Таны машин 100 км/ц хурдтай явж байх үед руль нь чичрээд байна уу?

Таны машин хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж жигд хурдтай явж байхад, эсвэл тодорхой хурданд хүрээд гарт чичиргээ мэдрэгдэх эсвэл тоормослох үед чичиргээ мэдрэгдэж байсан уу?. Нэг үгээр хэлвэл 70, 80, 90, 100 км/ц хүрээд руль чичрээд байна уу?

Таны машин 100 км/ц хурдтай явж байх үед руль нь чичрээд байна уу?

Шалтгаан

  • Урд дугуй хавагнасан
  • Рулийн тяг, жолооны механизмд холхио үүссэн
  • Рулийн чичиргээ дарагч амортизатор ажилгүй болсон
  • Дугуйн баланс алдагдсан, манжетка тавьсан
  • Чагтан гол баланс тохиргоо алдагдсан
  • Кардан гол баланс тохиргоо алдагдсан
  • Пеланз сэнсэрсэн
  • Дугуйн боолт сулрах

Засварлах

  • Дугуйг хэвийн гэмтэлгүй дугуйгаар сольж баланс хийлгэх
  • Холхио үүссэн эд ангийг сольж тэнхлэг тохиргоо хийлгэх
  • Рулийн амортизаторыг солих
  • Дугуйн баланс хийлгэх
  • Тоормосны дискийг солих
  • Чагтан гол, кардан голыг шалгах, шаардлагатай бол солих

 

1 Дугуйн баланс

Дугуй бол эргэлтийн бие, хүндийн төв нь эргэлтийн тэнхлэг дээрээ таарч байх ёстой. Обудыг үйлдвэрлэж байх явцад жин харилцан адилгүй байдаг тул эсрэг талд ачаа зүүж өгдөг. Дугуйн баланс тохироогүй автомашины тулгуур эд анги буюу амортизатор, өндгөн тулгуур, тяг, шарнер, цап, эх биед хөдөлгөөн доргилт өгснөөр тэдгээр эд ангийг шууд муутгадаг.

Дугуйн баланс

2 Кардан голын баланс

Үйлдвэрээсээ хийхдээ баланс таарсан байдаг. Засвар үйлчилгээ хийхдээ анхны байрлалд нь хийгээгүйгээс болж баланс нь зөрдөг.

Кардан голын баланс

3 Пиланз сэнсрэх

Тоормосны системийн үрэлтийн нөлөөллөөр пиланз зогсдог. Ингэж халсан үед нь ус туулах буюу халуун хүйтэн харшилсан үед хэв гажилтад орж сэнсэрдэг. Иймээс тоормос гишгэх үед руль дээр савалгаа мэдрэгддэг.

Пиланз сэнсрэх

4 Дугуй хавантай буюу манжетка тавих

Хуучин муудсан дугуйгаар юм дайрах, хүчтэй мөргөх, бөөрөөрөө чулуу, хашлага хавирах тохиолдолд дугуйны доторх тросс тасарч хаван үүснэ. Дугуйн хийг хэт сул эсвэл хэт чанга байлгаж болохгүй бөгөөд өөрт заасан стандарт хэмжээний дагуу хийлэх хэрэгтэй.

Дугуй хавантай буюу манжетка тавих

5 Дугуйны боолт сулрах

Машин унаж байх явцад сулралт явагдаж байдаг тул байнга шалгаж байгаарай, мөн дугуйг тайлсны дараагаар өөрөө чангалж шалгаж байгаарай.

Дугуйны боолт сулрах

Эх сурвалж: www.cardoctor.mn

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()