Өвчтөнүүдийнхээ амийг хороосон харгис эмч нар

Эмч нар бол цагаан нөмрөгтэй тэнгэрийн элч нар юм. Хүмүүс түүнд эрүүл мэнд, амь насаа даатган, итгэл найдвар хүлээлгэдэг. Гэхдээ тэдэн дунд аймшигт цуврал алуурчид байдаг бөгөөд мэргэжлийнхээ давуу талыг халхавч болгон ашиглаж, дураараа хүний амиар тоглодог байна. Ингээд та бүхэндээ хамгийн аймшигтай 15 эмч, сувилагчийг танилцуулъя. 

Өвчтөнүүдийнхээ амийг хороосон харгис эмч нар

15 Нууцлаг эмч

1966 оны Нью Жерсигийн эмнэлгийн нууцлаг хордлогод түүнийг сэжиглэж байсан ч, хангалттай нотлох баримт олдоогүй ажээ. Түүний цоожтой шүүгээнээс 18 курар олсон юм. Курар нь амьсгал боогдуулж, багтруулдаг нөлөөтэй билээ. 

Нууцлаг эмч

14 Жон Бодикин Адамс (Jonh Botkins Adams)

1945-1946 оны хооронд Жон Адамс 310 өвчтөнийхөө үхлийг тэмдэглэж бичсэн байснаас шалгаж үзэхэд 163 хүнийх нь үхэл сэжиг төрүүлж байжээ. Түүнийг өвчтөнүүддээ учир битүүлэг хачин зүйл тарьдаг гэж сэжиглэж байсан ч, нотолж чадаагүй юм. Тухайн үед Жонтой хамт ажиллаж байсан сувилагчид тариа хийхээсээ өмнө эмч тэднийг өрөөнөөс гаргадаг байсан гэж ярьцгаажээ. 163 хүний 132 нь эд агуурс болон мөнгө хөрөнгөө Жонд гэрээслэн үлдээсэн байна. Тэрбээр тэдний итгэлийг олохын тулд өвчтөнийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулдаггүй байжээ. 

Жон Бодикин Адамс (Jonh Botkins Adams)

13 Марсел Петио (Marcel Petiot)

Францын эмч Марсел Петио багаар бодоход 60 хүний амь хөнөөсөн ба 1944 онд баривчлагджээ. Тэр хүмүүсийг Францаас зугтахад туслана гэж худлаа хэлээд цианидаар хордуулдаг байсан гэнэ. Харин нас бармагц нь эд эрхтнүүдийг нь авдаг байсан аж. 

Марсел Петио (Marcel Petiot)

12 Иосеф Майкл Сванго (Joseph Michael Swango)

Түүнийг 60 гаруй хүний аминд хүрсэн гэж сэжиглэдэг бөгөөд 2000 онд 3 хүн хөнөөсөн ял тулгасан аж. Ингэснээр тэрээр дахин хэзээ ч бусдын идэх, уух зүйлд ойртох эрхгүй болсон юм.

Иосеф Майкл Сванго (Joseph Michael Swango)

11 Бэвирли Алит (Beverley Allitt)

1991 онд тэрээр 59 хоногийн дотор 5-7 насны 13 хүүхэд рүү халдан довтолж, 4 хүүхдийг нь хөнөөжээ. Заримд нь инсулин тарьдаг байсан бол заримд нь агаар шахдаг байсан гэнэ. 1993 онд түүнийг 4 хүүхдийн аминд хүрсэн гэж ял тулгасан ба 30 жилийн ял оноожээ. 

Бэвирли Алит (Beverley Allitt)

10 Доналд Харви (Donald Harvey)

Тэр өөрийгөө "үхлийн тэнгэр элч" гэж нэрлэдэг бөгөөд 87 хүнийг хордуулж, боож, бургуйнд нь төмөр хийж гэдсийг нь цоолж хороожээ. Түүнийг шүүхэд татан буруутгах үед тэрээр энэ үйлдлээ хүнд өвчтэй хүнд өршөөл үзүүлж байгаа юм гэж тайлбарлаад бусдын амийг хөнөөдөг байснаа зөвшөөрч, ердөө дургүйг нь хүргэсэн хүнийг ангуучилдаг байсан гэж мэдүүлсэн байна. 

Доналд Харви (Donald Harvey)

9 Андерс Хансон (Anders Hannson)

Тэр 1978-1979 оны хооронд биеэ хамгаалах чадваргүй настай хүмүүсийг  хордуулж алж байсан бөгөөд баригдах үедээ дөнгөж 18 настай байжээ. Түүний гарт амиа алдсан 15 хохирогчийг олж тогтоосон бол өөрөө 27 хүн хөнөөсөн гэж мэдүүлжээ. 

