Хүнд байдлаас хэрхэн гарах вэ?

2016-12-15, 16:22
17,591

Бүсгүйчүүд цаг үргэлж харц булаам гоо сайхан, өө цэмцгэр харагдахыг хүсдэг. Тэгвэл санасандаа хүрэхэд ер хэцүү зүйл үгүй бөгөөд бусдын өмнө эвгүй байдалд орохгүйн тулд бүсгүй та эдгээр бяцхан нууцуудыг мэддэг байхад л хангалттай юм. 

Хүнд байдлаас хэрхэн гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Майкны хажуугаар хөхөвчний мөр цухуйхыг болиулах

Майкныхаа мөрний дотор талд гогцоо оёод хөхөвчнийхөө мөрийг шургуулбал гулсахгүй болдог ажээ. 

Майкны хажуугаар хөхөвчний мөр цухуйхыг болиулах

2 Арилгагч байхгүй үед хумсны будгаа арилгах

Хумсаа өнгөгүй лакаар будаад хатаагүй байхад нь үрж арилгаарай. Хуучин будаг нь шинэтэйгээ хамт арилчихна. 

Арилгагч байхгүй үед хумсны будгаа арилгах

3 Хувцсан дээр үрчлээсийг арилгах

Хувцасны товч хоорондын болон цамцны зах гэх мэт бусад жижиг хунирааг арилгахдаа үсний индүүг ашиглаж болдог ажээ.

Хувцсан дээр үрчлээсийг арилгах

4 Үдээсний сэмэрсэн үзүүрийг бөөгнүүлэх

Сэмэрхийг нь нийлүүлж байгаад хумсны будаг түрхвэл үдээсний үзүүр хатуурч, хэвэнд орно. 

Үдээсний сэмэрсэн үзүүрийг бөөгнүүлэх

5 Хувцасны цахилгаанжихыг зогсоох

Цахилгаанждаг материалтай хувцасны дотор талаас нь чийгтэй алчуураар арчвал цахилгаанжихаа больдог гэнэ шүү. 

Хувцасны цахилгаанжихыг зогсоох

6 Гутлын эвгүй үнэрийг арилгах

Гутлан дотроо хүнсний сода хийгээд хонуулчихвал сода бүх шингэнийг өөртөө шингээн авч, эвгүй үнэр нам дарагддаг. 

Гутлын эвгүй үнэрийг арилгах

7 Трико урагдахыг зогсоох

Триконы сэмэрхийг томруулахгүйн тулд үсний лак юм уу өнгөгүй хумсны будаг түрхээрэй. 

Трико урагдахыг зогсоох

8 Угаасан хувцсандаа сайхан үнэр шингээх

Хувцасныхаа шүүгээнд анхилуун үнэртэй саван хийгээрэй. Нимбэгний үнэртэй бол бүр ч онцгой сайн нөлөөтэй байдаг гэнэ. 

Угаасан хувцсандаа сайхан үнэр шингээх

9 Бугуйвч зүүх

Ердөө л бугуйн дээрээ наалддаг тууз наагаад л нэг гараараа бугуйвч болон цагаа зүүж болдог ажээ. 

Бугуйвч зүүх

10 Нуруугүй даашинзан дээр хөхөвч зүүх

Даашинзныхаа дотор талд хөхөвчнийхөө аягыг оёод л асуудал шийдэгдчихнэ. 

Нуруугүй даашинзан дээр хөхөвч зүүх

11 Өмдөө норгохоос сэргийлэх арга

Дэргэдүүр зөрөн өнгөрөх хэн нэгний өмднийх нь цахилгааны орчимд норсон толбо байхыг анзаарахгүй байхын аргагүй. Энэ бол эрчүүдийн хувьд жинхэнэ хар дарсан зүүд л гэсэн үг. Эрэгтэй хүмүүс хөнгөнөөр бие зассаны дараа шээсний сүвэнд үлдсэн бага зэрэг шингэн өмдөө товчлох үед нь урсан гадагшилдаг аж. Үүнийг энгийн байдлаар аргалчихаж болно. Шээсний дараа анус болон хуухнаг хоёрын дунд хэсэгт дарж өгснөөр шээсний үлдэгдлийг гадагшлахад тусална. Дараа нь бэлэг эрхтэнээ хөнгөхөөн сэгсрээрэй.

Өмдөө норгохоос сэргийлэх арга

Хэрвээ танд энэхүү мэдээлэл таалагдсан бол холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()