Бидний үнэн гэж боддог буруу зүйлс

Бид чихээрээ сонсож, нүдээрээ харж байгаа бүхэндээ итгэж, төөрөлдөж орхих нь бий. Өөрийгөө бусдын санаа бодолд нийцүүлэхийг хичээн, олны дагадаг жишиг, ёсыг баримтлах гэж зүтгэдэг. Гэхдээ өөрийн гэсэн үзэл бодолгүй мэт, нийгмийн давалгааг даган, урсгалаараа хөвөх нь зөв гэж үү? Ихэнх хүмүүсийн мэддэг, дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг зүйл худлаа байх тохиолдол өчнөөн байдаг шүү дээ. Тэгвэл бид танд хүн болгоны үнэн гэж боддог худал 10 зүйлийг танилцуулъя. Таны ирээдүйн амьдралд ихээхэн хэрэг болохуйц зүйлс бий гэдэгт итгээрэй. 

Бидний үнэн гэж боддог буруу зүйлс

1 Ганцаараа гэдэг нь ганцаардмал гэсэн үг

Ганцаараа гэдэг нь ганцаардмал гэсэн үг биш. Хайртай хүнтэй гэдэг нь жаргалтай гэсэн үг биш. Таарч тохирдоггүй хүнтэйгээ хамт байх нь ганцаараа байснаас ч илүү ганцаардал авчирдаг. Бүх зүйл буруугаар эргэсэн юм шиг санагдаж байвал ганцаараа цагийг өнгөрөөж, өөрийгөө ол. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэр. Тэгвэл дараагийн хайр дурлалын харилцаандаа илүү эрх чөлөөтэй, аюулгүй, жаргалтай байх болно. 

Ганцаараа гэдэг нь ганцаардмал гэсэн үг

2 Хүссэн бүхнээ биелүүлсэн цагт жаргалтай болдог

Аз жаргал хүсэх зүйл юу ч үгүй болсон үед биш, байгаа бүхэндээ талархдаг болсон цагт ирдэг. Хүмүүс ямар нэг том зүйлд хүрэхийг хичээн, дэргэдээ байгаа ид шидийн мэт гайхалтай бүхнээ умартаж орхих нь бий. Тиймээс одоо байгаа бүхэндээ талархалтай ханд. Хожим нэг өдөр яг энэ цаг мөчид байсан сайхан бүхнээ үгүйлэн санах ч юм билүү? 

Хүссэн бүхнээ биелүүлсэн цагт жаргалтай болдог

3 Зовлон нүдэнд үзэгдэж, гарт баригддаг

Бусдын зовлонг хэзээ ч бүү хөнгөнд тооц. Учир нь зовлонгүй хүн гэж байдаггүй юм. Ердөө л зарим хүмүүс зовж байгаагаа сайн нууж чаддагт л учир байдаг билээ. Хаалганы цаана юу болж байгааг та мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хэн нэгнийг шүүмжлэх нь таны цаг хугацаа, хүч хөдөлмөрийг үрж байгаа хэрэг. Танд бусдыг шүүмжлэх цаг олдож байвал хэтэрхий завтай байгаагийн шинж. Энэ их чөлөө заваа утга учиртай бүхэнд зориулсан нь дээр шүү дээ. 

Зовлон нүдэнд үзэгдэж, гарт баригддаг

4 Амьдрал тогтсон гольдрилтой байх ёстой

Бидний зовлонгийн эх үндэс нь толгой дотор маань л оршиж байдаг. Аливаа асуудлыг үнэнч шударгаар шийдэх нь эмнээс өөрцгүй. Амьдралд тулгарсан элдэв бэрхшээлийг хэрхэн шийдэх сонголт үргэлж бидний гарт байдаг. Ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн бодлоо толгойноосоо бүрмөсөн авч хаяад бодит амьдралтайгаа нүүр тулах хэрэгтэй. Өөрчилж чадах бүхнээ өөрчил, Өөрчилж чаддаггүй бодол сэтгэхүйгээ ч өөрчил. Тэгээд амар тайванг ол. 

Амьдрал тогтсон гольдрилтой байх ёстой

5 Би ийм хүн биш

Та өөрийгөө бусадтай харьцуулахаа больсон цагт жинхэнэ амар амгаланг олно. 

