Кардашьяны гэр бүлийн нэр хүндийг үгүй хийсэн алдартай цуурхлууд

Реалити шоугаар олонд танигдсан Кардашьяны гэр бүлийнхэн үргэлж л бусдын хэл амны бай болсоор ирсэн билээ. Тэдний хийх үйлдэл бүр нь хүмүүсийн нүднээ ил байж уур бухимдал төрүүлдэг нь нууц биш юм. Харин бид дуулиант гэр бүлийнхний тухай хамгийн олон хүнд хүрч, дэлхийг шуугиулж байсан цуурхлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Кардашьяны гэр бүлийн нэр хүндийг үгүй хийсэн алдартай цуурхлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Муу ээж

Крис Женнер (Kris Jenner)-ийг охидоо буруу хүмүүжүүлж, ёс зүйгүй үлгэр дууриалал үзүүлсэн хэмээн хүмүүс ихэд шүүмжлэлтэй ханддаг билээ. Түүнчлэн Крис дунд охин болох Кимийг алдар нэртэй болгох гэсэндээ секс бичлэг хийлгэж, олонд дэлгэсэн гэх нь ч бий. Нэг ёсондоо түүнийг хамгийн муу ээж хэмээн нэрлэдэг бөгөөд ёс суртахуунгүй охид болон замбараагүй хувийн амьдрал нь түүнийг үзэн ядахад хүргэсэн байдаг. Хэдийгээр бүсгүй буяны ажил хийж, бусдад туслах боловч түүнийг сөргөөр харах хүмүүсийн өнцөг өөрчлөгдөөгүй юм. 

Муу ээж

2 Крис зөвхөн Кимд хайртай

Мэдээж үр хүүхдээ ялгаварлаж харьцана гэдэг утгагүй хэрэг боловч Крис өөрийн охин болох Кимтэй ихэнх цагаа өнгөрүүлж, элдэв арга хэмжээ үдэшлэгт хамт зочилдог юм. Үүнээс үүдэж хүмүүс Крисийг зөвхөн Кимийг хайрладаг гэхчлэн цуу яриа газар авсан бөгөөд тэрээр энэ бүхнийг үгүйсгэж хэд хэдэн удаа "Би хэзээ ч хүүхдүүдээ ялгаварлаж байгаагүй. Тэд бүгд л миний хэвлийгээс төрсөн." хэмээн хэлж байжээ.

Крис зөвхөн Кимд хайртай

3 Канье бол ижил хүйстэн

Алдарт реппер Канье Вест (Kanye West) нь Ким Кардашьян (Kim Kardashian)-ий нөхөр бол Кардашьяны гэр бүлтэй холбогдох болсон юм. Тэрээр нэг хэсэг ижил хүйстэн гэгдэж явсан бөгөөд түүний тухай цуурхлууд газар авч, Францын загвар зохион бүтээгч Олвье Роустинг (Olivier Rousteing)-той холбох болсон юм. Энэхүү цуурхал амнаас ам дамжин яригдаж, хүн бүхэн түүнийг ижил хүйстэн гэдэгт итгэх  шахаад байсан аж. Харин удалгүй Канье, Ким хоёр албан ёсоор болзох болж хуримаа хийснээр утгагүй цуу яриа дарагдсан байдаг. 

Канье бол ижил хүйстэн

4 Робын донтолт

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Ламар Одом (Lamar Odom) нь Хлое Кардашьян (Khloe Kardashian)-ы хуучин нөхөр бөгөөд тэрээр Кардашьяны гэр бүлийн ганц эрэгтэй болох Роб (Rob)-ийг хар тамхинд уруу татаж, донтуулсан гэдэг билээ. Робын хагас ухаантай шахуу байгаа маш олон зургууд цахим ертөнцөөр цацагдаж хүмүүс үүнд нь Ламар Одомыг буруутгаж байсан цаг саяхан. Харин тэд үүнийг эрс үгүйсгэж байсан ч итгэх хүн цөөн байсан нь харамсалтай. 

