Амь насаараа дэнчин тавьж, дүрээ бүтээсэн жүжигчид

Жүжигчин хүн гэдэг өөрт ноогдсон дүрээ төгс гаргахын тулд амь насаа хүртэл эрсдэлд оруулан байж, асар их хичээл зүтгэлийг гаргадаг ажээ. Тэдний хувьд киногоо илүү бодитой болгож, дүрдээ орох гэж асар их зориг, тэвчээрийг гарган, аймшигтай үйлдлүүдийг хүртэл хийдэг байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ зураг авалтын үеэр амь насаа үл хайрлан эрсдэлд оруулж, үхэл амьдралын заагт очиж байсан жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Амь насаараа дэнчин тавьж, дүрээ бүтээсэн жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жейсон Стэтхем (Jason Statham) - "The Expendables 3"

Алдарт жүжигчин эр "Crank" кинонд тоглохдоо Лос Анжелес хотын гудамжаар мотоцикл унаж, салхи татуулан хурдалдаг хэсэг гардаг. Харин уг үзэгдлийг бүтээж байхдаа тэрээр ямар ч хамгаалах хувцас өмсөөгүй төдийгүй амь насаа эрсдэлд оруулан байж, гайхалтай дүрийг бүтээсэн байдаг билээ. Үүнээс гадна "The Expendables 3" кинонд тоглох явцдаа жүжигчин Сильвестр Сталлоне (Sylvester Stallone)-той хамт Болгарын хар далайд унаж байгаа хэсэг гардаг бөгөөд тухайн зураг авалтын үеэр Жейсон Стэтхем живэх шахсан байна.

Жейсон Стэтхем (Jason Statham) - "The Expendables 3"

2 Майкл Ж. Фокс (Michael J. Fox) - "Back To The Future Part 3"

Тэрээр "Ирээдүй рүү буцсан нь 3" кинонд тоглохдоо бурхны оронд заларчих  шахжээ. Учир нь, тус кинонд Майклийн дүүжлүүлж буй хэсэг гардаг бөгөөд тэрээр энэ үед жинхнээсээ дүүжлүүлсэн бөгөөд жүжигчин эр санамсаргүй байдлаар хөл дор тавьсан хайрцгаа өшиглөж, дүүжлэгджээ. Хүмүүс түүнийг зүгээр жүжиглэж, сургуулилалт хийж байна хэмээн бодсон боловч тэрээр хүзүү нь боогдсон байдалтай 30 секунд орчим болсон төдийгүй хүмүүс түүний царай хөхөрсөн байхыг хараад гэнэт ойлгож, тэр даруй буулгаж авсан байна.

Майкл Ж. Фокс (Michael J. Fox) - "Back To The Future Part 3"

3 Жейки Чан (Jackie Chan) - "Police Story"

Жейки Чан үргэлж л тулаан, адал явдалтай кинонд тоглож, өөрийн ур чадвараа бусдад харуулсаар ирсэн билээ. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох "Police Story"-ийн цагдаа залуугийн дүрийг бүтээж байхдаа нэгэн барилгын 4 давхраас шон руу үсэрч, өлгөдөг гэрлүүдийг хагалан, эцэст нь шилэн дээр унадаг хэсэг байдаг. Тэрээр энэхүү хэсгийн зураг авалтыг өөрийн биеэр хийж гүйцэтгэсэн бөгөөд киног илүүтэй бодит, сонирхолтой болгох үүднээс зориг гарган, гүйцэтгэсэн нь эрсдэлтэй боловч амжилттай болж байжээ.

Жейки Чан (Jackie Chan) - "Police Story"

4 Бастер Китон (Buster Keaton) - "Steamboat Bill Jr."