Андерс Хансон (Anders Hannson)

8 Арнфин Нессей (Arnfinn Nesset)

Арнфин бол Норвегийн хамгийн онц ноцтой цуврал алуурчдын нэг. Тэрээр сувилагч хийдэг байсан бөгөөд асарч халамжилж байсан өвчтөнүүдийнхээ 138 хүнийг нь хордуулж хөнөөсөн аж  Түүнийг 22 хүний үхэлд буруутгаж 21 жилийн ял өгсөн ба 12 жилийн дараа суллагдсан байна. Хэрэв тэр амьд байгаа бол өдийд 80 настай байх юм. 

Арнфин Нессей (Arnfinn Nesset)

7 Сонжа Калефи (Sonja Caleffi)

Сонжа багын хэл ам таталсан хүүхэд байсан бөгөөд гэгээн Аннагийн эмнэлэгт ажилласан ганцхан сарын хугацаандаа 8 хүний судсанд агаар шахаж хөнөөжээ. Дараа нь тэр Манзони эмнэлэгт шилжиж очоод 18 хүний аминд хүрч, цагдаад баригдсан байна. Түүнд ердөө 20 жилийн ял өгчээ.

Сонжа Калефи (Sonja Caleffi)

6 Иосеф Менгелэ (Josef Mengele)

Тэр дэлхийн II дайны үед Германы офицер, эмч байжээ. Иосеф 1,1 сая хоригдол хөнөөсөн Аушвиц хорих лагерт ажилладаг байсан бөгөөд хий дүүрсэн өрөөнд аймшигт туршилт хийх хүнээ сонгодог байсан байна. Тэр генетиктэй холбоотой судалгаа хийж байсан тул ихэвчлэн ихрүүдийг сонгож авдаг байжээ. 

Иосеф Менгелэ (Josef Mengele)

5 Даниэла Погиали (Daniela Poggiali)

Дур булаам сувилагч бүсгүй Даниэла 38 хүний үхэлд буруутай гэнэ. Тэр өвчтөнүүдийн дусалд их хэмжээний хлор тарьж хөнөөдөг байснаар зогсохгүй хохирогчдынхоо цогцостой селфи хийдэг байжээ. Шүүхийн танхимд тэрбээр хохирогчдыг болон ар гэрийнхнийг нь ядаргаатай хүмүүс байсан учраас хөнөөсөн гэж мэдэгдсэн ба түүнийг 2016 онд шоронд хорьсон юм. 

Даниэла Погиали (Daniela Poggiali)

4 Лоари эмч (Louay)

2005-2006 онд өөрийн 43 өвчтөнг хөнөөсөн Иракийн эмч. Тэр шархадсан цэрэг, албан хаагч, цагдаа нарыг эмчилж буй дүр үзүүлэн цус шингэлэгч тарьж орхидог байжээ. Шүүхийн үеэр тэр "Би тэднийг янз бүрийн эм тан хольж тарьдаг байсан. Тэд 3 цагийн дотор л үхдэг" гэж ярьсан байна.

Лоари эмч (Louay)

3 Линда Хазард (Linda Hazzard)

Линдад албан ёсны эмчийн эрх байгаагүй ч, 1900-д оны үед хүмүүст эм худалдаалдаг байжээ. Түүний эмчилгээ хурдан байсан бөгөөд нийт 14 хүн хөнөөсөн гэж үздэг. Гэвч нотлох баримт яг таг олдоогүйн улмаас тэрбээр хоёрхон жил шоронд суугаад суллагджээ. 

Линда Хазард (Linda Hazzard)

2 Широ Иши (Shiro Ishii)

Тэр дайны үед Хятадын талын олзныхон дээр хүчээр үр хөндөх тэргүүтэй янз бүрийн туршилт хийдэг байсан бөгөөд мөн химийн зэвсэг туршиж үздэг байжээ. Гэвч өөрийнх нь тал дайнд ялагдах нь тодорхой болмогц тэр 150 хоригдлыг хөнөөж, лабораторио шатаан ул мөрөө далдлахыг оролдсон байна. 

Широ Иши (Shiro Ishii)

1 Харолд Шипмэн (Harold Shipman)

Тэр ихэвчлэн өндөр настай өвчтөнүүддээ морфин тун хэтрүүлж өгдөг байсан ба түүнийг ердөө 15 үхэлд буруутгасан ч, 250 хүн хөнөөсөн гэж сэжиглэдэг. Тэр алуурчин төдийгүй хулчгар амьтан байсан бөгөөд баригдана гэдгээ мэдмэгцээ амиа егүүтгэж орхисон юм. 

Харолд Шипмэн (Harold Shipman)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()