1
Цамцныхаа дээд талын товчийг байнга товчил
Костюмтой адилгүйгээр та сорочикон цамцныхаа бүх товчийг товчлох хэрэгтэй. Хэрвээ таны цамцны дээд талын товч товчлогдохгүй бол өөр цамц сонгохыг танд зөвлөе. Дээд талын товчоо товчлохгүйгээр зангиа зүүх нь таныг маш бүдүүлэг харагдуулах болно гэдгийг танд дахин хэлье.
2
Сорочикон цамцны тань ханцуй илүү гарах ёсгүй
Таны сорочикны ханцуй бариу байх хэрэгтэй бөгөөд яг гарны тань дээд хэсэг буюу эрхий хурууны эхлэл хэсгээр татаж байх ёстой.
3
Таны питжак таарч байх ёстой
Энэ дүрэм танд мэдээжийн санагдаж байгаа байх. Гэхдээ зарим хүмүүс энэ дүрмийг маш ихээр зөрчдөг. Хослолын тань мөр таны мөрөнд яг суусан байх шаардлагатай ба питжакны тань зах болон сорочикны зах хооронд ямар ч зай байх ёсгүй. Мөн питжакны ханцуй сорочикны ханцуйнаас 2 хуруу богино байна. Богино байж чадахгүй бол танд томдож байна гэсэн үг. Одоо үед таальтай хослолууд моодонд орж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Таальтай хослол сонгохдоо заавал товчилж үзээд бартаа хэсгээрээ хэр их ангайж байгааг ажиглаарай.
4
Өмдөө заавал тааруулаарай
Брюкэн өмд гуталны тань яг дээгүүр татаж байх ёстой. Хэрвээ хэтэрхий урт байвал болхи муухай харагдана. Хэтэрхий богинохон байвал оймс чинь харагдаж тийм ч таатай харагдахгүй.
5
Доод талын товчыг хэзээ ч битгий товчил
Хэзээ ч битгий товчил. Энэ бол залуучуудын гаргадаг хамгийн том алдаа юм. Таны костюм хоёр товчтой ч бай, гурван товчтой ч бай эсвэл зөрдөг энгэртэй байсан ч хамаагүй битгий товчлоорой. Доод талын товчийг зүгээр л март. Эсвэл та суухаар болвол питжакныхаа дээд талын товчийг тайлчих. Эс бөгөөс таны хослолын хэлбэр гаж харагдах болно шүү.
6
Бүсээ гуталтайгаа тохируулаарай
Ихэнх залуус хослолынхоо өнгийг арай жаахан хөнгөхөн болгохын тулд бор бүс (Тэлээ) зүүх дуртай байдаг. Бор тэлээг зүүж болно гэхдээ зөвхөн адил өнгийн гутал өмссөн үед л. Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр тэлээнийхээ өнгийг гуталтайгаа заавал адилтгаарай. Бор өнгийн арьсан цагийг мөн хослуулвал илүү гоё харагдах болно гэдгийг бас мартаж болохгүй.
7
Гутлаа хослолынхоо өнгөтэй тохируул
Хослолоо ижил өнгийн гутлаар тохируулах нь илүү үр дүнтэй. Эсвэл эсрэг өнгөөр ч тохируулж болно. Гэвч хэзээ ч хоорондоо таарахгүй хоёр өнгө бий. Бор гутлыг хэзээ ч битгий хар хослол дээр өмсөөрэй. Мөн хар гутлыг бор хослол дээр өмсөөд хэрэггүй.
8
Оймс хөлийг тань далдаж байх ёстой
Хослолын бүх дүрмээ дагаад янзын сайхан хослол өмсчихөөд гэнэт суухаар болтол таны үстэй хөл өмд болон оймсны тань завсраар харагдаад байвал ямар вэ? Мэдээж муухай биз дээ? Тийм учраас аль болох урт оймс сонгохыг бодоорой. Хослолтойгоо адил өнгийн оймс өмсвөл илүү дээр харагдана.
9
Зангиа тань тэлээний яг дээр байх ёстой
Энэ магадгүй таны зангиагаа яаж зангидахаас шалтгаалах байх. Гэхдээ анхнаасаа зөв зангидаад сурчихвал танд л хэрэгтэй. Стандартаараа бол зангиа таны сорочикны бүх товчийг халхалсан байх ёстой ба босоод зогсоход тэлээний яг дээр байрлаж байх ёстой.
10
Хантааз (жилетик) мөн адил тэлээний яг дээр байх ёстой
Хэрвээ та 3 хос костюм өмсөх гэж байгаа бол энэ дүрэм танд хамааралтай. Та гаднах пиджакаа тайлвал тэр өрөөн дэх хамгийн халуухан залуу харагдах болно. Халуухан залуу харагдахын тулд таны жилетик таальтай буюу бага зэрэг бариу байх хэрэгтэй ба тэлээний яг дээгүүр татаж байх ёстой. Бурханы нэрийг бодож танд нэг зүйл зөвлөе. Жилетикнийхээ доод талын завсраар зангиагаа хэзээ ч битгий цухуйлгаарай.
11
Зангианыхаа хэмжээг тааруул
Зангиагаа хэтэрхий том зангидаад хэрэггүй. Хэрвээ том зангидвал богино болох магадлалтай тул аль болох бүтэн зангилаат аргаар зангидаж байгаарай. Бүтэн зангилаатаар зангидахад жаахан хэцүү ч хамгийн тохиромжтой, классик харагдах болно.
12
Зангиагаа сорочикныхоо өнгөнөөс барааныг сонгоорой
Зангианы сүүлчийн дүрэм. Энэ дүрэм бусад дүрмээ бодвол тийм чухал биш ч гэсэн үзэмж талаасаа танд хэрэгтэй дүрэм юм. Сорочикон цамцныхаа өнгөнөөс илүү бараан өнгийн зангиаг сонгож байвал илүү дээр харагдана.
13
Хослолынхоо оноо болон кармаг заавал задлаарай
Шинэ хослол авсаныхаа дараа заавал хийх ёстой зүйл бол карманы оёдолыг задлах мөн огнооны оёдлыг задлах юм. Огноогоо задлахгүй бол явахад төвөгтэй мөн тийм ч гоё харагдахгүй л болов уу.
14
Мөрөвч зүүж байвал хэзээ ч битгий тэлээ бүсэл
Энгийнээр бол мөрөвч нь өмдийг дээшээгээ барьж шувтлахгүй байх үүрэгтэй юм. Тэлээний үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг. Хэрвээ та мөрөвч тэлээ хоёрыг нэг дор зүүвэл борооноор саравчин дор шүхэртэй зогсох мэт тэнэг харагдах болно гэдгийг битгий мартаарай.
Та дээрх дүрмүүдийг дагавал гарцаагүй орчин цагийн жентельмэн шиг харагдаж чадна гэдгийг танд баттай хэлье. Хэрвээ та өөрт таарах маш гоё загварын чанартай хослол хаанаас олохоо хараахан мэдэхгүй байвал Elpa Cesar’s дэлгүүрт маань зочлоод үзээрэй. Зөвхөн танд таарах хослолыг сонгож мэргэжлийн зөвлөгөө өгөн таны сэтгэл ханамжыг дээд цэгт нь хүргэх болно.
Хаяг: Улаанбаатар Их дэлгүүр 1 давхар,
Хүннү Молл 2 давхар,
Шангрила Молл 2 давхар