Оросуудын дайны үед хийж байсан аймшигтай туршилт

Та магадгүй герман эмч нарын хорих лагериудад хийж байсан туршилтын талаар өмнө нь сонсож байсан байх. Нацист германыг дэлхий дахин үзэн яддаг байсан тул тэдний хийсэн муу муухай бүхнийг олон нийт марталгүй сөхөж тавьсан болохоор тэр биз ээ. Гэвч манай хойд хөршийнхөн бас хүн дээр туршилт хийж байсан бол яах вэ? Үнэн худлыг нь хэн ч баттай мэдэхгүй боловч бид танд тус аймшигтай туршилтын талаар сонирхолтой 15 баримтыг хүргэхээр бэлтгэлээ. Танд хачирхалтай мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Оросуудын дайны үед хийж байсан аймшигтай туршилт

1 Туршилтын ард хэн байгаа вэ?

Туршилтын талаарх мэдээнд субьект шийдвэрээ хүлээн сууж байхад хуучин КГБ-ийн ажилтан, офицер түүнээс хий рүү буцаж очмоор байгаа эсэхийг асуусан талаар бичсэн байдаг. Гэвч туршилтыг 1940 онд хийсний зэрэгцээ "Комите́т госуда́рственной безопа́сности" буюу КГБ нь 1954 онд үүсгэн байгуулагдсан тул тус байгууллагын заавар дор тус туршилт явагдсан гэж хэлэх аргагүй юм. Тэгээд ч субьектуудыг микрофонтой өрөөнд байлгаж, жижигхэн дугуй цонхоор тэднийг ажигладаг байсан билээ. Засгийн газрын мэдлийн байгууллага ийм ядуу тарчиг байна гэж байхгүй шүү дээ. 

Туршилтын ард хэн байгаа вэ?

2 Үнэний ийлдэс

Туршилтын талаар олон жил яригдаж байгаа ч, судлаачдын ашигласан туршилтын бодисын нэр болон, бүтэц нь тодорхойгүй байдаг билээ. Зарим хүмүүс дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэж байсан "Николаев" нэртэй хий ашигласан гэж ярьдаг бөгөөд тус хийг ашиглан цэргүүдийн тулааны талбарт сэрүүн байх цагийг уртасган, хүн хүчээ хэмнэж байснаас гадна хүний бие организмд онцгой хүч нэмдэг байжээ. Мөн "Николаев" хий нэг төрлийн ховсын үйлчилгээтэй тул үнэний ийлдэсийн үүрэг гүйцэтгэдэг байсан аж. Үнэний ийлдэсийн гол химийн найрлага нь аморбитал гэдэг бодис бөгөөд КГБ-ийн биологийн зэвсгийн хүрээлэн "Sp-117" нэртэй үнэний ийлдэсийг өргөнөөр ашигладаг байсан ба ямар ч үнэр, амт, сөрөг нөлөөгүй гэж КГБ-ийн судлаачид баталдаг байна.

Үнэний ийлдэс

3 Зургаа дахь цогцос

Түүх Зөвлөлтийн судлаачид 5 субьектийг 15 өдрийн турш сэрүүн байлгасан гэж үздэг. Өрөөг эхний удаа нээхэд 1 субьект үхсэн байдаг ба үлдсэн дөрөв нь ар араасаа амь тавьцгааж эхэлсэн бөгөөд нэгнийх нь дотор эрхтэн задарч цус алдаж үхсэн бол нөгөө нь мэдээ алдуулагчаас болж нас баржээ. Ингээд хоёр субьект үлдэж байна. Гэтэл туршилтын талаар алдарт нийтлэлийг бичсэн хүн "Үлдсэн гурван субьект тун тэвчээртэй байна, эмнэлэг рүү шилжүүллээ" гэж бичсэн байдаг. Зохиолч цааш үргэлжлүүлэн үлдсэн гурвын нэгд нь 6 цагийн турш хагалгаа хийсэн, нөгөө хоёрт нь мэдээ алдуулагчгүйгээр хагалгаа хийсэн гэж бичжээ. Хэн нэгэн амь ороогүй л юм бол 6 дахь субьект хаанаас гараад ирсэн хэрэг вэ?

