Кино зураг авалтын үеэр амиа алдсан хүмүүсийн бодит түүхүүд

Хэдийгээр кино гэдэг урлаг, жүжигчид амь өрссөн үйлдлийг бодитоор хийдэггүй боловч санаандгүй осол, хэн нэгний буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирч, амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг ажээ. Бяцхан хүүхэд байхдаа хөвгүүд нь тулаант киноны мастеруудыг дуурайж, охид нь үзэсгэлэнт гүнжийн дүрд хувирч дэлгэцэнд гарахыг хүсдэг байсан та, бидний бэлтгэсэн энэхүү мэдээг уншаад жүжигчин гэдэг осолтой мэргэжил гэдэгтэй санал нийлэх биз ээ. 

Кино зураг авалтын үеэр амиа алдсан хүмүүсийн бодит түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 "Top Gun" киноны онгоцны сүйрэл

"Top Gun" кино жүжигчин Том Крузын (Tom Cruise) хувьд алдар нэрийн эхлэлийг тавьж өгсөн бол Арт Шолын (Art Scholl) хувьд төгсгөл болсон юм. Тэрбээр сайн нисгэгч байсан тул түүнийг тус кинонд урьж тоглуулсан бөгөөд онгоц нисч байгаа зураг авалтын үеэр Шол онгоцтойгоо Номхон далайд унаж амиа алджээ. Онгоц юунаас болж сүйрсэн нь мэдэгдээгүй ба Шолын цогцос болон онгоц ч мөн олдоогүй юм. 

"Top Gun" киноны онгоцны сүйрэл

14 Тэнэсэн сум

Брэндон Ли (Brandon Lee) бол алдарт тулааны мастер Брюс Лигийн (Bruce Lee) хүү юм. Харамсалтай нь Брэндон амжилтын гараагаа эхлүүлэхээр 1990-ээд оны эхэн үед "The Crow" кинонд тоглож байхдаа санамсаргүй тохиолдлоор амиа алдаж орхисон билээ. Кино дуусах дөхөж байсан бөгөөд Брэндоны дүр буудуулж үхэх ёстой байв. Гэтэл кинонд ашиглах бууны хоолойд сум тээглэж орхисон байсныг хэн ч анзаараагүй ба буунд хонгио хийж, цэнэглээд галлах үед хоолойд гацсан жинхэнэ сум Брэндоны гэдсийг онож, тэрбээр шархаа даалгүй нас нөгчжээ.

Тэнэсэн сум

13 "The Return of the Musketeers"

1989 онд бүтээсэн "The Return of the Musketeers" киноны зураг авалтын үеэр жүжигчин Рой Киннер (Roy Kinnear) мориноос унаж сүүжээ гэмтээн эмнэлэгт хүргэгджээ. Гэтэл дараа өдөр нь тэрбээр зүрхний шигдээсээр нас барсан байна. Энэ осол кино багийнхныг тун их цочирдуулсан ба найруулагч Ричард Леслер (Richard Lesler) эл явдлаас болж кино урлагийг бүрмөсөн орхисон түүхтэй ажээ. 

"The Return of the Musketeers"

12 “The Hobbit” киноны үй олон үхэл

Амьд амьтай нь ганц хүн биш шүү дээ. Тус алдартай киноны зураг авалтын үеэр нийт 27 амьтан үхжээ. Тэдний ихэнх нь хонь, ямаа байсан бөгөөд ихэвчлэн цангаж, ядарч, турж, живж үхсэн байна. Энэ мэдээ олонд тархмагц сөрөг мэдээлэл газар авч, хүмүүс киног эсэргүүцэж байсны зэрэгцээ амьтдыг хариуцаж байсан хэлтсийнхэн томоохон асуудалд орсон гэнэ. 

