Хүн төрөлхтнийг айдаст автуулсан 15 үйл явдал

Амьдрал дээр заримдаа үнэхээр итгэхийн аргагүй, бүр магадлалын онолоор ч тайлбарлах боломжгүй хачирхалтай зүйлс тохиолдох юм. Дэлхий ертөнц хэзээд нууцлаг болоод ойлгомжгүй зүйлсээр дүүрэн байдаг болохыг доорх хачирхалтай болоод аймшигтай түүхүүд нотлох бизээ. Ингээд та бүхэндээ хүн төрөлхтнийг айдаст автуулсан үйл явдлуудыг танилцуулъя. 

Хүн төрөлхтнийг айдаст автуулсан 15 үйл явдал

1 Бодит буг чөтгөр

Бид бүхний сайн мэдэх "Conjuring 2" гэх алдарт аймшгийн киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн болохыг та бүхэн мэдэх бизээ. 1977 онд нэгэн гэр бүлд итгэхийн аргагүй явдал тохиолдож, тавилга нь хөдөлж, элдэв дуу чимээ гарч, бага охин нь яг л галзуу хүн мэт аашилж эхэлсэн юм. Өдрөөс өдөрт байдал улам хүндэрсэн бөгөөд тэдэнд туслахаар сүнсний ангуучид болох хосууд гэрт нь ирж, охины биед хөгшин эрийн сүнс орсон болохыг мэдэгдсэн байдаг. Тухайн үед охин агаар дээр хөөрч, аймшигт хоолойгоор ярьж, хүн бүрийн нуруугаар хүйт даалгадаг байсан хэмээн ойр дотныхон нь ярьжээ. Харин энэхүү айдас төрүүлэм түүхийг уран бүтээл болгож олонд хүргэсэн нь багагүй амжилт олж, үзэгчдийн таашаалд нийцсэн юм.

Бодит буг чөтгөр

2 Шатсан бие

1957 онд Флорида мужид Мэри Ризер (Mary Reeser) гэгч 67 настай бэлэвсэн эмэгтэй Флорида муж дахь гэртээ сандал дээр сууж байгаад шатаж нас барсан байна. Түүний бараг бүх бие үнс нурам болтлоо шатсан байсан боловч хамгийн хачирхалтай нь гал эргэн тойрондоо огт авалцалгүй унтарсан аж. Цагдаагийн газар болон Холбооны Мөрдөх Товчооныхон бүсгүйд чухам юу тохиолдсоныг тогтоож чадаагүй бөгөөд түүний биеэс гавлын яс болон углааштай хөл нь үлдсэн билээ. Мөн гал гарсныг мэдээд унтраахаар хүрч ирсэн гал сөнөөгч эр байшинд ороод шууд л хачин үйлдэл хийж, ухаан балартаж унасан бөгөөд хүн бүр л үүнийг далдын хар хүч, муу ёр, чөтгөр шүглэсэн газар байж гэхчлэн ярьдаг аж. 

Шатсан бие

3 Утга нь үл ойлгогдох үхэл

1999 оны зун цагдаа нар АНУ-ын Миссури мужаас Рики ЭмСиКормик (Ricky McCormick) гэх эрийн цогцсыг олжээ. Түүний цогцсыг олоход хүн харахын эцэсгүй болтлоо хуваагдаж, задарч тасарсан байсан төдийгүй нас бараад 7 хоног болсон байж мэднэ гэх дүгнэлт гарсан юм. Харин тэрээр ямар шалтгааны улмаас аймшигтайгаар амиа алдах болсныг хэн ч олж мэдэж чадаагүй бөгөөд 2011 онд Холбооны мөрдөх товчооноос Рикигийн халаасанд байсан бичгийг ил болгожээ. Тус бичигт код байсан төдийгүй энэ бүхэн зүгээр ч нэг үхэл байгаагүй гэдэг нь тогтоогдсон хэдий ч хэргийн үнэн зөвийг олж чадаагүй юм.  

Утга нь үл ойлгогдох үхэл

4 Нэг цагт хоёр өөр газар байсан бүсгүй

Хосууд нэгэн үдэш гайхалтай оройн зоог барьж, гадуур зугаалан болзоонд явжээ. Харин тэднийг гэртээ эргэж ирэхэд эхнэр нь комьпютерийнхээ ард суучихсан ажлаа хийж байв. Хосууд балмагдан, юу ч хийж ярьж чадалгүй өрөөндөө орж, хэсэг суусны дараа гэнэт ухаан орж юу болоод байгааг гайхан зочны өрөөндөө эргэж очиход эхнэр нь байхгүй болсон байжээ. Эхнэр, нөхөр хоёр адилхан зүйл харсан болохоо ойлгож, энэ чухам юу байсныг тайларлаж чадалгүй хоцорсон гэдэг.