Зургаа дахь цогцос

4 Итгэгчид ба үл итгэгчид

Тус түүх хүмүүст нэг бол таалагдаж, нэг бол ой гутан жигшигддэг. Бас зарим хүмүүс ийм туршилт болсон гэж итгэдэг бол зарим нь ердөө л шинжлэх ухааны зөгнөл гэж боддог. Гэхдээ саяхан нээлттэй санал асуулга явуулж үзэхэд 57% нь итгэдэг гэж хариулсан бол 43% нь эсрэгээрээ хариулжээ. 

Итгэгчид ба үл итгэгчид

5 Зөвлөлтийн эрдэмтэд ганцаараа биш

Туршилт дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу ЗХУ Германыг эзэлсний дараа болж өнгөрсөн. Зөвлөлтийнхөн судалгаа шинжилгээ, технологиороо алдаршсан нацист эрдэмтдийг олзолсон нь ойлгомжтой. Нацистуудын өөрсдийнх нь хүн дээр хийдэг туршилтууд ч алдартай шүү дээ. Тэд хоригдлууд, хүүхдүүд дээр ихрүүдийн генийн бүтэц, яс, мэдрэлийн судалгаа, булчин шилжүүлэлт, гичний хий, хор, хөлдөөх туршилтуудыг хийдэг байсан билээ. Нацист эрдэмтэд био-генетик, мэдрэлийн тогтолцооны тал дээр ихээхэн туршлагатай байсан тул тэдний мэдлэгийг Зөвлөлтийнхөн ашиглахгүй байна гэж байх уу?

Зөвлөлтийн эрдэмтэд ганцаараа биш

6 Аймшгийн зураг

Тус туршилтын зургууд хаанаас гарч ирсэн, ямар учиртай болохыг хүмүүс гайхдаг байж болох юм. Хамгийн аймшигтай нь субьектийн дотор эрхтэн, яс ил гарсан зураг. Гэхдээ тийм хэмжээний шүдтэй хүн хаа ч байхгүй учраас засч янзалсан нь ойлгомжтой. Тэгээд ч хүн хоёрхон долоо хоногийн дотор тэгтлээ хувирна гэж байх уу даа? Гэхдээ тус зураг тэр чигтээ хуурамч биш юм. Учир нь анх Орост бий болсон маш аюултай "крокодил" нэртэй эмийг хэрэглэсэн бол зураг дээрхтэй ижил болдог аж. Эмэнд кодейн, бензин, согтууруулах ундаа, будаг шингэлэгч агуулагддаг тул арьсыг үхжүүлж, яр шархтай, матар шиг хайрстай болгодог бөгөөд крокодил хүний яс, булчинг идэж, элдэв халдварт өртөмтгий болгодог ажээ. 

Аймшгийн зураг

7 "Slender man"

"Slender man" нэртэй зохиомол хүн 2009 оны "Photoshop"-ийн уралдаанаар анх гарч ирсэн юм. Бодит зургийг дотор арзайм болгон өөрчлөх шаардлага тавьсан тус уралдаанд ер бусын өндөр, туранхай, хар хослолтой нүүргүй "Slender man"-ийг Виктор Сюрж гэдэг хүн зохион ирүүлсэн билээ. Үүнээс хойш "Slender man" дэлхий дахины олон зохиолчийн бүтээлийн санаа болж, түгэн тархсан бөгөөд "Оросын нойрын туршилт"-нд үзэгдээд зогсохгүй кино, видео тоглоом болсон түүхтэй. 

"Slender man"

8 Сэргээшгүйгээр олон хоног сэрүүн байх боломжтой юу?

