1
Шархны лент
Шархны лентийг хөндүүртэй газраа нааснаар үрэлт багасч, цэврүү үсрэхээс сэргийлдэг. Ялангуяа өндөр өсгийтэй гутал өмсөж байх үед лент шилдэг туслагч болдог. Гэхдээ лентний хэмжээ хөндүүрлэж байгаа газраасаа том байх хэрэгтэйг мартаж болохгүй юм.
2
Хүүхдийн цацлага
Гутал холгохоос сэргийлэхийн тулд хүүхдийн цацлага ашиглаж болдог. Үүний тулд гутлаа өмсөхөөсөө өмнө цацлаганаасаа жаахан түрхэхэд л болох юм. Оймсгүй үед ч тус аргыг ашиглаж болно. Гол нь хөл хув хуурай байх ёстой ажээ.
3
Үсний сэнс, зузаан оймс
Зузаан оймс углаж, гутлаа чихэж өмсөөд үсний сэнсээ асаан бариу газрууд руугаа үлээлгэх хэрэгтэй. Дараа нь гутлаа хөртөл нь алхана. Халуунаас болж гутлын материал тэлж сунадаг бөгөөд хамаагүй зөөлөрч, уян хатан болдог аж. Шаардлагатай бол уг үйлдлийг дахин давтаж хийгээрэй. Гэхдээ энэ арга нь зөвхөн арьсан гутланд үйлчилдэг гэнэ шүү.
4
Үнэр дарагч
Шинэ гутал өмсөх үед хөлийн хуруу, өсгий хамгийн их өвддөг. Харин үрэлтийг багасгахын тулд шүршдэг юм уу, эсвэл ердийн үнэр дарагчийг зовуирлаж буй хэсгүүддээ түрхээрэй.
5
Силикон улавч
Силикон улавч нь урт, өлмийн гэсэн хоёр янз байдаг. Та хэрэгцээндээ тааруулан аль нэгийг нь сонгоод гутландаа хийгээрэй.
6
Устай гялгар уут
Гялгар уутанд ус хийгээд гутлынхаа өлмий хэсэгт шургуулж, хөлдөөгчинд хонуулна. Ус хөлдөхөөрөө тэлдэг тул гутлыг сунгаж өгөх юм. Дараагийн өдөр нь гутлаа хөлдөөгчнөөс гаргаад өмсөхдөө та мэдэгдэхүйц уужим болсон байгааг нь анзаарах болно.
7
Силикон өсгийвч
Дэлгүүрт худалдаалдаг силикон өсгийвчийг гутландаа хийвэл таны хөлийг загатнуулахгүйн зэрэгцээ өсгийнд цэврүү үүсэхээс хамгаалдаг байна.
8
Наалддаг тууз
Хачин сонсогдож мэдэх ч, хөлийнхөө дунд болон ядам хурууг туузаар ороовол гутал холгохоос сэргийлдэг гэнэ шүү.
9
Завсарлага
Та ажилдаа өндөр өсгийт өмсдөг бол ширээнийхээ доор углааш юм уу, намхан ултай гутал хадгалах нь зүйтэй. Сууж байхдаа өндөр өсгийтөө тайлж, хөлөө амраан, завсарлага авах нь тун чухал юм.
10
Индүүн ултай гутал
Өндөр өсгийтэй гутал өдөр бүр өмсөж, хөлөө өвтгөж байхын оронд индүүн ултай өсгийтэй гутал өмсөж болно шүү дээ. Ийм гуталнууд ялгаагүй өндөр өсгийтэй тул таныг гоо сайхан харагдуулахаас гадна хамгийн гол нь хөлд тун эвтэйхэн байдаг билээ.