Физикийн хуулийг зөрчсөн 10 тохиолдол

Эрдэмтэд бол орчин үеийн шидтэнгүүд гэлтэй. Тэд хүний санаанд багтамгүй шинэ, содон зүйлсийг бүтээдгээс гадна яваандаа физикийн бүхий л хуулиудыг зөрчиж мэдэх бололтойдог шүү. Яаж тийм юм байж болох вэ? хэмээн та гайхаж байвал бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Учир нь физикийн хуулийг зөрчсөн 10 гайхалтай материалыг бид танилцуулж байна. Таалан соёрхоно уу. 

Физикийн хуулийг зөрчсөн 10 тохиолдол

1 Усанд уусдаггүй материал

Ус болон бусад шингэн, тоос шорооноос хамгаалах онцгой материалыг силикон диоксидын бичил биет болон титанаар хийжээ. Тус материал зөвхөн лабораторийн шилэн хоргонд байхаа больж, хувцас, гутал, барилгын материалд нэвтэрсэн бөгөөд бүр далайн усыг цэвэрлэхэд хүртэл ашиглагддаг болсон аж.

Усанд уусдаггүй материал

2 Гаран дээр хайлдаг металл

Шингэн металл байдгийг бүгд физикийн хичээлийн ачаар мэддэг болсон. Гэхдээ бидний өгүүлж буй бодис нь тасалгааны хэмд хайлж орхидог байна. Тус металлыг галийгаар хийсэн бөгөөд халуун усанд хийвэл юу ч үгүй хайлан, алга болдог гэнэ.

Гаран дээр хайлдаг металл

Хэрэв галийг хөнгөн цагаантай шүргэлцүүлбэл хөнгөн цагаан тун хэврэг болдог аж. Гэхдээ галийг технологийн салбарт ихээхэн хэрэглэдэг юмсанж.

3 Дэлбэрдэг нунтаг

Азотын триодид, мөнгөний фульминатыг нийлүүлсэн бодис доргилт мэдэрвэл дэлбэрч, тод өнгөтэй утаа болж хувирдаг гэнэ.

Дэлбэрдэг нунтаг

4 Ой санамжтай металл

Нитинол, титан, никелийн хольцтой металл нь анхны хэлбэр дүрсээ санадаг ажээ. Халуун усанд хийж орхивол хамгийн анхныхаа дүрс рүү эргэн хувирдаг байна.

Ой санамжтай металл

5 Халуун мөс

Содын ацетат нэртэй бодисонд жаахан нөлөө үзүүлэхэд шингэн төлвөөс талсжих хэлбэрт шилждэг. Талст хэлбэртэй болсон бодис мөснөөс ялгаагүй харагдах хэдий ч, бүлээхэн байдаг гэнэ. 

Халуун мөс

6 Агаараас хөнгөн хүчирхэг материал

Графин дээр суурилж бүтээсэн аэрогел гэгч бодис нь хатуу, тунгалаг, галд шатдаггүй, халууныг тэсвэрлэх гайхалтай чадвартай. Мөн агаараас 1.5 дахин нягт, уснаас 500 дахин бага жинтэй. Тийм учраас ердөө гарын алганы хэмжээтэй нь 100 ам долларын үнэд хүрдэг үнэтэй бодис ажээ.

Агаараас хөнгөн хүчирхэг материал

7 Өөрийгөө засдаг материал

Эвдлэх боломжгүй энэ гайхалтай материалыг хэдийн ухаалаг утасны гэр, барилгын материал, эмнэлгийн зориулалтаар хэрэглэж эхэлжээ. Үүний учир нь тус материалд агуулагддаг нянгийн микрокапсулууд нь эвдрэх үед идэвхжиж, зай цоорхойг бөглөж эхэлдэгт оршдог гэнэ. Тиймээс тус шидэт материалыг удахгүй зам хийхэд ашиглах төлөвлөгөөтэй байгаа аж.

Өөрийгөө засдаг материал

8 Ус шиг хий

Хексафлорид нэртэй хий нь агаараас 5 дахин хүнд бөгөөд агуулагч савнаасаа холдон зайлахгүйн зэрэгцээ зарим хөнгөн эд зүйлийг усанд байгаа адилаар хөвүүлдэг. Мөн хексафлорид нь хүний хоолойг бүдүүрүүлдэг тул та тус хийнээс нэг "балгахад" таны хоолой сөөж, оддын дайн кинон дээр гардаг "Darth Vader" шиг л болох гэнэ шүү.  

Ус шиг хий

9 Хэлбэрээ өөрчилдөг мод

Массачусетсийн технологийн их сургуулийн мэргэжилтнүүд 4D хэвлэлийн тусламжтайгаар хэлбэрээ өөрчилдөг мод бүтээжээ. Тус модыг норгохоор хэлбэрээ өөрчлөн, хувирдаг аж. 

Хэлбэрээ өөрчилдөг мод

10 Гидрогел

Гидрогел нь өрөөний хэмээс хамааран хэмжээгээ өөрчилдөг. Үүнээсээ болоод амьд мэт харагддаг гэнэ шүү. 

Гидрогел

Танд хамгийн их таалагдсан нь аль нь вэ? Надад өөрийгөө засдаг материал их таалагдлаа. Монголын замуудыг тийм материалаар хийчихвэл тун их хэмнэлт болох байх даа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()