“The Hobbit” киноны үй олон үхэл

11 "The Twilight Zone" киноны нисдэг тэрэгний сүйрэл

Тус кинонд нисч яваа нисдэг тэрэгний дор дэлбэрэлт болдог хэсэг гардаг аж. Гэвч энэ хэсгийн зураг авалтыг хийж байхад нисдэг тэрэг дэндүү доогуур ниссэнээс болж дэлбэрэлтийн галд өртөж, дотор нь сууж явсан 3 хүн нас баржээ. Хохирогчдын дунд Майка Дин Лэ (Myca Dinh Le), Рене Шин-Ю Чен (Renee Shin-Yi Chen) гэгч хоёр хүүхэд, Вик Морроу (Vic Morrow) нар байсан гэнэ. Энэ явдлаас болж холливуд удтал нисдэг тэрэг ашиглаагүй юм.

"The Twilight Zone" киноны нисдэг тэрэгний сүйрэл

10 "Troy"

Тус киноны үеэр алдарт жүжигчин Брэд Питт (Brad Pitt) өсгийгөө гэмтээж байжээ. Гэвч энэ бяцхан гэмтэл нь Жорж Камилери (George Camilleri) гэгч бодибилдингч зураг авалтын үеэр хөлөө хугалж хагалгаанд орсон боловч дараа нь шархны хүндрэлээс болж нас барсан явдалтай харьцуулахад юу ч биш юм. 

"Troy"

9 “Jumper” киноны аймшиг

Ихэнхи тохиолдолд зураг авалтын осол машин техник болон хүний буруутай үйлдлээс болж гардаг ч, тус киноны хувьд үйл явдал нь буруутай болж таарчээ. Киноны үеэр элс, шороо, мөс нийлүүлэн өвөрмөц засал чимэглэл хийсэн байв. Гэтэл тус аварга том тайз хувцас засагч Дэвид Ритчигийн (David Ritchie) дээрээс унаж, Дэвид газар дээрээ  нас баржээ.

“Jumper” киноны аймшиг

8 Нисдэг тэргэн дэх зураглаач

"The Final Season" киноны үеэр нисдэг тэрэгнээс зураг авах шаардлага гарсан бөгөөд нисдэг тэргэнд нисгэгч, продюсер, зураглаач 3 сууж явсан байна. Гэтэл нисдэг тэрэг дэндүү доогуур нисч байснаас болж утсанд орооцолдож, улмаар эрдэнэ шишийн талбайд осолджээ. Нисгэгч, продюсер хоёр бараг шархдаагүй бол зураглаач Роланд Шлозауэр (Roland Schlozhauer) амиа алдсан байв. Харин хожим нь зураглаачийн эхнэр шүүхээр заргалдаж, 7 сая ам долларын нөхөн төлбөр авчээ. 

Нисдэг тэргэн дэх зураглаач

7 "The Expendables" 2-ын дэлбэрэлт

Тус кинонд маш олон тооны дэлбэрэлт гардгийг үзэгчид андахгүй биз ээ. Гэвч нэг том дэлбэрэлтийн үеэр нэг орлон тоглогч маш хүнд бэртэж, харин нэг нь нас барсан байна. Шархадсан орлон тоглогч дараа нь кино студийг тайз засалтаа буруу хийсэн хэмээн шүүхэд өгсөн ба хэрэв ном журмынх нь дагуу тайзаа зассан бол хүний амь эрсдэхгүй байсан юм гэж мэдэгджээ. 

"The Expendables" 2-ын дэлбэрэлт

6 "Batman: The Dark Knight" киноны машины осол

"The Dark Knight" бол мянга мянган үзэгчдийн магтаал сайшаал хүртсэн кино юм. Бэтмэний машин дэлбэрдэг зураг авалтын туршилтын үеэр зураглаач Конвэй Виклиф (Conway Wickliffe) Ниссан маркийн жийп машинд суугаад хажуугаас нь зураг авч байв. Гэтэл жийпний жолооч гэнэт удирдлагаа алдан мод мөргөснөөр алдарт зураглаач нас барсан тохиолдол гарч, кино багийнханд нөхөж баршгүй гарз хохирол учирч байжээ. 

