Бодит амьдралаас сэдэвлэсэн 12 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Харин бодит амьдралаас сэдэвлэсэн кинонууд илүүтэй хүмүүсийн сэтгэлд хүрч, догдлол, хөөрлийг мэдрүүлж чаддаг билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ бодит амьдралаас сэдэвлэн бүтсэн сүүлийн үеийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та амралтын өдрүүдээрээ эдгээр киноноос сонголтоо хийж үзээрэй. 

Бодит амьдралаас сэдэвлэсэн 12 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Dancer"

Залуу бүсгүй жүжигчин болж, Америк улсыг авьяас чадвараараа байлдан дагуулахаар зорьно. Тэрээр мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй хамгийн шилдэг уран бүтээлүүдэд оролцон тоглож, олныг алмайруулах болно. Гэхдээ түүний туулах зам дардан байгаагүй бөгөөд маш их хөлс хүчийг зарцуулсаар өндөрлөгт гарч чаддаг байна. 

"The Dancer"

2 "Genius"

Зохиолч Томас Вольф (Thomas Wolfe) болон хэвлэн нийтлэгч Макс Перкинс (Max Perkins) гэх этгээд, өвөрмөц хэрнээ авьяаслаг хоёр эрийн нөхөрлөлийн тухай өгүүлнэ. "Genius" кинонд нэлээд олон алдартай жүжигчид тоглосон бөгөөд тун өвөрмөц, сонирхолтой үйл явдлаар дүүрэн гайхалтай кино болжээ. 

"Genius"

3 "Eddie the Eagle"

Эддигийн хамгийн том мөрөөдөл бол Олимпийн наадамд оролцох юм. Маш олон удаагийн бүтэлгүйтэлтэй учирч, өөртөө гутарч явсан ч, эцэст нь тэрээр Британи улсын нэрийн өмнөөс Олимпод оролцох боломжийг атгадаг аж. Энэхүү уран бүтээл нь хүн бүр өөрийнхөө зорилгын төлөө тууштай зүтгэж чадвал бүх зүйлс гайхалтай бүтэж, мөрөөдөл биелдэг гэх ухаарлыг хайрладаг байна. Та ч бас тус киног үзсэний дараа мөрөөдлийнхөө төлөө тэмцэж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна. 

"Eddie the Eagle"

4 "Snowden"

Өөрийн амь нас, карьер, гэр бүл, найз охиноо хүртэл золиослон байж худал хуурмаг бүхнийг дэлхий нийтийн өмнө ил болгохыг зорьсон аймшиггүй чин зоригт залуугийн тухай уг кино өгүүлдэг. Эдвард Сноуден (Edward Snowden) АНУ-ын хяналтын газрын нууц бичиг баримтыг олж, хүндхэн байдалд орсноор кино цааш өрнөнө.  

"Snowden"

5 "Colonia"

Германий сэтгүүлч Даниел (Daniel) гэх залууг цагдаагийн нууц ажилтнууд хулгайлж барьцаална. Түүнийг хэдэн өдөр тамлаж, байцаасны дараа хорих лагер руу явуулдаг ажээ. Харин энэ бүхнийг мэдсэн Даниелийн найз бүсгүй Лена (Lena) хайртыгаа аврахын тулд хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулж, адал явдал, аймшигт зүйлстэй тулгардаг байна.

"Colonia"

6 "Hacksaw Ridge"

Десмонд (Desmond) бол АНУ-ын армийн цэрэг бөгөөд дайны турш хүн алахаас татгалзаж, хүний амь нас гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл болохыг эрхэмлэх бодлоо хэзээ ч гээдэггүй байна. Түүнийг хүмүүс үзэн ядаж, элдвээр доромжилж, хулчгараар нь дуудаж байсан ч залуу үзэл бодолдоо үнэнч байж, дайсан гэлтгүй ямар ч хүнийг хүн гэх утгаар нь хүлээж авдаг нинжин сэтгэлт нэгэн гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг ажээ. Десмондийн гайхалтай түүх танд таалагдах нь гарцаагүй юм.