Би ийм хүн биш

6 Бусдаас бүх талаараа давуу хүн л сайхан амьдардаг

Өглөө бүр сэрэхдээ та "Өнөөдөр сайхан өдөр байх болно", өдөр "Тийм шүү, гайхалтай өдөр байна", унтахын өмнө "Үнэхээр сайхан өдөр байлаа" гэж хэлэх шалтгааныг өөртөө бий болго. Тэгж чадвал олон жилийн дараа эргэн хараад "Би сайхан амьдарсан" гэж ам бардам хэлж чадах билээ. 

Бусдаас бүх талаараа давуу хүн л сайхан амьдардаг

7 Хүнд бэрх цаг үеийг алгасах юмсан

Зарим зүйлс бурууддаг. Заримдаа зөв хүнээс түрүүлээд буруу хүн амьдралд орж ирдэг. Заримдаа хүчирхэг байна гэдгийг ойлгодог болохын тулд сул  дорой байж үзэх шаардлага гардаг. Заримдаа жинхэнэ хайраа олохын тулд олон буруу хүнтэй  уулзах хэрэгтэй болдог. Заримдаа аз жаргалыг мэдрэхийн тулд зовох хэрэг гардаг. Эцэст нь сайн, муу бүхий л зүйл утга учиртай байсныг та ойлгох болно. 

Хүнд бэрх цаг үеийг алгасах юмсан

8 Хүчирхэг хүн зовдоггүй

Бодит амьдрал дээр зовж шаналж үзсэн хүмүүс л хүчирхэг болсон байдаг. Тэд бол зовлонгоо хүлээн зөвшөөрч, түүнээсээ суралцаж, даван туулж, дахин хөл дээрээ босч чадсан хүмүүс юм. Энэ нь ердөө л нулимсаа зоргоор нь урсгаж, тайвшрах цаг хугацаа өөртөө олгоод, дараа нь хөл дээрээ дахин нэг удаа зогсож тулааны талбарт эргэн гарах зориг байдаг үгүйгээс л хамаардаг билээ. 

Хүчирхэг хүн зовдоггүй

9 Дүр үзүүлж болно

Хайрлаж, дурлаж байж л "Би чамд хайртай" гэж хэл. Үнэхээр талархсан үедээ "Баярлалаа" гэж хэл. Харамсал, гэмшлийг чин сэтгэлдээ мэдэрснийхээ дараа л "Уучлаарай" гэж хэл. Эхлээд чөлөөлөгдөж байж л "Уучиллаа" гэж хэл. Үг хэлэхээсээ өмнө үнэхээр тэр бүхнээ мэдэрсэн байх ёстой. Тэгвэл олон таван үгний шаардлага ч үгүй, зүрх сэтгэл тань ч зовлон шаналалгүй байх юм. 

Дүр үзүүлж болно

10 Мөрөөдөх нь цагийн гарз

Хамгийн гайхалтай бэлэг бол нүдэнд үзэгдэхгүй хэрнээ зүрх сэтгэлийн гүнд мэдрэгддэг зүйлс юм. Хүний нүдэнд ердөө л боломжтой бодит бүхэн харагддаг бол мөрөөдөл төсөөлөл аливаа зүйлсийн өнгөн талыг бус нүдэнд үзэгдэхгүй мөн чанарыг олж хардаг. Хаа нэгтээ, ямар нэгэн гайхалтай зүйл таныг хүлээж байгаа. Та ердөө л тэр бүхнийг олж авахын тулд том зүйл мөрөөдөж, түүнийхээ араас тэмцэх зоригтой байх хэрэгтэй билээ. 

Мөрөөдөх нь цагийн гарз

Танд дээрх нийтлэлийг уншаад нээрэн тийм шүү гэж бодогдох зүйл гарсан биз ээ. Энгийн хэрнээ үнэн, товч бөгөөд тодорхой, ухаарал хайрлаж, нэгийг бодогдуулсан болов уу хэмээн найдаж байна. Та ч бас хойч үе, эсвэл үе тэнгийнхээ залууст үлдээх үнэт сургааль байвал бидэнтэй хуваалцаж, сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()