Нэг цагт хоёр  өөр газар байсан бүсгүй

5 Усны савнаас олдсон цогцос

2013 оны 1-р сарын 26-ны өдөр Элиза Лам (Elisa Lam) гэх алга болсон охины цогцос олдсон юм. Угтаа бол тэрээр Лос Анжелес, Санта Круз, Сан Диего, Сан Франциско зэрэг хотуудаар аялах төлөвлөгөө гаргаж, аян замдаа гарчээ. Тэрээр эхлээд Лос Анжелес хотод очин, "Cecil" гэх зочид буудалд байрлан, аялалын зурагнуудаа гэр бүлийнхэндээ хуваалцаж, хаана яваагаа байнга мэдэгдэж байв. Харин охин гэрийнхэндээ тус зочид буудалд нэг сонин хүн байгаа тухай хэлж байсан удаатай бөгөөд удалгүй алга болсон аж. Цагдаа нар буудлыг шалгаж үзэхэд хяналтын камерын бичлэгт Элиза хэн нэгнээс нуугдаж хаалганы ард зогсож байгаа нь харагдсан бөгөөд үүнээс хойш дахин түүний дүрс огт харагдаагүй юм. Тэд охиныг бүтэн 18 өдөр хайж, 19 дэх өдрөө буудлын дээвэр дэх усны саванд живсэн байхыг олжээ. Чухам хэн түүнийг хөнөөсөн болохыг одоо хэр нь олж тогтоож чадаагүй байгаа билээ.

Усны савнаас олдсон цогцос

6 Түргэний машины жолооч

Нэгэн үдэш түргэний машины жолооч харанхуй гудмаар өвчтөнөө авахаар яарч явжээ. Гэтэл түүний замд нэгэн машин дохио өгөн зогсох бөгөөд жолооны ард суух эр бэртсэн мэт харагдсан байна. Түргэний жолооч машинаасаа бууж, дохио өгөн зогсох машин дээр очиж, цонхыг нь тогшиход жолооны ард суух эр хариу өгөлгүй зүгээр л түүнийг ширтээд байсан аж. Залуу машин руугаа явж, цагдаа дуудаад эргэн иртэл өнөөх машин, жолоочтойгоо гэв гэнэт алга болсон байв. Машин явсан байлаа гэхэд түүний машины хажуугаар өнгөрч гарахаас өөр зам байхгүй атал хаашаа, яаж алга болсон нь залууг гайхшруулж, айдсыг нь төрүүлсэн юм. 

Түргэний машины жолооч

7 Купэрийн гэр бүлийн зурагт буусан дүүжлэгдсэн сүнс

Харахад л хамаг биеийн шар үс босож, жихүүдэс хүргэм энэхүү зургийг, 1950-аад оны үед АНУ-ын Техас мужид даржээ. Куперын гэр бүл нэгэн хуучин байшинд нүүж орсныхоо баярыг тэмдэглэж, тус зургийг даруулсан бөгөөд тэдэн дээр нэгэн урилгагүй зочин ирсэн нь таазнаас дүүжлэгдсэн эрийн нүд хальтрам бие байлаа. Хожим эл зургийг шинжлэн үзэх явцад байшингийн хуучин эзэд учир битүүлгээр алга болсон гэгдэж байсныг нь олж мэдсэн аж. Магадгүй тэд харамсалтайгаар дүүжлэгдэж, хорвоог цаг бусаар орхисондоо сүнс нь өнөөг хүртэл хуучин гэртээ хургасаар байж болох юм. 

