо идэхэд маш тохиромжтой. Нэрс болон авокадо нь хоол боловсруулах системийг дэмждэг тул өглөөг ямар ч асуудалгүй, эрч хүчтэй угтахад тус болдог аж.

Шарсан өндөг, авокадо болон нэрс

4 Нэрс болон цагаан гааны "Smoothie"

Уураг, нүүрс ус, өөх тосыг найрлагандаа ижил хэмжээтэйгээр агуулсан уг "smoothie"-ийг өглөөний цайндаа ууж байгаарай. Нэрс болон цагаан гаа нь их хэмжээний витамин агуулж, мэдрэлийн системийг дэмждэг билээ. 

Нэрс болон цагаан гааны "Smoothie"

5 Жимс, ногоо, шарсан талх

Шарсан талх, нухсан авокадо, брокли, жимс зэргийг өглөөний цайндаа ууж, эрч хүчтэйгээр ажлын өдрөө эхлүүлээрэй. Энэ нь витамин, амин дэмээр баялаг тул өглөө идэхэд хамгийн сайхан зохицох аж.

Жимс, ногоо, шарсан талх

6 Аругула навч болон шарсан өндөг

Шарсан өндөг болон аругула навчийг хослуулан идээрэй. Учир нь эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь уураг, амин дэмээр баялаг юм. 

Аругула навч болон шарсан өндөг

7 Авокадо "Smoothie"

Тал авокадог 1/2 аяга тараг, 1/2 аяга сүү, 1 гадил, чимх ваниль болон багахан бууцайтай хольж, холигчинд хийгээрэй. Тансаг амт, сайхан үнэр нь танд эрч хүч, энерги бэлэглэх болно. 

Авокадо "Smoothie"

8 Эрүүл, сайхан амтат бин

Өндөгний цагаан, 1/2 аяга нухсан гадил, маалингийн үр, 1 халбага нунтаг уургийг нэгтэж, шарна. Харин бинг ногоон цайтай хамт идэхэд хамгийн тохиромжтой. 

Эрүүл, сайхан амтат бин

9 Гадилны нухаш болон овъёос

Сүүндээ овъёосоо чанаж, дээр нь гадилны нухашаа хийн, хутгаарай. Ингэснээр амт, чанар сайтай төдийгүй витаминаар баялаг өглөөний цай болдог байна.

Гадилны нухаш болон овъёос

10 Авокадо болон салмон загастай омлет

Өндгөө шарж, омлетоо бэлтгээд, үүнийгээ хэрчсэн авокадо болон салмон загастай хольж идээрэй. 

Авокадо болон салмон загастай омлет

11 Амтат шөл

Тахианы шөл бэлтгэсний дараа лууван, цоохор майлз, гоймонгоо хийж чанаарай. Өглөөг амтат шөлөөр эхлүүлснээр тухайн өдөр та эрч хүчээр дүүрэн байх болно. 

Амтат шөл

12 Ногоотой омлет

Та өөрийн хүссэн ногоог өндөгтэй хольж, омлет бэлтгэж болно. Цаг хугацаа бага шаардана гэдгээрээ давуу талтай аж.

Ногоотой омлет

13 Авокадо болон шарсан өндөгтэй талх

Та ердөө талх, хэрчсэн авокадо болон өндгөө шараад л энэхүү өглөөний цайг бэлтгэх боломжтой. Амт, чанар нь сайхан болно гэдэгт итгээрэй. 

Авокадо болон шарсан өндөгтэй талх

Та өглөө бүр цайгаа ууж чаддаг уу? Өглөөдөө ямар нэгэн зүйл идсэн ч биед хэрэгтэй, тустай хүнсийг сонгож хэрэглэдэг үү? Миний бодлоор өглөө бүр биед тустай хоол хүнсийг хэрэглэдэг хүмүүс цөөн байдаг болов уу. Гэхдээ үнэхээр эрүүл амьдралын хэвшлийг баримталж, өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсч байвал дээр дурдсан амтат хоолнуудыг хийж идэх хэрэгтэй ажээ. Харин үүний тулд өглөөний сэрүүлгээ ердөө 30 минутын өмнө тавьж, эртхэн босох хэрэгтэйг анхаараарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()