2016 онд хүмүүсийг шоконд оруулсан 15 үйл явдал

2016-12-13, 18:38
33,520

Он солигдоход хэдхэн хоног үлджээ. Хүн болгон л ирэх жилдээ ямар байх бол гэж хүүхэд шиг догдлон, өнгөрсөн жилийнхээ алдаа оноог дэнсэлж суугаа. 2016 онд дэлхий дахинд болсон олон томоохон үйл явдлууд монголчуудын маань амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлж, оддын шуугиант амьдрал хүүхэд залуусын нүд, чихийг булаасан билээ. Харин тэр олон анхаарал татам үйл явдлуудаас бид танд хамгийн сонирхолтой, бүр солиотой ч гэмээр 15 явдлыг түүвэрлэн хүргэж байгаадаа баяртай байна. 

2016 онд хүмүүсийг шоконд оруулсан 15 үйл явдал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Дональд Трамп (Donald Trump) ерөнхийлөгч болсон

2016 оны хамгийн итгэмээргүй мөчүүдийн нэг бол яахын аргагүй Трамп ерөнхийлөгч болсон явдал. Түүнийг нэр дэвшихээ зарласан цагаас авахуулаад үнэхээр ерөнхийлөгч болчихно гэж бодох хүн байгаагүй бөгөөд хүмүүс одоо ч итгэж чадахгүй байгаа юм. Трампыг олны өмнө буруу зөрүү ярих үед дэмжигчид нь харамсаж, бодлоо өөрчилнө гэж олон нийт хүлээж байсан ч, байдал эсрэгээрээ болж, тэр улам л алдар хүндийг олж байсан билээ. 

Дональд Трамп (Donald Trump) ерөнхийлөгч болсон

14 "Pokemon Go"-д донтогчид

Хүмүүсийн хүүхэд насыг эргүүлэн авчирсан тоглоом бол яахын аргагүй "Pokemon Go" юм. Бүгд л утаснаасаа цавуудчихсан аятай зүүгдэж, ойр хавиасаа хамгийн ховор Покемоныг хайж, бага насаа эргэн дурсаж байна.

"Pokemon Go"-д донтогчид

13 Ким ба Тэйлорын үдэшлэг

Ким Кардашян (Kim Kardashian), Тэйлор Свифт (Taylor Swift) нар энэ жил жиргээчдийн од болоод амжжээ. Тэйлор, Канье Уэстэд (Kanye West) "Famous" дууныхаа үгийг өөрөөс нь санаа авч бичихийг огт зөвшөөрөөгүй гэж гүрэлзсэн ч Ким, Тэйлор нөхөрт нь дууныхаа үгийг миний талаар бичиж болно, би огт гомдохгүй гэж хэлж байсныг нь утсан дээрээ бичээд авчихсан байжээ. Ингээд л тэр хоёрын хооронд жиргээний дайн эхэлсэн түүхтэй. 

Ким ба Тэйлорын үдэшлэг

12 Бейонсегийн (Beyonce) "Lemonade"

Бейонсэг хэзээ ч буруу юм хийдэггүй гэж шүтэн бишрэгчид нь боддог. Тэр нь ч үнэн. Түүний "Lemonade" альбом нь ердийн нэг цомог төдий байсангүй, бүхэл бүтэн түүх өгүүлж байсан тул хүмүүсийг галзууруулах шахсан юм. Тус цомог хөгжмийн ертөнцийн хөгжлийг нэг шатаар урагш ахиулсан ба ирэх жилүүдэд бусад олон уран бүтээлчээс иймэрхүү гайхалтай бүтээл хүлээж болох биз ээ. 

Бейонсегийн (Beyonce) "Lemonade"

11 Бранжелинагийн төгсгөл

6 хүүхдийн эцэг эх болсон Анжелина Жоли (Angelina Jolie), Брэд Питт (Brad Pitt) нар 2016 онд салснаар хүмүүст жинхэнэ хайр гэж байдаггүй гэж хэлсэнтэй адил хүнд цохилт болжээ. Тэдний хайр дурлал дуулиант  дурлалын гурвалжингаар эхэлсэн ч, тэд нэг нэгэндээ чин сэтгэлээсээ хайртай юм шиг харагддаг байсан тул хов жив удалгүй дарагдсан юм. Ийм гайхалтай хосууд хүртэл салж орхисон байхад дараа нь хэн байх бол гэсэн айдас үзэгчдийн дунд хуралдаж байгаа нь нууц биш юм. 

Бранжелинагийн төгсгөл

10 Кайли Женнерийн (Kylie Jenner) таамаглал

Кайли Женнер 2016 оны эхээр өгсөн ярилцлагадаа энэ жил миний ухаарлын жил байх болно гэж ярьж байсан бөгөөд хүмүүс үүнд нь огт итгээгүй билээ. Гэвч 2016 он дуусахын алдад эргээд харахад Кайлигийн хэлсэн үнэн байсан ба хүмүүсийн гайхан шогшрох нь өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. 

