Хүмүүсийг үхэлд хүргэсэн паркын тоглоомууд

Сүүлийн үед хүмүүс чөлөөт цагаа ихэвчлэн соёл амралтын хүрээлэн буюу паркд өнгөрүүлэх болсон билээ. Эдгээр нь адал явдал, айдас мэдрүүлж, адреналин ихэсгэх боловч амь насанд аюултай тухай урьд өмнө нь бодож байв уу? Бид та бүхэндээ олон хүний амийг авч одсон аймшигт тоглоомуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээллээс та аль тоглоом илүү осолтой, аюул өндөртэй байдаг болохыг мэдэж авах юм. 

Хүмүүсийг үхэлд хүргэсэн паркын тоглоомууд

1 "Cedar Point"-ийн галзуу хулгана

2015 онд 45 настай эдийн засгийн багш Жеймс Ёонг (James Yong) унагаж орхисон гар утас болон бусад эд зүйлээ авах гэж хориглосон тэмдэгтэй бүс рүү орсон бөгөөд галзуу хулганад дагзан тушаанаа мөргүүлж амиа алдсан байна. Харин хохирогчийн гэр бүлийнхэн залууг хэзээ ч тийм үйлдэл хийхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байсан төдийгүй "Cedar Point" паркынхныг буруутгаж байжээ. 

"Cedar Point"-ийн галзуу хулгана

2 Калифорни мужын "Great America" паркын цамхаг

1999 оны зун хүн бүрийн очих дуртай "Great America" паркад 12 настай хүү арван метрийн өндөрт гарч түүнээсээ огцом доош унах тоглоомонд суусан байна. Хүн бүр л орилж хашгирч, кайф авч байтал өнөөх хүү суудлаасаа гулсан унаж амиа алдсан аж. Мэдээж энэ нь хүүгийн эцэг эхэнд маш хүндээр туссан бөгөөд хамгаалалтын бүс ном ёсоороо цоожлогдсон ч, нэмэр болдоггүй юм байна хэмээн халаглаж суусан ба эрүүл саруул хүүгээ бусдын хайхрамжгүй байдлаас болж алдсандаа итгэж чадахгүй байсан гэдэг. 

Калифорни мужын "Great America" паркын цамхаг

3 Калифорни мужын "Great America" паркын нисдэг ширээ

Хамгийн аймшигтай гэгддэг нислэгийн ширээ буюу мушгиралдан эргэлдэгч замыг сонгож суусан Испани гаралтай эр англиар уншиж чаддаггүйгээсээ болж анхааруулах бичгийг анзааралгүй хориотой хэсэг рүү орж амиа алдсан байна. Энэхүү явдал 1998 онд болж өнгөрсөн бөгөөд тэрбээр 80 км/цагийн хурдтай нисдэг ширээнд дайруулсан юм. Залууг мөргөсөн нисдэг ширээний зорчигч хөлөө хугалсан ба азаар хурдан эдгэсэн ч, испани эр бүтэн цагийн турш тарчилсны эцэст нас баржээ. 

Калифорни мужын "Great America" паркын нисдэг ширээ

4 Калифорни мужын "Great America" паркын усан сан

Зуны халуун өдрүүдэд усан санд орж сэлэн, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх мэдээж сайхан байдаг. Харин Карлос Флорес (Carlos Flores) гэдэг 4 настай хүү 2007 онд ээж, эгчийнхээ хамтаар Калифорни мужын "Great America" паркыг зорьж, усан санд тоглож байжээ. Гэтэл хүү ээж эгч нараасаа холдон явж, 1613830 литрийн багтаамжтай, давалгаа ихтэй ус руу явж ороод жив орхисон байна. Хүмүүс тэр өдөр усан санд хөл гишгэх зайгүй битүү хүн шавсан байсан тул живж байгаа хүүхдийг хамгаалагчид олж харах ямар ч боломжгүй байсан гэж хэлцгээсэн ба хүүгийн ар гэрийнхэн паркыг шүүхэд өгсөн үгүй нь тодорхойгүй байдаг ажээ. 