Таван хүн цурам ч хийлгүй 15 хоносон гэдгийг 100% нотлох арга байхгүй ч, ямар нэг сэргээгч бодис хэрэглэлгүйгээр хамгийн удаан хугацаанд нойргүй байж чадсан хүн бол Рэнди Гарднер (Randy Gardner) юм. Тэр 1947 онд төрсөн бөгөөд 1964 онд 17 настай байхдаа 264.4 цаг буюу 11 өдөр 24 минутын турш унталгүй байж чадсанаараа дэлхийн амжилтыг эзэмшдэг аж. Дараагийн байранд радиогийн хөтлөгч хийдэг Том Раундс (Tom Rounds) шоуны үеэр 10 хоног унтаагүйгээрээ ордог билээ. 

Сэргээшгүйгээр олон хоног сэрүүн байх боломжтой юу?

9 Олон хоног унтахгүй байвал...

Унталгүйгээр удаан байж чадсан дээрх хоёр хүнийг хажуунаас нь ажиглах хүн байгаагүй учраас тэдний биед ямар өөрчлөлт гарч байсныг хэлэх аргагүй юм. Харин 1894 онд Оросын эмч Мари де Маначейн (Marie de Manaceine) дөрвөн гөлгийг бараг 5 өдрийн турш сэрүүн байлгасан байна. Гөлөгнүүд сүүлдээ үхжээ. Эмч хожим нь зөвхөн гөлөгнүүдэд ч бус өөрт нь "аймшигтай шаналгаатай байсан" гэж мэдэгдсэн билээ. Нойр дутагдалд орсон хүмүүс эр эмгүй бэлгийн дур хүсэлгүй болсон гэж хэлцгээдэг бөгөөд ой санамж муудаж, хий юм харж, хагас галзуурлын байдалтай болдог ба хэт удаан хугацаагаар нойргүй явбал амь насанд аюултай байдаг гэнэ. 

Олон хоног унтахгүй байвал...

10 Субьектууд нойрны дутагдалд ороогүй

Субьектуудад илэрсэн хагас галзуурлаас бусад шинж тэмдгийг үнэн бодит гэж нотлох аргагүй юм. Туршилтын талаар мэдээ баримт тун товч, бүдэг бадаг байдаг ч, бичигдэж үлдсэн зүйлээс харахад хүний бие махбод, сэтгэл зүйн талаар хүн төрөлхтөн бараг юу ч мэддэггүй нь илэрхий байгаа билээ. Тэд маш их хэмжээний дарамтанд байснаас хий юм харж, үүнээсээ болоод арьсаа хуулан, бие эрхтнээ гэмтээж, цус их хэмжээгээр алдсанаас үхэлд хүрсэн гэж судлаачид таамагладаг аж. Дараа нь субьектуудийн гэдэс хэвлийн эрхтнүүдийг авсан билээ. Гэтэл субьектуудийг өрөөнөөс гаргах гэж оролдох үед эсэргүүцэл үзүүлж, ширүүн тулалдаан болсон гэдэг. Бие эртхэн дутуу, цус их хэмжээгээр алдаж суларч доройтсон хүн хорхойд ч хор хүргэж чадахгүй. Гэтэл бүр өндөржүүлсэн бэлтгэлтэй цэргүүдтэй тулалдаж чадсан нь тайлагдашгүй оньсого билээ. 

Субьектууд нойрны дутагдалд ороогүй

11 Оросын нойрны туршилт Холливуудад...

"The Russian Sleep Experiment" нэртэй 29 минутын богино хэмжээний аймшгийн кино 2015 онд гарсан юм. Киног Тимоти Смит (Timothy Smith) бичиж, найруулсан аж. Кинонд гурван нацист гэмт хэрэгтэн Оросуудад баригдаж, 30 өдрийн турш хийгээр амьсгалан сэрүүн байгаа тухай гардаг. Тус кино ердөө 5000 ам долларын төсвөөр бүтсэн бөгөөд хэдэн сарын дараа "The Russian Sleep Experiment" нь "Holly Ice" нэртэй зохиолчийн гараар дамжин аймшгийн зохиол болон хэвлэгджээ. Тиймээс удахгүй бүрэн хэмжээний холливуудын кино гарахыг хүлээх л үлдлээ дээ. 

Оросын нойрны туршилт Холливуудад...