Купэрийн гэр бүлийн зурагт буусан дүүжлэгдсэн сүнс

8 Хоёр хүн, адил зүүд

Хоёр хүн яг адилхан зүүд зүүдэлнэ гэдэг байж болох уу? Харин энэхүү хачин жигтэй явдал хос хоёрт тохиолдсон байна. Нэгэн шөнө залуу өөр бүсгүйтэй амраглаж, эхнэрээ хуурч эцэст нь баригдаж байна гэж хар даран зүүдэлж, өглөө сэрээд утгагүй зүүдээ хэнд ч хэлэлгүй мартаж орхижээ. Харин тус явдлаас хэд хоногийн дараа бүсгүй, нөхөр нь түүнийг хуурч байхыг нь олж мэдэж байгаагаар яг адил зүүдэлсэн байна. Залуу зүүдлэхдээ өөрийгөө нэг бүсгүйтэй амраглаж харин эхнэр нь энэ бүхнийг цонхоор харж байгаагаар дүрсэлсэн бол бүсгүй цонхоор нөхрөө амраглаж байгааг харж буйгаар зүүдэлсэн юм. Хосууд эцэст нь ижил зүүд зүүдэлснээ ойлгож, бага багаар нэгнээсээ дөлж эхэлсэн байна. 

Хоёр хүн, адил зүүд

9 "Taos Hum"

Нью Мексик мужын Таос гэх жижиг тосгонд аймшигт дуу чимээ үргэлж сонсогдож, оршин суугчдын айдас жихүүдсийг төрүүлдэг аж. Үдэш оройн цагаар хачин чимээ айл бүрийн хаалган дээрээс хашгирч буй мэт тод сонсогдож эхэлдэг бөгөөд үүнийг сонссон хүмүүсийн толгой эргэж, хамраас нь цус урсдаг байна. Энэ явдал олон арван жилийн өмнөөс оршин тогтносоор ирсэн төдийгүй үүнээс болж галзуурсан, тосгоноосоо зугтсан хүмүүс ч тоолж барамгүй олон байдаг юм. 

"Taos Hum"

10 Амьдралынхаа нэг цагийг алдсан эр

Нэгэн эр найзуудтайгаа явж байтал аав ээж нь залгаж, гэртээ хурдан ирэхийг сануулжээ. Тэрээр яаран машиндаа сууж харанхуй замаар дуу сонсож явсан бөгөөд хөгжмөө унтраагаад цагаа хартал нэг цагаар хойшилсон байв. Залуу нүдэндээ ч итгээгүй бөгөөд 20 минутын дараа гэхэд гэртээ ирэв. Түүнийг гэртээ очиход аав ээж нь бүхэл бүтэн цаг гаруй явж ирлээ хэмээн бухимдаж, яагаад оройтсныг нь асуусан аж. Харин залуу юу ч хэлж чадалгүй балмагдаж, шокноосоо гарч чадалгүй хэд хоносон байдаг. Нэг ёсондоо түүний амьдралын нэг цаг, нэг хормоор солигдож, алдагдсан гэсэн үг юм. 

Амьдралынхаа нэг цагийг алдсан эр

11 Хоёр амьдралтай нэг эр

Хүн хоёр амьдралтай байж болно гэж үү? Нэгэн эр өглөө эртлэн босч загасны зах руу явахаар бэлтгэж, цайгаа ууж, хувцаслаад гэрээсээ гарсан байна. Ажил дээрээ очоод найз нөхөдтэйгээ хууч хөөрч, загасаа зарсаар өдөр өнгөрсөн бөгөөд орой гэртээ харьж хоолоо идээд амарсан аж. Харин өглөө сэрээд тэрээр ажилдаа явах гэтэл эхнэр нь тэрээр ажилгүй гэртээ суудаг нэгэн болохыг сануулсан төдийгүй хэзээ ч загас зарж байгаагүй, өмнө нь хэд хэдэн удаа өөр ажил хийж байгаад долоо хоногийн өмнө ажлаасаа халагдсан гэдгийг нь дуулгажээ. Энэ бүхэн нь залууд гэнэтийн цочрол болж түүний туулж өнгөрүүлсэн олон жилийн амьдрал юу ч биш болж хувирсан, мөн өөрөө ч мэдэлгүй өөр амьдралаар амьдарч байсан нь түүнийг галзууруулах шахсан байдаг. 

Хоёр амьдралтай нэг эр

12 Хүүхэлдэй

Улбар шар сармагчинг байнга авч явж, миний хамгийн хайртай хүүхэд байгаа юм хэмээн хүүхдүүдээрээ тоглоом хийдэг нэгэн аав байжээ. Ердөө л гэр бүлийн бяцхан наргиа байсан тул хүүхдүүд үргэлж сармагчинг хулгайлах гэж оролдоод бүтэлгүйтдэг байв. Харин нэг өдөр хүүхдүүд хүүхэлдэйг авч, дээр нь баахан зураг зурж байгаад хог руу хаяж орхижээ. Аав нь сармагчингаа хаа сайгүй хайхыг хараад хүүхдүүд баясан инээлдэж байсан гэнэ. Эцэстээ аав нь бууж өгөөд хүүхдүүд нь хаячихсаныг олж мэдсэн аж. Харин хэдэн жилийн дараа охин 17 нас хүрсэн бөгөөд гадуур явж байхдаа замын хажууд нөгөө сармагчин дүрээрээ хэвтэж байхыг нь олсон байна. Охин гэрээс нь хаа хол газар, заавал яагаад охин сармагчинг олдог байна аа хэмээн гайхаад бардаггүй гэнэ.