"Hacksaw Ridge"

7 "The Danish Girl"

Зураач Жерда (Gerda) өөрийн нөхрөө эмэгтэй хүний дүрд хувирч, зургаа зуруулахыг хүснэ. Харин энэ нь эхнэр, нөхрийн амьдралыг бүрэн утгаар нь өөрчлөх бөгөөд Жерда амжилтанд хүрч, алдарших бол түүний нөхөр өөрийгөө хэн байх ёстойг ойлгож, Лили (Lily) гэх эмэгтэйн нэрээр хүйсээ сольж, амьдрахыг хүснэ. Тэрээр хүйсээ солиулсан хамгийн анхны эр хүн болж, түүхэнд тэмдэглэгдсэн бөгөөд өөрийн хүслээ дагаж, бусдын доромжлолыг үл тоон явсаар мөрөөдлөө биелүүлж байгаа нь кинонд гардаг байна.

"The Danish Girl"

8 "Legend"

Тус уран бүтээлд Режжи (Reggie) болон Ронни (Ronnie) гэх ихэр залуусын тухай өгүүлэх аж. Тэд бол 1960-аад оны үед Британи улсад алдаршиж байсан гэмт хэрэгтнүүд бөгөөд тэдний амьдралд хайр дурлал орж ирэн, бүх зүйлсийг өөрчлөх юм. Ихэр залуусын дүрийг нэрт жүжигчин Том Харди (Tom Hardy) бүтээсэн нь энэхүү уран бүтээлийг бүр илүү тодотгож, гайхалтай болгожээ.

"Legend"

9 "The Odyssey"

Францын кино урлагт хувьсал хийж, шинэ өнгө төрхийг оруулж, үзэгчдийг байлдан дагуулсан "The Odyssey" кинонд Жак-Ив Кусто (Jacques-Yves Cousteau) хэмээх залуугийн шинэхэн нээлтийн тухай өгүүлнэ. Тэрээр усан доорх ертөнцийг дэлхий нийтэд ил болгож, олон гайхалтай зүйлсийг таниулдаг байна. Түүхэнд домог болон бичигдсэн нэрт хайгуулчин, судлаачийн тухай өгүүлэх энэхүү уран бүтээл нь хүмүүст маш их таалагдсан ажээ.

"The Odyssey"

10 "War Dogs"

Тэс өөр араншин, үзэл бодолтой хоёр залуу нэгдэж, 300 сая долларыг өөрсдийн болгохын тулд тэмцэж, адал явдалтай учирна. Тэдэнд тохиолдох хөгжилтэй болоод хүндхэн зүйлс танд нэгийг бодогдуулах нь лавтай биз ээ.

"War Dogs"

11 "Deepwater Horizon"

2010 онд "Deepwater Horizon" гэх газрын тосны үйлдвэрт осол болж дэлхий нийтийг цочиролд оруулсан билээ. Харин энэхүү аймшигт түүхийг ахин сөхөж, үйлдвэрт ажиллаж байсан эгэл жирийн ажилчдын тухай өгүүлэх бөгөөд тус уран бүтээл нь ослыг өөр өнцгөөс харуулж, ажилчдын эр зоргийг харуулсан гайхалтай кино болжээ.

"Deepwater Horizon"

12 "The Big Short"

2008 онд хэдэн залуус удахгүй болох санхүүгийн хямралыг урьдчилан тааварлаж, үүнийг ашиглаж асар их мөнгө олохыг зорьж байгаа тухай өгүүлнэ. Тэд толгойгоо ажилуулж, хэний ч санаанд оромгүй аргуудыг ашиглах бөгөөд онц сонирхолтой уг уран бүтээл танд таалагдах нь гарцаагүй юм.

"The Big Short"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()