Кайли Женнерийн (Kylie Jenner) таамаглал

9 Нас барсан алдартнууд

Дэвид Боуи (David Bowie) нас барснаар хүмүүс 2016 он муу жил болох нь дээ гэж зөгнөж байсан юм. Харин үүнийг нь нотлох гэсэн мэт Алан Рикман (Alan Rickman), Жин Уайлдер (Gene Wilder), Принц (Prince) гээд л оддын үхэл ар араасаа үргэлжилж, хүмүүсийг уй гашууд автуулсан билээ. 

Нас барсан алдартнууд

8 Канье Уэстийн (Kanye West) уналт

Канье Уэст аялан тоглолтынхоо үеэр саналаа өгөөгүй ч Дональд Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлэн олны дургүйцлийг төрүүлснээр зогсохгүй туйлдаж ядарсандаа эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрбээр тоглолтоо цуцалсан бөгөөд 2017 он хүртэл Ким Кардашян Канье Уэст хоёул ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. 

Канье Уэстийн (Kanye West) уналт

7 Европын холбоо

Энэ зун Их Британийн иргэд Европын холбооноос гарах саналтай байгаагаа мэдэгджээ. Улс төр гэдэг тун ярвигтай эд бөгөөд Их Британи улс Европын холбоог орхивол дэлхийн эдийн засаг болон Европын улс төрийн байдалд маш том нөлөө үзүүлэх юм. Гэхдээ Их Британийн засгийн газар тус асуудлын талаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа ажээ. 

Европын холбоо

6 Зүүдэнд ормоор алиалагч

10-р сард "Аймшгийн баяр"-аас хэдхэн долоо хоногийн өмнө зүүдэнд ормоор алиалагч үзэгдэх болж олон хүнийг айдаст автуулсан юм. Хүмүүс "Аймшгийн баяр"-ын үеэр хаалгаа нээхээс айх болж, алиалагчийн хувцас өмссөн хүн, жинхэнэ алиалагч хоёрыг ялгахгүй байх вий гэж сандралдах болсон байв. Гэхдээ жиргээчид хожим нь тус алиалагчийг ердөө л "Аймшгийн баяр"-ын нэгэн наргиа байсан гэж дуу нэгтэйгээр жиргэцгээжээ. 

Зүүдэнд ормоор алиалагч

5 Леонардо оскар авсан нь

Леонардо ДиКаприогийн (Leonardo DiCaprio) үнэнч шүтэн бишрэгчид хайртай жүжигчнээ оскарын шагнал авахыг нь олон жил хүсэн хүлээсэн билээ. Түүнийг оскарын шагналаас шүүрээд алдах мөчийг удаа дараалан харах сэтгэл өвдөм байсан юм. Тэрбээр "Eating Gilbert Grape", "The Aviator", "Blood Diamond", "Wolf of Wall Street" кинонуудаараа оскарт нэр дэвшиж байсан ч 2016 онд л сая шагналаа гардан авсан бөгөөд шүтэн бишрэгчид нь 2017 онд ч мөн гайхалтай жүжиглэлтийг нь харна хэмээн хүлээж ядаж байгаа нь гарцаагүй. 

Леонардо оскар авсан нь

4 "Arthur"-ын меме

"Arthur" бол хүмүүсийн одоо ч гэсэн үзэх дуртай цуврал бөгөөд бяцхан хүүхдүүдэд олон сургамж хайрласан хүүхэлдэй юм. Гэтэл хэдэн сарын өмнөөс тус хүүхэлдэйн баатруудтай меме гарч ирсэн ба толгойтой болгон хошууран хэрэглэж байгаа юм. Хүүхэлдэй бүтээгчид энэ явдалд ихэд баярлаж байгаа боловч баатруудыг нь сөрөг хошигнолд ашиглахгүй байгаасай гэж хүсч байгаа гэнэ. 

"Arthur"-ын меме

3 "Harambe" гориллын үхэл

"Cincinnati"-ын амьтны хүрээлэнд "Harambe" гориллын тор руу жаахан хүүхэд унасны улмаас хамгаалагчид нь хүүхдийг аврахын тулд гориллыг буудаж хөнөөсөн юм. Гэтэл хэсэг хугацааны дараа "Harambe" меме болж цахим ертөнцөд дэлгэрсэн ба үндэстэн даяар тус гориллын үхэлд гашуудацгаажээ. 

"Harambe" гориллын үхэл

2 "The mannequin challenge"

"The mannequin challenge" бол 2016 онд цахим ертөнцийг шуугиулж, хамгийн ихээр хүмүүсийг хуйлруулж, сонирхлыг нь татаж чадсан үйл явдал яахын аргагүй мөн билээ. Өрөөнд байгаа бүх хүн хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсож бичлэг хийлгээд түүнийгээ цахим ертөнцөд тавьдгийг мэдэхгүй хүн үгүй болсон ба зарим хүмүүст утгагүй санагдаж байж болох ч, үзэхэд тун сонирхолтой байсан юм. Урлагийн олон одууд, тэр ч бүү хэл улс төрчид хүртэл тус аянд нэгдсэн гээд л бодчих. 

1 Цуврал кинонууд

Телевизийн цувралуудын хувьд 2016 он гайхалтай жил болсон байна. "Fuller House", "Gilmore Girls" зэрэг цувралуудын үргэлжлэл гарсан ба хамгийн гайхалтай нь "Stranger Things" байсан билээ. 

Цуврал кинонууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()