Гурван өдөр сахар идэхгүй байвал ямар өөрчлөлт гарах вэ?

2016-12-15, 11:30
28,265

Илүүдэл жинг биед хортойг нэгэнт мэддэг болсон тул хүн бүр л жин хасахыг хичээх болсон. Гэхдээ хүн болгоны мэддэг өөх тос гэгч зүйл үнэхээр биднийг таргалуулдаг гэж үү? Өдий болтол буруу аргаар хоолны дэглэм барьж байсан бол яах вэ? Ингээд бид таны нүдийг нээж, анзааралгүй орхигдуулсан нэгэн чухал турах аргыг толилуулъя. 

Гурван өдөр сахар идэхгүй байвал ямар өөрчлөлт гарах вэ?

1 Хүн юу иддэг вэ?

Хүний бие зарцуулсан эрч хүчээ нөхөхийн тулд зайлшгүй хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Гэвч бидний биед шим тэжээл өгдөг хүнс тэр бүр сайн нөлөө үзүүлдэггүй нь харамсалтай. Бид юугаар эрч хүчээ нөхөж авдаг вэ?

  1. Нүүрс ус буюу өөрөөр хэлбэл элсэн чихэр агуулдаг хоол хүнс
  2. Өөх тос агуулсан хоол хүнс

Хүн юу иддэг вэ?

2 Турах хамгийн зөв арга юу вэ?

Олон жилийн турш бид өөх тос хүний биед муу, турахын тулд өөх тостой хоолоо багасгах хэрэгтэй гэж бодсоор ирсэн. Гэвч Шведийн эрдэмтэн Андрей Эенфелтийн (Andreas Eenfeldt) нотолсноор бол элсэн чихэр өөх тосноос дутуугүй таргалуулдаг болохыг өдий болтол хэн ч анзаараагүй ажээ. Өөрөөр хэлбэл та элсэн чихэр идэхгүй байхад өөх тосоо хорьсноос илүү хамаагүй хурдан, үр дүнтэй турдаг гэсэн үг. Мөн хамгийн том давуу тал нь та элсэн чихэргүй хүнс хэрэглэж л байгаа бол өөх тосыг хүссэнээрээ хэрэглэж болдог гэнэ. 

Турах хамгийн зөв арга юу вэ?

3 Элсэн чихэр хэрэглэхгүй байхын ач тус

Хүний биеийн шим тэжээлээ авдаг 2 зүйлийн нэг болох өөх тосоо хасах аргыг туршаад үзчихсэн бол та хоёр дахь аргыг нь хэрэглээд үзэхэд болохгүй нь юу байх билээ. Харин цоо шинэ зүйл туршиж үзэхээсээ эмээж байвал бид танд элсэн чихрийн хэрэглээгээ хассанаар ямар эерэг өөрчлөлт гарахыг хэлж өгье. 

  1. Маш хурдан хугацаанд турна. Дээрээс нь эрүүл, эрч хүчтэй, сайхан арьс, намирсан үстэй болно.
  2. Хүнс худалдан авахдаа дахиж калори, өөх тосны агууламжийг шалгаж, тоо бодох шаардлагагүй болно. Мөн хамгийн түрүүнд гэдэс, хэвлийгээрээ турж, гоолиг бэлхүүстэй болж эхэлдэг ажээ. 

Элсэн чихэр хэрэглэхгүй байхын ач тус

4 Ердөө гуравхан хоног элсэн чихрээс татгалзаад үзээрэй

Элсэн чихэр идэхгүй байхад гуравхан хоногийн дараа л таны гэдэс цаг үргэлж хоол нэхдэг байснаа больж орхидог гэнэ. Урьдынхаасаа бага хэмжээгээр хоол идсэн ч ходоод хонхолзохгүй болдог бөгөөд та өөх тос хэрэглэсэн ч жин нэмнэ гэж айлтгүй болох юм. Харин хэсэг хугацааны турш чихэргүй хоол идсэний дараа таны хувцас томдож эхлэх ба цусны даралт тогтворжин, илүү эрч хүчтэй болдог болохыг уг зөвлөгөөг хэрэгжүүлсэн хүмүүс баталж байгаа юм. Дээрээс нь бялуу идэх сонирхол буурдаг болохоор жин хасах тал дээр бүр ч итгэлтэй байж болох нь ээ. 

Ердөө гуравхан хоног элсэн чихрээс татгалзаад үзээрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()