Дуугүй кино гэж хэлэх төдийд хамгийн түрүүнд Чарли Чаплин (Charlie Chaplin) санаанд буудаг. Харин түүнээс дутахгүй чадварлаг жүжигчин байсан нь Бастер Китон юм. Тэрээр үйл хөдлөлөөр хүмүүст инээд хөөрийг бэлэглэж чаддаг нэгэн байсан төдийгүй "Steamboat Bill Jr." кинонд тоглож байхдаа асар их эр зориг гаргаж, өөрийнхөө дээрээс байшингийн хана унагахыг зөвшөөрчээ. Энэ үзэгдэл нь маш аюултай байсан бөгөөд хэрэв хана хэдхэн см-ийн наана эсвэл цаана унахад л Бастер амиа алдах аюултай байсан юм.  

Бастер Китон (Buster Keaton) - "Steamboat Bill Jr."

5 Мэтт Дэймон (Matt Damon) - "The Bourne Supremacy"

Холливуудын нэрт жүжигчин Мэтт Дэймон нь "Jason Bourne"-ийн дүрд тоглохдоо карьертаа хамгийн эрсдэлтэй, амь насанд аюултай хэсгийг бүтээсэн билээ. Тэрээр өндөр барилга дээрээс унаж, усанд живж байгаа хэсгийг өөрийн биеэр гүйцэтгэсэн төдийгүй усанд живдэг хэсэгт өөрийгөө үхэх нь хэмээн бодож байсан гэдэг.

Мэтт Дэймон (Matt Damon) - "The Bourne Supremacy"

6 Вигго Мортенсен ( Viggo Mortensen) - "The Lord of the Rings Trilogy"

Хүн бүрийн үзэх дуртай алдарт "The Lord of the Rings Trilogy" кинонд тоглох явцдаа маш олон тулаанд оролцдог бөгөөд зарим хэсгүүдээ бодитоор бүтээсэн байна. Тэрээр кинонд гардаг нэгэн тулалдаанд оролцож байхдаа нүүр рүүгээ хүчтэй цохиулж, шүдээ хугалах дөхсөн бөгөөд түүнээс гадна жүжигчин Вигго "Hidalgo" гэх кинонд тоглохдоо нүүрэн дээгүүрээ морь гишгүүлж байсан түүхтэй ажээ.

Вигго Мортенсен ( Viggo Mortensen) - "The Lord of the Rings Trilogy"

7 Сильвестр Сталлоне ( Sylvester Stallone) - "Rocky IV"

Өөрийн авьяас чадвараа хүлээн зөвшөөрүүлж, дэлхийд нэрээ мөнхөлж чадсан жүжигчин Сильвестр Сталлоне нь "Rocky IV" киноны дүрээрээ гайхагдсаар ирсэн билээ. Харин тэрээр хамтран кинонд тоглосон жүжигчиндээ хандаж, өөрийг нь жүжиглэж биш бодитоор зодож, киногоо улам бүр гайхалтай болгохыг хүссэн байна. Жүжигчин эр энэхүү зоригт шийдвэрийнхээ ачаар нүүрэндээ хэд хэд цохиулан, цусаа урсгаж байсан юм. 

Сильвестр Сталлоне ( Sylvester Stallone) - "Rocky IV"

8 Холли Берри (Halle Berry) - "The Call"

Эмэгтэй хүний хувьд зориг тэвчээр гаргах үргэлж хүнд бэрх санагдаж байдаг. Харин жүжигчин Холли Берри энэ бүхнийг үл тоож, зориг тэвчээр зааж, "The Call" кинонд тэрээр эрэгтэй хүний гарт хүчтэй алгадуулж, хүйтэн шал руу түлхүүлдэг.  Тус хэсгийн зураг авалтыг хэд хэдэн удаа давтаж авсан төдийгүй эцэстээ жүжигчин бүсгүй гэмтэж, эмнэлэгт хүргэгдэж байжээ.

Холли Берри (Halle Berry) - "The Call"

9 Брюс Кэмпбелл (Bruce Campbell) - "Evil Dead"

Аймшиг, триллэр төрлийн "Evil Dead" киног бүтээх явцад жүжигчин Брюс Кэмпбелл үүдэн шүдээ цохиулж, хугалуулах дөхжээ. Тэрээр киног илүү бодит болгох үүднээс тулаант хэсгийг өөрөө бүтээсэн нь буруутаж, шүдгүй нэгэн болгох дөхсөн байна. 