Калифорни мужын "Great America" паркын усан сан

5 Калифорни мужын "Great America" паркын ус зүсэгч

Ус зүсэн давхилах хүлэг унаад сэрүүцэн, кайф мэдрэх хүн бүрт таалагдах нь гарцаагүй. Харин 1989 онд хөгжилдөхөөр тус паркыг зорьсон 9 настай Майкл Дорсей (Michael Dorsey) өөр нэгэн бяцхан хүүгийн хамтаар нөгөө зам руу үсэрч дүрсгүйтсэн боловч найз нь хөнгөн бэртэж, Майкл газар дээрээ нас баржээ. 

Калифорни мужын "Great America" паркын ус зүсэгч

6 Калифорни мужын "Great America" паркын тэнгэр дээгүүр аялагч

80 км/цагийн хурдтай явж байсан 2 агаарын галт тэрэг мөргөлдөж, 13 настай хүүгийн аминд хүрсэн юм. Тус паркын цахилгааны систем гажсанаас болж хоёр галт тэрэг мөргөлдсөн бөгөөд олон хүн бэртсэн боловч 13 настай хүү тэндээс шидэгдэж хад чулуун дээр унаж нас барсан билээ. Мэдээж энэ хэрэгт паркын зүгээс хариуцлага хүлээн, 70000 ам долларын торгууль төлжээ. 

Калифорни мужын "Great America" паркын тэнгэр дээгүүр аялагч

7 "Kings Dominion"-ийн галзуу хулгана

Япончуудын зохион бүтээсэн тус галзуу хулгана нь 80 км цагийн хурдтай явдаг бөгөөд зорчигчид зогсоогоороо явдгаараа тун онцлогтой. Тиймдээ ч галзуу хулганад сууж байгаа хүмүүс заавар дүрмээ ягштал баримтлах нь тун чухал. Гэвч 1999 онд 20 настай залуу тус тоглоомонд сууж явахдаа аюулгүйн бүсээ мулталснаас болж толгойндоо маш хүнд гэмтэл авч, нас баржээ. Түүнтэй хамт явсан хүмүүс залууг аюулгүйн бүсээ тайлж байсныг харсан гэж нотолцгоосон байна. 

"Kings Dominion"-ийн галзуу хулгана

8 "Geauga Lake"-ийн эргэлдэгч

Дэлхийн хамгийн урт эргэдэг замтай галзуу хулгана нь хурд хүчтэй гэдгээрээ гайхагддаг билээ. Харин 2012 онд 48 настай эмэгтэй галзуу хулгана аялалаа дуусаад зорчигч суулгах хэсэгт буцаж ирэх үед суудал дээрээ ухаангүй хэвтэж байсан ба түүнийг даруйхан эмнэлэгт аваачсан ч удалгүй нас баржээ. Задлан шинжилгээгээр эмэгтэйн тархинд цус харваж нас барсныг нь тогтоосон бөгөөд уг явдлаас болж "Geauga Lake" парк үүдээ барьсан ч, 3 хоногийн дараа дахин нээгдсэн гэнэ. 

"Geauga Lake"-ийн эргэлдэгч

9 "Kings Island’"-ийн кабинтай эргэлдэгч

32 настай бүсгүй кабинтай эргэлдэгчид сууж байгаад унаж амиа алджээ. Энэхүү үйл явдал 1991 онд болж өнгөрсөн бөгөөд бүсгүй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь задлан шинжилгээгээр тогтоогдсон байна. Тэрээр хоёр хүний суудал дээр ганцаараа сууж явсан төдийгүй согтуу байснаасаа болж гулсаж унасан гэж паркын ажилчид болон цуг сууж явсан хүмүүс нь дуу нэгтэйгээр мэдэгджээ.

"Kings Island’"-ийн кабинтай эргэлдэгч

10 "Kings Island’"-ийн галзуу хулгана

45 метрийн өндөрт байрлаж, 80 км цагийн хурдтай давхих галзуу хулганад сууна гэдэг тийм ч амар зүйл биш билээ. 2009 онд нэгэн эр галзуу хулганаас амьсгал нь давхацсан байдалтай бууж ирсэн тул даруйхан эмнэлэгт хүргэсэн байна. Гэвч тэрбээр зүрхний шигдээсээр нас баржээ. Тэрээр зүрх муутай нэгэн байсан ч зориглон галзуу хулганад суусан нь хэт их ачаалал өгч амийг нь авч одсон аймшигт хэрэг гарсан билээ. 