12 Хамгийн аймшигтай 10 ярианы нэг

Мэдээж ам дамжсан яриа баталгаатай биш ч гэлээ, хүн төрөлхтний сэтгэлийн гүн дэх айдас хүйдсийн илрэл болдгийг сэтгэл зүйчид нотолсон билээ. Тэгвэл хүн төрөлхтний хамгийн их айдаг 10 хууч ярианд "Оросын нойрны туршилт" багтдаг аж. Тус жагсаалтанд няцаахын аргагүй аймшигт түүхүүд ордог бөгөөд хүмүүс үнэн эсэхийг нь ихэвчлэн мэдэхийг хүсдэггүй байна. Учир нь хүмүүс үл мэдэгдэх, эсвэл ойлгож чадахгүй зүйлээсээ хамгийн их айдаг билээ. 

Хамгийн аймшигтай 10 ярианы нэг

13 Туршилтыг бодит болгож мэдэх өвчин

Шинж тэмдгүүд нь тус туршилтын үр дүнтэй хамгийн их ойртож очих өвчин бол нойргүйдэл, мансуурал юм. Мансуурагчид хүний тархинаас ялгардаг хипокретин гэгч химийн бодисын дутагдлаас болоод өдөр ч, шөнө ч зогсолтгүй нойрмог байдгаас болоод юу ч хийж магадгүй байдаг бол нойргүйдэх өвчний үед хүн унтаж чадахаа больдог билээ. Насанд хүрсэн хүмүүс хоногт 7-9 цаг унтах ёстой бол цөөн тооны буюу хүн төрөлхтний 1-3%-ийг эзэлдэг "нойр багатай" хүмүүс хэдхэн цаг унтахад л хангалттай байдаг. Туршилт дээрх хоёр өвчний учрыг тайлах, цаашлаад огт унтдаггүй хүмүүсийг бий болгох зорилготой байсан байж мэдэх юм. 

Туршилтыг бодит болгож мэдэх өвчин

14 Үнэн үү, худал уу?

Хамгийн анх 2010 онд цахим хуудсанд үл мэдэгдэх хүний нийтлэж олны хүртээл болгосон "Оросын нойрны туршилт" үнэн, худлыг хэн ч нотлох аргагүй билээ. Гэхдээ л нохойн толгойг тасдаж, амьдаар нь машинд хадгалдаг туршилтаараа 1940-өөд оны эрдэмтэд биднийг өнөөг хэр нь гайхуулсаар байгаа юм. Ямартай ч "Оросын нойрны туршилт" зохиомол байлаа ч, хамгийн бодитой, түүхэн баримтад тулгуурласан гэдэг нь гарцаагүй. Тэгээд ч овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ дээ? 

Үнэн үү, худал уу?

15 Жүржийн шүүс

"Оросын нойрны туршилт" 2010 онд цахим ертөнцөд үзэгдэж эхэлснээсээ хойш "Жүржийн шүүс" гэсэн дагалдах нэртэй явдаг байсан ажээ. Хүмүүс үүнийг нь үл мэдэгдэх зохиолчийн гарын үсэг, таних тэмдэг гэж боддог байна. Учир нь туршилтын мэдээ маань цахим ертөнцөд хамгийн анх "Оросын нойрны туршилт".Жүржийн.шүүс.23:26, 2010.08.19 гэсэн нэрээр гарч байжээ. 

Жүржийн шүүс

Хүн төрөлхтөн хүн дээр туршилт хийхийг хамгийн ихээр цээрлэдэг ч, германчууд эл заншлыг зөрчиж, олон хүнийг тамлан хороосноороо муу нэр зүүсэн. Харин ЗХУ эл туршилтыг хийсэн эсэхэд итгэх үгүй нь таны шийдэх хэрэг билээ. Цахим хуудсанд нэр усгүй тавигдсан элдэв нийтлэл өчнөөн байдаг ч, энэ онцгой нийтлэл үнэхээр байх боломжтой зүйл бичсэн учраас л дэлхий дахиныг цочирдуулан, анхааралд өртсөн ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()