Брюс Кэмпбелл (Bruce Campbell) - "Evil Dead"

10 "Inglourious Basterds" кино багийнхан

Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлсэн тус уран бүтээлд үг хэлж байсан эрхмийн тайзыг галдан шатааж байгаа хэсэг гардаг бөгөөд тухайн үзэгдэлийг авахдаа бодитоор гал тавьсан байна. Харин гал маш хурдацтай тархаж, кино багийнхан, жүжигчин гээд л хэн бүхэнд аюул заналхийлж, амь насанд нь хүрэхэд ойрхон байсан ч гал сөнөөгч нар яаралтай ажиллаж, галыг аюулгүй унтрааж чаджээ. 

"Inglourious Basterds" кино багийнхан

11 Том Круйз (Tom Cruise) - "Mission: Impossible"

Тус уран бүтээлд тоглохдоо Холливуудын алдарт жүжигчин Том Круйз өөрийн амь насыг золионд гарган байж, Дубай хотын хамгийн өндөр барилгын оройгоос зүүгдэж байжээ. Хэрэв тэрээр хэдхэн хором анхаарлаа алдсан бол өндөр барилгаас унаж, үхэж ч мэдэх байсан юм. Үүнээс гадна Том Круйз тус кинонд тоглохдоо 6 минутын турш усанд дор байсан гэдэг. 

Том Круйз (Tom Cruise) - "Mission: Impossible"

12 "Fitzcarraldo" кино багийнхан

Зэрлэг байгальд зураг авалт нь үргэлжилсэн бөгөөд кино багийнхан Амазон мөрнийг зорьж, алс холын аялалд гарсан аж. Харин тэд замдаа явж байхдаа осолдох шахаж, амь насаа аюулд оруулсан байна. 

"Fitzcarraldo" кино багийнхан

13 Киану Ривз (Keanu Reeves) - "Speed"

Хүн бүрийн хайрлаж хүндэлж явдаг жүжигчдийн нэг бол яахын аргагүй Киану Ривз билээ. Түүний сайхан сэтгэл, тусч энэрэнгүй зан төдийгүй гайхалтай ур чадвар нь хүн бүхэнд гайхагддаг. Харин тэрээр "Speed" кинонд тоглохдоо хурдтай явж байсан автобусны дээрээс машин руу үсэрч байжээ. Хэдийгээр үүнийг нь найруулагч хориглож байсан ч жүжигчин залуу зөрүүдлэсээр өөрийн дураар үсэрсэн байна.

Киану Ривз (Keanu Reeves) - "Speed"

14 Жон Красински болон Жеймс Знак Дейл - "13 Hours: The Secret Soldiers of Benghazi"

Найруулагчдаа итгэж, түүний үгийг дагана гэдэг бол жүжигчдийн хувьд хамгийн чухал зүйл юм. Харин жүжигчин Жон Красински (John Krasinski) болон Жеймс Знак Дейл (James Badge Dale) нар найруулагчдаа итгэж, түүний хэлснээр гал дүрэлзсэн, үхлийн өрөө рүү орж, зураг авалтанд оролцжээ. Хэрэв байдал буруугаар эргэсэн бол тэд хүнд шархдаж, амиа алдаж болох байсан юм.

Жон Красински болон Жеймс Знак Дейл - "13 Hours: The Secret Soldiers of Benghazi"

15 Гарольд Ллойд (Harold Lloyd) - "Safety Last!"

Жүжигчин Гарольд Ллойд "Safety Last!" кинонд тоглож, амь насаа алдах дөхөж байжээ. Тэрээр кино зураг авалтын үеэр өндөр барилгын хананд тогтоосон том цагны үзүүрээс барьдаг бөгөөд гараа алдахад л үхэлтэй нүүр тулж мэдэхээр байсан юм. Гэвч тэрээр энэ бүхнээс огтхон ч айгаагүй төдийгүй гаднаасаа юу ч болоогүй мэт харагдаж байсан гэдэг. 

Гарольд Ллойд (Harold Lloyd) - "Safety Last!"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()