1
Цэг тавих
Дэлгүүр орж, хумсанд цэг тавигч штрых худалдан авах шаардлагагүй юм. Ердөө цүнхэндээ байгаа харандааны үзүүр дэх баллуурт тавтай зүүг хатгаж ашиглаарай. Зүүний тавыг өөрийн хүссэн өнгөөр будаж, үүгээрээ хумсан дээрээ цэг үүсгэж, чимэж болох аж.
2
Гелэн хумсны будаг арилгах
Гелэн буюу тогтоц удаантай хумсны будгийг арилгахдаа тугалган цаас ашиглаж байгаарай. Хөвөнд хумсны будаг арилгагч шингээгээд хумсаа боож, гадуур нь тугалган цаасаар орооно. Ингээд ойролцоогоор 10 минут болсны дараа тугалган цаас нөгөө арилахгүй таныг зовоогоод байсан будгийг хуулж, ор мөргүй алга болгосон байх юм.
3
Шүдний оо-гоор хумсаа өнгөлөх
Шүд болон хумс нь өөр өөр үүрэгтэй боловч бүтцийн хувьд адил байдаг аж. Иймд шүдний оо нь зөвхөн шүдний бус хумсны ч эрүүл ахуйг хангадаг байна. Өдөр бүр хумсаа шүдний оогоор цэвэрлэн, угааснаар таны хумс гялалзсан, эрүүл, цэвэрхэн болох болно.
4
Хумсны будгаа хурдан хатаах
Бид хумсаа будчихаад хурдан хатаах гэж аргаа баран үлээж суудаг. Харин үүний оронд гараа хүйтэн усанд хэсэг байлгаад үзээрэй. Хумсаа будаж дуусмагцаа хүйтэн усанд ойролцоогоор 3 минут гараа дүрэхэд л хангалттай юм.
5
Хумсны будгаа неон өнгөтэй болгох
Энгийн нэгэн хумсны будгийг неон өнгөтэй болгох боломжтой гээд боддоо. Ердөө л хумсаа будахаас өмнө эхлээд хумсны "праймер" түрхээд, дараа нь будгаа түрхээрэй.
6
Вазелин түрхэх
Хумсаа будах явцад илүү гаргаж будах хамгийн төвөгтэй асуудал болдог. Харин үүнийг амархан шийдвэрлэх аргыг танд зааж өгье. Эхлээд вазелиныг хумсаа тойруулан хуруун дээрээ түрхээд, хумсаа будаарай. Ингэсний дараа илүү гаргаж будсан хэсгийг цэвэрлэх нь маш хялбар байх бөгөөд хэдхэн хормыг л зарцуулах аж.
7
Хугарсан хумсыг засах
Хумс хугарах нь эмэгтэйчүүдийн хувьд хар дарсан зүүдтэй л адил байдаг. Гэхдээ үүнийг аятайхан засварлах боломжтой. Хугарсан хумсаа бага зэрэг үрж, дээр нь нимгэн чийгтээ цаас эсвэл тууз нааж цавуугаар тогтооно. Үүнийгээ хатмагц нь ахин үрж, өнгөгүй будгаар будаарай. Одоо харин таны хумс ямар ч асуудалгүй болсон тул хүссэн өнгөөрөө будаж, янзлаж болох юм.
8
Өдөн маникюр
Өвөрмөц сонин содон өдөн маникюрийг хийж, хумсаа будаарай. Хумсаа цавуудаж дээр нь өдөө наана. Илүү гарсан хэсгийг хайчилж аваад хумсаа өнгөгүй будгаар будахад л хангалттай аж.
9
Омбре будалт
Та ердөө хоёр өөр өнгийн хумсны будгийг хольж нийлүүлээд л олон өнгийн будагтай болох боломжтой. Жишээлбэл энэхүү зурагт ягаан өнгийг цагаан өнгөтэй их бага хэмжээгээр хольж, 4 өөр өнгийг гаргасан байна.