Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх асуултууд

Хүн бүр л үр хүүхдээ гэрэлт ирээдүйтэй, мундаг нэгэн болоосой гэж хүсч, мөрөөдөж явдаг ч чухам яаж тэдний чөлөөт сэтгэхүйг хөгжүүлж, ухаалаг болгох вэ? гэдгээ төдийлэн сайн мэддэггүй. Иймд бид эцэг эхчүүддээ зориулан хүүхдийн оюун ухааныг тэлж, хөгжүүлэх асуултуудыг, хариултуудын хамт хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр асуултуудыг хүүхдээсээ асууж, ярилцан хэсэг хугацааг хөгжилтэй болоод үр дүнтэй өнгөрүүлээрэй. 

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх асуултууд

1

Асуулт: 66 гэсэн тоог ямар нэгэн тооны ухаан ашиглалгүйгээр 1/2 дахин ихэсгэж болох уу?

2

Асуулт: Жек, Жеми хоёр хамт амьдардаг байв. Харин нэг өдөр Жек гэртээ согтуу ирж, шөнө дунд ам нь цангасан учраас ойр байсан савтай усыг дуустал нь уужээ. Өглөө Жекийг сэрэхэд хамт амьдардаг Жеми нь үхчихсэн байв. Тэнд юу болсон бэ?

3

Асуулт: Улаанбаатарт 5 байдаг, Москвад нэг байдаг тэр юу вэ?

4

Асуулт: Танд 5 ширхэг алим байна гэж бодьё. Харин эдгээр алимаа 5 хүнд тэнцүү хувааж өгөх ёстой бөгөөд хамгийн гол нь нэг алимаа тавганд үлдээх хэрэгтэй. Ийм тохиолдолд та алимыг хэрхэн тэнцүү хуваах вэ?

5

Асуулт: 10 метрийн урттай оосортой нохой эзэнтэйгээ хамт салхилж байна. Харин тэр эзнээсээ холдож, 200 метр газар явжээ. Энэ байх боломжтой юу?

6

Асуулт: Нэгэн эр өрөөнийхөө цонхыг онгойлгосноос болж тэнд байсан бүх хүний аминд хүрч, насаараа хоригдох ял авчээ. Яагаад?

7

Асуулт: Байшингийн дээр юу байдаг вэ?

8

Асуулт: Яриасаг бүсгүй жилийн 12 сарын аль сард хамгийн бага ярих вэ?

9

Асуулт: Тэр зүйл зөвхөн таны өмч. Гэтэл түүнийг таниас илүүтэй бусад хүмүүс ашигладаг. Энэ юу вэ?

10

Асуулт: Тоглолт эхлэхээс өмнө тооны харьцаа хэд хэд байхыг таамаглах боломжтой юу?

11

Асуулт: Нэгэн эр машин барьж явна. Түүний машин гэрэлгүй, дээр нь тэнгэрт сар байсангүй. Харин машины урдуур нэгэн бүсгүй зам гарч явсан бөгөөд жолооч эр бүсгүйг хэрхэн дайрч бэртээлгүй тойрч өнгөрсөн бэ?

12

Асуулт: 5 болон 6 цифрийн хооронд ямар тэмдэг тавьбал 5-аас их, 6-аас бага тоо үүсэх вэ?

13

Асуулт: Усгүй гол, барилгагүй хот, модгүй ойг та хаанаас олж болох вэ?

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

Хариулт:

1. Мэдээж болно. 66 гэсэн тоог эргүүлж 99 болгоно. 

2. Жеми бол Жекийн тэжээдэг загас байсан. Жек цангасандаа загастай усаа ууж, Жемиг амьдрах аргагүй болгосон аж. 

3. А үсэг

4. Та 4 алимаа 4 хүнд нэг нэгээр нь хувааж өгөөд тавганд байгаа нэг ширхэг алимаа үлдсэн хүнд тавагтай нь цуг өгөхөд л хангалттай. 

5. Боломжтой. Нохой уяанаасаа алдуурсан. 

6. Тэр залуу шумбагч онгоцонд сууж явсан усан цэрэг байсан. 

7. Орхиц

8. Хоёрдугаар сар. Учир нь хоёрдугаар сар нь 28 буюу сарууд дундаа хамгийн цөөн хоногтой нь юм. 

9. Таны нэр

10. Боломжтой. Бүх тоглолт 0:0 гэсэн харьцаатайгаар эхэлдэг. 

11. Өдөр байсан

12. Таслал тавихаар 5,6 болно.

13.  Газрын зураг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()