“LG Electronics” өөрийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг их дээд сургуулийн оюутнуудад олголоо

2016-12-27, 09:13
2,134

Улаанбаатар хот. 2016 оны 12-р сарын 26-ний өдөр- Дэлхийд тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LG Electronics компани (LG) нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн нэрэмжит 11 дэхь удаагийн сургалтын тэтгэлгийг Зориг сантай хамтран  их дээд сургуулийн оюутнуудад олголоо. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь бага орлоготой өрхийн сурах хүсэл эрмэлзэлтэй, сурлагаараа тэргүүлдэг боловч амьдралын шаардлагаар сурахын хажуугаар давхар ажил хөдөлмөр эрхэлдэг оюутнуудад олгодог байна.

“LG Electronics” өөрийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг их дээд сургуулийн оюутнуудад олголоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  58  оюутан хамрагдсаныг дуулгахад таатай байна.

1970 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд төрөл бүрийн төсөл, хөтөлбөрийг LG хэрэгжүүлж ирсэн байна. LG компанийн зорилго бол хэрэглэгчдийг илүү аз жаргалтай байлгах, амьдралыг илүү хялбар болгоход оршдог. Тиймээс тус компанийн үйл ажиллагаанд компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт  бизнесийн тогтвортой өсөлт, стратегийн салшгүй нэг хэсэг нь болсон юм. Тус компани нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж хэрэглэгчдийн амьдралыг илүү аз жаргалтай, илүү сайхан болгохын төлөө жил бүр шинэ төслүүдийг эхлүүлдэг байна. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.