"Kings Island’"-ийн галзуу хулгана

11 "Kings Island"-ийн усан сан

Нэг зочин усан сан руу унаж орхихыг харсан хамгаалагч, бас нэг зочин хоёул түүнд туслахаар ухасхийсэн боловч гэнэт цахилгаан гүйдэл гүйж, тэр 3 усан сан дотор тогонд цохиулан нас баржээ. Шалтгаан нь бүр хожим тодорхой болсон ба усан доорхи хөдөлгүүрийн насосонд гэмтэл гарснаас болж усан сан руу цахилгаан гүйдэл ирсэн байна. Харин бусад зочид нүдэн дээр нь 3 хүн амь тавьж байхад яаж ч чадалгүй айдаст автан зогсож байжээ. 

"Kings Island"-ийн усан сан

12 "Kings Island’"-ийн Эйфелийн цамхаг

17 настай хүү 1983 онд сургуулийн найзуудтайгаа хамт "Kings Island’"-ийн Эйфелийн цамхагт гарч үзэхийг хүсчээ. Гэвч тэрээр золгүй тохиолдлоор хамгийн дээд давхар дээрээс унаж амиа алдсан байна. Тус хэрэгт хүүг өөрийг нь буруутгаж хяналтгүй байсан гэх үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Энэ мэтчилэн хүүхэд залуус бэртэж гэмтэх тохиолдол олон гарсан байдаг ч ихэнхдээ өөрсдийнх нь буруу болж хоцордог аж. 

"Kings Island’"-ийн Эйфелийн цамхаг

13 "Knott’s Berry Farm’"-ийн төмөр зам

Тус галт тэрэг нь зорчигчид тээвэрлэн явж байгаад замд тээглэсэн машиныг яаж ч чадалгүй мөргөсөн байна. Азаар машинд хүн байгаагүй төдийгүй зорчигчид бэртэж гэмтээгүй аж. Харин галт тэрэг жолоодож явсан жолооч золгүй тохиолдлоор амиа алдсан юм. 

"Knott’s Berry Farm’"-ийн төмөр зам

14 "Knott’s Berry Farm"-ийн галзуу хулгана

120 км цагийн хурдтай давхих энэхүү галзуу хулганад хамгийн зоригтой хүмүүс л суудаг. Харин Африк гаралтай дуучин Жюстин Болиа (Justine Bolia) 2001 онд галзуу хулганад сууж буусны дараа тархинд нь цус харваж нас барсан билээ. Бүсгүйн ар гэрийнхэн түүний үхэлд паркын ажилчид, эзэмшигчдийг буруутгаж байсан төдийгүй шүүхээр хүчтэй заргалдаж, нэг хэсэгтээ л олныг шуугиулж байв. Гэвч 2006 оноос тэдний сураг ажиг тасарч, чимээ аниргүй болцгоосон билээ. 

"Knott’s Berry Farm"-ийн галзуу хулгана

15 "Knott’s Berry Farm" усан гулсуур

Ус цацруулан давхих гулсуур үнэхээр хөгжилтэй мэт боловч амь насанд аюултай байдаг. 2012 онд 5 хүүхдийн ээж Лори гэх бүсгүй усан гулгуураас унаж нас барсан байна. Түүний хамгаалалтын бүс нь суларснаас болж бүсгүй унасныг олж тогтоон тус тоглоомыг дахиж ашиглахгүй байхыг шүүхээс зааварчилсан байдаг. 

"Knott’s Berry Farm" усан гулсуур

16 "Worlds of Fun"-ийн галзуу хулгана

Харах төдийд л айдас төрөх уртаас урт ороолцолдсон галзуу хулганад суухыг та хүсэх байсан уу? Харин 14 настай охин хэн хүнд баймгүй зориг гаргаж суусан бөгөөд хүмүүсийн хашгиралдах дуунаар охин газар унаж амиа алдсан байна. Шүүх цагдаа нар ирж чухам юу болсныг тодруулахад охин өөрөө суудлын бүсээ тайлж, ар талаасаа юм авах гэж байгаад ойчсон болохыг хамт сууж явсан хүмүүс мэдэгджээ. Гэсэн хэдий ч тус паркын зүгээр талийгаачийн ар гэрийнхэнд 200,000 доллар өгсөн аж. 

"Worlds of Fun"-ийн галзуу хулгана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()