Хүүхэлдэй

13 Шилжигч

Нэгэн эр галт тэрэгний буудал дээр зогсож байтал ахимаг насны эмэгтэй ирээд эмнэлэгт байгаа ахыгаа эргэх гэсэн юм, сарнай худалдаж авах мөнгө өгөөч гэж гуйсан байна. Залуу, эмэгтэйг хар тамхичин байх гэж сэжиглэсэн ч, мөнгийг нь өгч орхижээ. Тэрээр галт тэргэндээ суугаад явахдаа цонхоор нь өнөөх эмэгтэй өөр нэг хүнээс мөнгө гуйж байхыг харсан аж. Залуу хүрэх газартаа 15 минутын дараа очиж, шуудхан автобусанд суугаад 10 минут явжээ. Гэтэл дараагийн буудал дээр өмнө мөнгө гуйсан эмэгтэй сарнай цэцэг барьсаар орж ирсэн гэнэ. Бүсгүй түүн рүү хараад хажуугаар нь зөрж өнгөрсөн бөгөөд залуу тухайн чиглэлийн ганцхан автобусанд суусан байхад бүсгүй яаж цаад талын буудалд түрүүлж очсоныг гайхаад олоогүй аж.

Шилжигч

14 Хүйтэн цуст эмэгтэй

Жин Хиллиард (Jean Hilliard) гэгч бүсгүй 1980-аад онд машинтайгаа явж байгаад зам дээрх мөсөн дээр хальтирч, замаас гулган гарчээ. Машин нь асахгүй байсны зэрэгцээ гадаа чөмөг царцаам хүйтэн байсан аж. Гэсэн ч тэр 3 км-ийн зайд орших найз Уалли (Wally)-гийнх руу алхаж явахар шийдсэн байна. Гэвч тэр найзындаа очихоосоо өмнө ухаан алдаж унасан бөгөөд дараа өдөр нь тэс хөлдүү байдалтай олджээ. Эмч нар тариа тарих гэж оролдсон ч, дэндүү хөлдсөн байснаас болоод зүү ч орохгүй байсны зэрэгцээ биеийнх нь хэмийг хэмжиж үзэх гэтэл дэндүү бага байснаас болоод тооцох боломжгүй байв. Нүд нь хүртэл тас хөлдсөн байсан тул нүднийх нь аяганд гэрэл ч ойхгүй байжээ. Эмч нар түүнийг гэсгээхийн тулд халуун жин тавьсан ба, гайхалтай зүйл болж, Жин ухаан орсон байна. Хэдэн өдрийн дараа тэр алхаж чаддаг болж, сарын дараа эмнэлгээс гарчээ. 

Хүйтэн цуст эмэгтэй

15 Нууцлаг гутлын мөр

Германы Мюних хотод 1922 онд бяцхан фермтэй гэр бүл амьдарч байжээ. Тэдний гэрийн үйлчлэгч байшинг сүнстэй гээд зугтаж одсон байна. Харин аймшигт хядлагаас хэд хоногийн өмнө гэрийн эзэн болох Андреа Грубер (Andreas Gruber) цасан дээр ойгоос гарч ирээд байшин руу орсон хүний хөлийн мөр байхыг олж харжээ. Гэвч буцаж гарсан мөр байгаагүй аж. Нэг орой айлынхан оройн хоол идэж байхдаа дээврийн өрөөндөө хөлийн чимээ сонссон бөгөөд гэрээсээ огт худалдаж аваагүй сонингууд олсон байна. Удалгүй шинэ гэрийн үйлчлэгч ирсэн төдийгүй тэр өдөр гэр бүлийн бүх гишүүдийг гэрийн үйлчлэгчийнх нь хамтаар зээтүүгээр хүйс тэмтэрсэн орхисон аж. Нэлээд том хэмжээний мөрдлөгө явуулсан ч, ямар ч ул мөр, сэжүүр олж чадаагүй билээ.

Нууцлаг гутлын мөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()