"Batman: The Dark Knight" киноны машины осол

5 “The Conqueror” киноны цацраг идэвхит бодистой зураг авалт

“The Conqueror” кинонд жүжигчин Жон Уэйн (John Wayne) Монголын Чингис хааны дүрийг бүтээсэн билээ. Тус киноны зургийг 1955 онд Юта мужид авсан бөгөөд нийт 220 хүн зураг авалтанд оролцсон байна. Гэвч 1980 он гэхэд тэдгээр хүмүүсийн 91 нь хорт хавдартай болсон байснаас 46 нь хэдийн нас барсан байжээ. Жон Уэйн ч мөн хорт хавдар туссан байсан бөгөөд хүмүүс зураг авалт болсон газрын ойролцоо цацраг идэвхит бөмбөгний туршилт хийж байснаас ийм зүйл болсон байх гэж таамагладаг гэнэ. 

“The Conqueror” киноны цацраг идэвхит бодистой зураг авалт

4 "ХxX" киноны орлон тоглогч

Энэ алдарт адал явдалт киноны гол дүрд жүжигчин Вин Дизел (Vin Diesel) тоглосныг хүн бүр мэднэ. Гэхдээ ихэнх ажлыг түүний орлон тоглогч гүйцэтгэсэн гэхэд хилсдэхгүй. Даанч харамсалтай нь шумбагч онгоц руу олсоор буудаг хэсэг дээр орлон тоглогч нь хангалттай хурдан бууж чадаагүйн улмаас гүүр мөргөж нас баржээ. Энэ аймшигт явдлыг камерт бичиж авсан ч, орлон тоглогчийг хүндэтгэх үүднээс тус хэсгийг киноноос тэр чигт нь хассан билээ. 

"ХxX" киноны орлон тоглогч

3 Жон Жорданы (John Jordan) азгүйтэл

Жүжигчин Жон Жордан эхний удаад "You Only Live Twice" киноны үеэр нисдэг тэрэгний сэнсэнд хөлөө тасдуулсан бол олон жилийн дараа "Catch 22" киноны зураг авалтын үеэр онгоцонд нисч явахдаа хамгаалалтын бүс зүүгээгүйгээс болж онгоцноос шидэгдэн нас баржээ.

Жон Жорданы (John Jordan) азгүйтэл

2 "Harry Potter"-ын орлон тоглогч

"Harry Potter and the Deathly Hollows: Part 1" киноны үеэр Харри Поттер буюу Даниэл Радклифийн (Daniel Radcliffe) орлон тоглогч Дэвид Холмс (David Holmes) хана руу шидэгддэг хэсэг дээр хүзүүгээ бэртээж, насан туршдаа хоолойноосоо доош ямар ч мэдээгүй болсон харамсалтай тохиолдол гарсан гэнэ. Тус кино манай хүүхэд залуучуудын дунд ихээхэн алдартай төдийгүй дэлхий дахинд хамгийн их ашиг олсон кинонуудын нэгэнд зүй ёсоор багтдаг билээ. 

"Harry Potter"-ын орлон тоглогч

1 "Steve Irwin"-ий харамсалтай үхэл

Стив Айрвин (Steve Irwin) бол АНУ, Австралийн соёлын гүүр, нэр хүндтэй хүн байсан ба амьтанд их хайртай нэгэн байжээ. Гэвч харамсалтай нь тэрбээр "The Crocodile Hunter: Ocean’s Deadliest" нэртэй баримтат киноны зураг авалтын үеэр 2006 онд далайн мууранд зүрхэн тушаанаа хатгуулж нас барсан аж. Хамгийн хайртай амьтандаа хазуулж нас барсан нь түүний хувьд эмгэнэлтэй ч, одоо ч гэсэн шоуг нь үзэж, Стивийг эргэн дурссаар байгаа үнэнч шүтэн бишрэгчид олон бий юм. 

"Steve Irwin"-ий харамсалтай үхэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()