Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 11 заль

2017-01-07, 11:50
55,209

Архитекторууд алдаагаа цэцгэн хэлхээгээр, тогооч нар майонезаар далдалдаг гэж үг байдаг. Гэхдээ бүх хоолыг майонезаар аргалаад өнгөрөх боломжгүй тул бид та бүхэнд мэргэжлийн тогооч нарын бусдаас нууцхан хэрэглэдэг 11 амархан залийг хүргэж байна. Та энэ талаар мэдээд авчихсан байхад хоол хийхэд тулгардаг бүхий л хүндрэлээ шийдчихэж болох юм. 

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 11 заль
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хатуу мах

Та янзын сайхан мах авчихлаа гэж бодтол хоол хийсний дараа хатуу, зажлууртай байх үе тохиолдож байсан уу? Тэгвэл энэ зовлонгоос ангижрах хэдэн арга байдаг ажээ.

  • Жимс. Алим, хан боргоцой, манго, лийр зэрэг жимсийг хальслан, нимгэн хэрчинэ. Ингээд махан дээрээ тараан тавиж хамтад нь болгоно. Жимсний шүүс махыг зөөллөж өгдөг тул гахайн махыг ихэвчлэн хан боргоцойтой жигнэдэг ажээ. 
  • Сакэ. Нухсан сонгино, алим, оливын тос, жаахан сакэг хооронд нь холино. Үүнийгээ махандаа хольж, хөргөгчинд хийн хонуулаарай
  • Кока кола. Хоол хийхээсээ өмнө махаа кока коланд хийж 10 минут байлгана. Дараа нь махаа угааж, хатаагаад хар перц цацаж шараарай. 
  • Нимбэг. Нимбэгний шүүсэнд махаа 30 минут дэвтээвэл мах зөөлөрдөг. Бас цагаан цуу хэрэглэж болох ч, бүтэн хонуулах шаардлагатай билээ.

Хатуу мах

2 Давс нь ихэдсэн шөл

Шөлтэй хоолныхоо давсыг ихдүүлж орхисон бол та дараах аргуудыг ашиглаарай.

  • Хамгийн амархан арга бол мэдээж шөлөндөө ус нэмж хийгээд, дахиад хэдэн минут буцалгах юм. Гэхдээ хоолны амтанд нөлөөлж болзошгүй байдаг ажээ.
  • Давсалж амжаагүй шөл бэлэн байвал та хоолондоо нэмээд хийчихэж болох юм. Ингэвэл амтанд ямар ч өөрчлөлт орохгүйгээр давсыг нь багасгаж болдог. 
  • Дээрх арга нэмэр болохооргүй бол шөлөндөө ууттай будаа хийж болно. Будаа уудаг цаас адил нөлөө үзүүлж, хоолны давсыг сорж авдаг ажээ.
  • Зарим тогооч нар хоолныхоо давсыг багасгахын тулд элсэн чихэр ашигладаг. Гэхдээ элсэн чихрээ ихдүүлчихгүйн тулд бага багаар хийж, ууссаных нь дараа амсаж үзэж байгаарай.
  • Төмс, гоймон зэрэг бүтээгдэхүүн давсыг сордог. Тиймээс хоолны жоронд нөлөөлөхгүй бол эдгээрийг шөлөндөө хийгээрэй. Хэрэв жоронд ийм орц байхгүй бол төмс арилгаад бүхлээр нь шөлөндөө хийж орхи. 10-15 минутын дараа гаргаж аваарай. Ингэвэл давс сорогдохоос гадна, хоолны амтанд нөлөө үзүүлэхгүй билээ

Давс нь ихэдсэн шөл

3 Сонгины хурц амт

Түүхий сонгины хурц үнэр, амт таагүй санагддаг бол сонгиноо хэрчээд хүйтэн усанд хийгээрэй. Тэгвэл сонгины гашуун амт дарагддаг аж.

Сонгины хурц амт

4 Давс нь ихэдсэн мах

Махны давс ихэдсэн бол амтыг нь сулруулах хольц нэмэх нь зүйтэй. Махныхаа дэргэд цөцгийтэй соус тавьж болох юм. Эсвэл байцаа, төмс нэмээрэй. 

Давс нь ихэдсэн мах

5 Давс нь ихэдсэн ногоо

Давс нь ихэдсэн ногоотой хоолонд улаан лооль хэрчиж хамт болгоорой. Харин болсон ногооны давс ихэдсэн бол буцалсан ус хийгээд хэдэн минут байлгахад болох юм.

Давс нь ихэдсэн ногоо

6 Түлэнхий мах

Мах түлэгдэж орхисон хэрнээ дотроо түүхий байх тохиолдол бий. Тэгвэл та түлэнхийг нь хэрчиж аваад үлдсэн махаа усаар зайлаарай. Харин түлэнхий үнэрийг дарахын тулд хоолныхоо савыг сольж, чийгтэй алчуур тавиарай. Алчуур эвгүй үнэрийг өөртөө шингээж авах юм. 

Түлэнхий мах

7 Таваг

Хоолоо халуунаар нь удаан байлгахын тулд тавагнуудаа шарах шүүгээнд хийж 5 минут орчим халаагаад хоолоо аягалаарай. Харин хүйтэн зуушаар үйлчлэх гэж байгаа бол тавагнуудаа хөлдөөгчинд хийж болох юм. 

Таваг

8 Тостой шөл

Шөл хэтэрхий их тостой байвал хөргөгчинд хийж орхи. Ингэвэл өөх тос нь хөлдөж, шүүж авах боломжтой болдог ажээ. 

Тостой шөл

9 Наалдамхай шарвин

Шарвин хайруулан тавганд наалдах хоёр шалтгаан бий. Хэрэв хэтэрхий нялцгайгаас болж наалдаад байвал гурил нэмж хийгээрэй. Хэрэв хэтэрхий өтгөн болоод наалдаж байвал жаахан кааш нэмж орхи. Мөн хайруулын тавгандаа тосоо хийж сайтар халаасныхаа дараа шарвингаа хайрах нь чухал юм шүү. 

Наалдамхай шарвин

10 Хэт нимгэн холимог

Өндөгний шар, сүүний холимог хэт шингэн болчихвол гурил хийж сайтар хутгаарай. Тэгсэн ч хатуурахгүй байвал гурилаа зугуухан нэмж хийнэ. Эвсэл хэдэн минут илүү гал дээр байлган өтгөрүүлж болох бөгөөд бас хөргөгчинд хийж болдог ажээ. 

Хэт нимгэн холимог

11 Хөлдүү ногоо

Хөлдүү төмсийг 5-7 өдрийн турш 18-20 хэмд байлгавал амт нь хэвэндээ орно. Харин сонгиныг 3-5 хэмд байлгавал зүгээр болдог ажээ. 

Хөлдүү ногоо

Шөлний тосыг шүүж авах аргыг ээж маань байнга хэрэглэдэг. Мах чанасны дараа шөл хичнээн их тостой байдаг билээ дээ. Харин ээж маань яг дээрх зааварт бичсэн шиг шөлөө хөргөж байгаад хөргөгчинд хийчихдэг юм. Хэдхэн цагийн дараа махны тос зузаан гэгчийн хатуу тос болж тогтсон байдаг юм даа. Тэр тосыг хуулж авах ч бас таатай ажил шүү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()