“Forbes” сэтгүүлээс ашиг орлогоороо тэргүүлсэн тамирчдыг зарлажээ

Дэлхийн алдарт "Forbes" сэтгүүлээс оны эцэст салбар салбарын шилдгүүдийг тодруулж, олон нийтэд зарладаг билээ. Бид өмнө нь та бүхэндээ дэлхийн нөлөө бүхий 10 эрхмийг сонирхуулсныг та бүхэн санаж байгаа болов уу. Тэгвэл энэ удаа 2016 оны спортын салбарын шилдгүүдээр ямар хүмүүс шалгарсныг хүргэхээр бэлтгэлээ. 

“Forbes” сэтгүүлээс ашиг орлогоороо тэргүүлсэн тамирчдыг зарлажээ

15 Гарет Бэйл (Gareth Bale) - 35.9 сая доллар

Уэльсийн шигшээ баг болон Испаний алдарт Эзэн Хааны Реал Мадрид клубын тоглогч Гарет Бэйлийн хувьд багтайгаа байгуулсан гэрээний мөнгөн дүн болон "Adidas" компанитай байгуулсан спонсорын гэрээнээс дээрх мөнгийг олжээ.

Гарет Бэйл (Gareth Bale) - 35.9 сая доллар

14 ДеМарко Мюррей (DeMarco Murray) - 40 сая доллар

2011 оноос хойш "NFL" буюу "Хойд Америкийн Үндэсний Хөл бөмбөгийн Лиг"-ийн Даллас Ковбойс багт хүчин зүтгэх болсон тэрээр уг спортын түүхэнд 5 жилийн 40 сая долларын гэрээг үзэглэж, хамгийн өндөр үнэтэй тамирчин болсон билээ.

ДеМарко Мюррей (DeMarco Murray) - 40 сая доллар

13 Жордан Спит (Jordan Spieth) - 52.8 сая доллар

Дэлхийн алдарт гольфчин Тайгер Вүүдс (Tiger Woods)-ээс хойших хамгийн залуудаа "Masters"-т аваргалсан түүний хувьд ивээн тэтгэгчидтэй байгуулсан гэрээ болон оролцсон тэмцээнээсээ хамаарч, 2012 оноос хойш нийт 147.5 сая долларыг өөрийн болгоод байгаа юм.

Жордан Спит (Jordan Spieth) - 52.8 сая доллар

12 Фил Микелсон (Phil Mickelson) - 52.9 сая доллар

"KPMG", "ExxonMobil", "Rolex", "Barclays" болон "Callaway Golf" зэрэг компаниудтай спонсорын гэрээтэй хамтран ажилладаг Фил Микелсон энэ жил багагүй мөнгийг халааслаад амжжээ. 

Фил Микелсон (Phil Mickelson) - 52.9 сая доллар

11 Новак Жокович (Novak Jokovic) - 55.8 сая доллар

Талбайн теннисний дэлхийн чансааг саяхныг хүртэл тэргүүлж явсан тэрээр өнөөдрийн байдлаар хоёрдугаар байранд жагсаж байгаа бөгөөд Сербийн бахархал болсон теннисчин маань энэ жил 55.8 сая долларын ашиг орлого олжээ.

Новак Жокович (Novak Jokovic) - 55.8 сая доллар

10 Кевин Дюрант (Kevin Durant) - 56.2 сая доллар

Өнгөрсөн зун сагсан бөмбөг сонирхогчдыг гайхшралд оруулж, итгэмээргүй шилжилт хөдөлгөөнийг хийсэн тамирчин бол яах аргагүй Кевин Дюрант байсан юм. Аварга авахын төлөө хүчин зүтгэж байсан Оклахома Сити Тандер багаа орхиж, заналт өрсөлдөгч болох Голден Стэйт Уорриорс багт нэгдсэн билээ. Шинэ багтайгаа байгуулсан гэрээнийхээ дагуу 20.2 сая долларыг өвөртөлсөн бол спонсор байгууллагуудаас үлдсэн 36 сая долларыг дансандаа хийлгүүлсэн байна.

Кевин Дюрант (Kevin Durant) - 56.2 сая доллар

9 Рожер Федерер (Roger Federer) - 67.8 сая доллар

Олимпийн алт, мөнгөн медальт Швейцарь тамирчин маань энэ жилийн жагсаалтын есдүгээр байранд оржээ. Тэрээр нийт оролцсон тэмцээнүүдээсээ 7.8 сая долларыг өөрийн болгосон бол спонсор байгууллагуудаас 60 сая долларыг халаасалжээ.

Рожер Федерер (Roger Federer) - 67.8 сая доллар

8 Бисмак Биёомбо (Bismack Biyombo) - 72 сая доллар

Өнгөрсөн жилийн "NBA"-ийн Хойд конференцийн аваргын төлөө ЛеБрон Жэймс (LeBron James)-ээр удирдуулсан Клевеланд Кавальерс багтай тоглож байх үеэрээ "Би хүнээс айдаггүй. Би арслангаас айдаг" хэмээн хэлж байсан түүний хувьд өнгөрсөн улирлын нээлтүүдийн нэг байсан юм. Тэр ч үүднээсээ шинэ залуу хүмүүсээр цус сэлбэж, хүчээ зузаатгах зорилгыг өмнөө тавиад байсан Орландо Мэжик баг түүнийг эгнэнээдээ элсүүлж, 4 жилийн 72 сая долларын гэрээ байгуулсан билээ.

