Нас барсан хүний эд зүйлсийг гэртээ байлгах нь зөв үү?

Айл гэрт сөрөг энергийг дуудаж байдаг олон хүчин зүйлс байдгийн дотроос бид танд энэхүү нийтлэлээрээ талийгаачийн эд зүйлсийн тухай тайлбарлах болно. Нас барсан хүний эд зүйлийг хадгалах тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Мөн тэдгээрийг хэрхэхээ мэдэхгүй байвал, бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай.

Нас барсан хүний эд зүйлсийг гэртээ байлгах нь зөв үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нас барсан хүний эд зүйл

Гэр доторх сөрөг энергийн тухай ярихын тулд нэн түрүүнд нас барсан хүмүүсийн эд зүйлсийн тухай дурдах хэрэгтэй болно. Ихэнх хүмүүс, тэр дундаа Монголчууд нас барсан хүмүүсийн эд зүйлс, хувцас эдлэлийг гэртээ хадгалдаггүй. Харин зарим хүмүүс талийгаачийг санан дурсахын тулд эд зүйлсийг нь хадгалах нь зүйтэй гэж үздэг. Эд зүйлс хэмээх ойлголтод талийгаачийн хувцас хунараас гадна үнэт эдлэлүүд ч мөн хамаарна. Үнэтэй цайтай юмыг хүмүүс тэр бүр гаргаж хаяад байхгүй шүү дээ. Тиймээс эдгээр зүйлсийг ариулсны дараа хэрэглэх нь дээр хэмээн үздэг. Ялангуяа давстай усанд хийж, ариусгаад, үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй юм.

Нас барсан хүний эд зүйл

2 Сөрөг энерги

Хүн нас барсны дараа сүнснийх нь нэгээхэн хэсэг нь хэрэглэж байсан эд зүйлсэд нь хорогддог. Тухайлбал:

  • Дуртай хувцас
  • Гоёл чимэглэл
  • Ор дэрний цагаан хэрэглэл

Талийгаачийн эдгээр зүйлсийг нас барснаас нь ядаж 49 хоногийн дараа хэрэглэх хэрэгтэй.

Сөрөг энерги

3 Хувцас хунар

Талийгаачийн өмсөх дуртай байсан хувцсанд нь түүний энерги удаан хугацааны турш хадгалагддаг байна. Харин талийгаачийн хувцсыг шатааж, үгүй хийхийг хүсэхгүй байгаа бол ядаж 49 хоногийнх нь дараа хэрэглээрэй.

Хувцас хунар

4 Үнэт эдлэл

Хэрвээ талийгаач тухайн үнэт эдлэлийг хэрэглээд удаагүй нас нөгчсөн бол энерги нь тийм ч их шингэхгүй. Харин удаан хугацааны турш хэрэглэсэн болон нас барах үедээ зүүж байсан үнэт эдлэл нь түүний энергийг маш удаан, бүр зуу зуун жилээр ч хадгалж болох юм. Гэхдээ энергиэ хэр удаан хадгалах нь ямар төрлийн үнэт эдлэл байхаас бас хамаарна. Жишээ нь, гэрэлт чимэд чулуу өмнөх эзнээ маш хурдан мартдаг бол алмаз, очир эрдэнэ эзнийхээ энергийг хэдэн зуун жилээр ч хадгалдаг.

Үнэт эдлэл

5 Орны дэрний цагаан хэрэглэл

Ор дэрний цагаан хэрэглэл ч бас эзнийхээ энергийг удаан хугацааны турш хадгалдаг. Учир нь  хүн унтах үедээ бодол санаанаасаа ангижирч, дотоод энергиэ чөлөөлж байдаг. Тиймээс талийгаачийн хэрэглэдэг байсан ор дэрний даавууг хэрэглэх хэрэггүй л болов уу.

Орны дэрний цагаан хэрэглэл

6 Талийгаачийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг яах ёстой вэ?

Нас барсан хүний эдэлж хэрэглэж байсан зүйлийг нас барснаас нь дор хаяж 3 хоногийн дотор гар хүрч болохгүй. Гэртээ хурсан амьгүй энергийг арилгах болон талийгаачийг эцсийн замд нь тайван үдэхийн тулд нас барсных нь дараа гэртээ маш сайн цэвэрлэгээ хийх нь зөв юм. Угааж болох бүхий л зүйлсийг угааж, арчих хэрэгтэй.
Хэрвээ талийгаач таны ойр дотнын хүн байсан бол түүнийг санан дурсахын тулд эд зүйлсийг нь хайрцагт хийгээд хадгалж ч болно. Харин хайрцагаа аль болох өөрөөсөө хол байлгаж, удаан хугацааны туршид нээж үзэх хэрэггүй.

Талийгаачийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг яах ёстой вэ?

7 Нас барсан хүүхдийн эд зүйлс

Хүүхэд нас барсан үед ялангуяа төрүүлсэн эхэд нь туйлын хүнд цохилт болж, араас нь удаан хугацааны туршид харамсаж, уй гашууд автдаг. Зарим гэр бүлүүд хүүхдийнхээ эд зүйл, амьдарч байсан өрөөнд нь огт гар хүрэхгүйгээр орхидог. Ингэх нь маш буруу юм. Учир нь нас барсан хүүхдийнхээ араас үргэлж гашуудаж, эд зүйлийг нь тэр чигт нь хадгалах нь сүнсийг нь амар амгалан байлгахгүй байна гэсэн үг. Тиймээс нас барсан хүүхдийн сүнсийг амирлуулахын тулд аль болох эд зүйлсийг нь шатааж, амьдарч байсан газраас нь энергийг нь арилгах хэрэгтэй.

Нас барсан хүүхдийн эд зүйлс

8 Нас барсан хүний эдлэж, хэрэглэж байсан зүйлс гэрт сөрөг энерги дууддаг уу?

Хүний эдлэж, хэрэглэж байсан юм бүхэн тодорхой хэмжээгээр эзнийхээ мэдээллийг хадгалж байдаг. Тиймээс талийгаачийн сүнсийг тайван байлгахын тулд хувцас, эд зүйлсийг нь гэртээ хадгалж, харах бүртээ гашуудахаа болих хэрэгтэй. Харин эд зүйлийг нь хэрэглэхээр бол давстай усанд, юм уу урсгал усанд ариулж байж хэрэглэх нь зүйтэй юм.

Нас барсан хүний эдлэж, хэрэглэж байсан зүйлс гэрт сөрөг энерги дууддаг уу?

Нас барсан хүний эд зүйлсийг олон цагийн турш давстай усанд байлгаж энергийг нь арилгаж хэрэглээрэй!

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()