Бисмак Биёомбо (Bismack Biyombo) - 72 сая доллар

7 ЛеБрон Жэймс (LeBron James) - 77.2 сая доллар

Энэ цагийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин гэж хэлж болох түүний хувьд өнгөрсөн улирал өөрийн өсч, торнисон Акрон хотдоо аваргын цомыг авчирсан юм. Тэгвэл "Хаан Жэймс" улиран одож буй 2016 онд 23.2 сая долларыг багтайгаа байгуулсан гэрээнээс авсан бол, үлдсэн 54 сая долларыг спонсор байгууллагуудаас авсан байна. 

ЛеБрон Жэймс (LeBron James) - 77.2 сая доллар

6 Лионел Месси (Lionel Messi) - 81.4 сая доллар

Аргентины шигшээ баг болон Испаний Ла Лигийн алдарт Барселона клубын тоглогч, өнөө цагийн дэлхийн шилдэг хөл бөмбөгчний нэг болох тэрээр урьд өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататгаж, энэ жил ч мөн уг жагсаалтын эхний 10-т шалгарчээ.

Лионел Месси (Lionel Messi) - 81.4 сая доллар

5 Криштиано Роналдо (Cristiano Ronaldo) - 88 сая

2016 он Роналдогийн хувьд олз омог ихтэй, амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрлөө. Реал Мадрид багтайгаа 2015-2016 оны "Аваргуудын Лиг"-т түрүүлж, дэлдэн чихтийг өргөснөөс гадна энэ зун Франц улсад зохион байгуулагдсан Европийн хөл бөмбөгийн АШТ-нд Португалийн шигшээ багаа ахлан, удаан хүлээсэн шигшээ багийнхаа хамтаар ямар нэгэн цомд түрүүлэх хүслээ гүйцэлдүүлсэн билээ. Эдгээр амжилтууд болон бусад амжилтуудаараа тэрээр энэ жилийн шилдэг хөл бөмбөгчний шагнал болох "BallonD'or"-ийг хүртсэн юм. Реал Мадрид клуб түүнд гэрээнд заасан мөнгөн дүн болох 56 сая долларыг өгсөн бол, спонсор байгууллагууд үйл ажиллагааг нь сурталчилсан хэмээн 32 сая долларыг түүний данс руу шилжүүлжээ.

Криштиано Роналдо (Cristiano Ronaldo) - 88 сая

4 Харрисон Барнес (Harrison Barnes) - 94 сая доллар

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, энэ жилийн жагсаалтын эхний 5-д "NBA"-ийн Өмнөд конференцийн Даллас Маверикс багийн тоглогч Харрисон Барнес багтжээ. Үүний шалтгаан нь тэрээр хуучин баг болох Голден Стэйт Уорриорс багаа энэ зун орхиж, Герман легионер Дирк Новицки (Dirk Nowitzki)-оор удирдуулсан Даллас Маверикс багт ирж, 4 жилийн 94 сая долларын гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Харрисон Барнес (Harrison Barnes) - 94 сая доллар

3 Майкл Конли (Michael Conley) - 153 сая доллар

Анх 2007 онд "NBA"-д драфтлагдаж, Мемфис Гриззлис багт өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж буй тэрээр өнгөрсөн зуны соилцоо наймаагаар багаа орхих хамгийн магадлалтай тамирчдын нэг гэж яригдаж байсан хэдий ч, багтаа үлдэж, гэрээгээ шинэчлэн байгуулсан юм. Гэвч түүний байгуулсан гэрээ "MAX" буюу 5 жилийн 153 сая долларын гэрээ байна гэж хэн санах билээ. 

Майкл Конли (Michael Conley) - 153 сая доллар

2 Мэнни Пакиао (Manny Pacquiao) - 160 сая доллар

Удтал хүлээлт үүсгээд байсан тулаанд өрсөлдөгч Флойд Мэйветер (Floyd Mayweather)-т ялагдсан хэдий ч, тэрээр энэ жил өөрийнхөө нэр алдрыг дэлхий нийтэд цуурайтуулах олон гайхалтай зүйлсийг хийсэн бөгөөд хамгийн тод жишээ гэвэл ядуу буурай амьдралтай Филиппинчүүдэд 1000 байшин барьж өгсөн явдал юм. Ашиг орлогын хувьд 160 сая долларыг өөрийн болгосон бөгөөд энэ амжилтаараа дэлхийн алдарт "Forbes" сэтгүүлээс түүнийг уг жагсаалтын хоёрдугаар байранд оруулжээ.

Мэнни Пакиао (Manny Pacquiao) - 160 сая доллар

1 Флойд Мэйветер (Floyd Mayweather) - 300 сая доллар

Кареертаа нэг ч ялагдал хүлээгээгүй гэсэн сүрдэм амжилтаа хэвээр үргэлжлүүлсээр байгаа түүний хувьд хийсэн тулаан бүртээ хэмжээлшгүй их мөнгийг халаасалдаг нь нууц биш юм. Сонирхуулж хэлэхэд спортын фанатууд ирэх жил Флойд VS. Конор гэсэн гайхалтай тулааныг боксын дэвжээн дээр харах магадлал өндөр байгаа бөгөөд энэ талаар цахим сүлжээгээр өдөр шөнөгүй шуугисаар байгаа билээ.

Флойд Мэйветер (Floyd Mayweather) - 300 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()