Робын донтолт

5 Кортни Кардашьян ижил хүйстэн

Тус гэр бүлийн хамгийн даруухан гэгддэг Кортни (Kourtney)-ийн тухайд 3 хүүхдийн ээж гэх цолыг зүүж явдаг. Харин хэдэн жилийн өмнө түүний нэгэн бүсгүйтэй үнсэлцэж байгаа зураг цахим сүлжээнд цацагдаж, багагүй шуугиан тариад амжсан билээ. Хүн бүр л түүнийг хоёр хүйстэнээ сонирхогч, ижил хүйстэн гэхчлэн элдвээр хэлж байсан ч бүсгүй ердөө л найзууд гэх үгээр олны амыг таглаж чадсан юм. 

Кортни Кардашьян ижил хүйстэн

6 Ким, Канье 2 салах гэж байна

Тэднийг анх болзож эхлэхэд хүмүүс "хэр удав гэж дээ?", хуримаа хийсний дараа "хүмүүсийн анхаарлыг татах жүжиг", хүүхэдтэй болсны дараа "хүүхдээрээ мөнгө олохыг хүсчээ" гэхчлэн үргэлж удахгүй сална, ашиг сонирхлоос үүдэж нийлсэн хэмээн ярьсаар ирсэн билээ. Өнөөдөр хосууд хамтдаа багагүй хугацааг өнгөрүүлж, 2 хүүхдийн эцэг эх болсон хэдий ч хүмүүс тэднийг хэзээ салах бол гэж хүлээж суудаг нь гайхмаар. 

Ким, Канье 2 салах гэж байна

7 Ким бол муу ээж

Кимийг жирэмсэн болсноо зарлахад маш олон хүн түүнийг яаж ээж болноо хэмээн гайхаж байсан. Тиймдээ ч элдэв янзын цуурхал тарааж, байж болох хамгийн муухайгаар харааж байсан билээ. Хүүхэддээ буруу үлгэр дууриалал үзүүлдэг, охин нь том болоод ээжээсээ ичнэ гэхчлэн Кимийг тойрсон сөрөг үгс, сэтгэгдлүүд маш ихээр байдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэрээр тийм ч муу ээж биш бөгөөд цаг зав гарвал охин, хүү хоёртойгоо хамт байхыг эрмэлздэг аж. Реалити шоуны од энэ тухайгаа "Би өөрийнхөөрөө байх дуртай. Тиймдээ ч бусдын хүслээр байх нь миний хэв маяг биш. Хүмүүс юу гэх нь хамаагүй надад хүүхдүүд минь хамгийн үнэтэй зүйлс. Тэдэнгүй бол би амьдарч чадахгүй. Аль болох тэдэнтэй хамт байж, цагийг хамт өнгөрүүлэхийг хүсдэг. Миний үрс том болоод ээжийгээ ойлгох байхаа" хэмээжээ. 

Ким бол муу ээж

8 Кимийн секс бичлэг

Ихэнх хүмүүс Ким реппер Рей Жи (Ray J)-тэй хийсэн секс бичлэгээ алдаад л алдартай болчихсон гэж үздэг. Тиймдээ ч түүнийг албаар секс бичлэгээ олон нийтэд дэлгэж, өөрийгөө таниулахыг хүссэн гэж ярих нь бий. Мэдээж үүнийг Ким хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй боловч хүмүүсийн бодлыг өөрчилнө гэдэг амаргүй зүйл юм.

Кимийн секс бичлэг

9 Хлоеийн өгзөг хиймэл

Хлое Кардашьян нь өөрийн том өгзгөөрөө алдартай билээ. Гэсэн ч сүүлийн хэдэн жил түүний өгзөг улам томроод байгаа нь гайхшрал төрүүлдэг бөгөөд тэрээр дасгалын ачаар ийм болсон гэдэг ч итгэх хүн тун ховор аж. Хичнээн дасгал хөдөлгөөн хийсэн байлаа ч ингэж огцом томорч, олны нүдийг орой дээр гаргаж байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж орхисон билээ. 

Хлоеийн өгзөг хиймэл

10 Кимийн өгзөг хиймэл

Кимийг анх сэтгүүлд том өгзөгөө гайхуулан зураг авхуулснаас эхлэн түүний өгзөгний тухай яриа, цуурхал намжилгүй өдгөөг хүрлээ. Хүн бүр л түүнийг хиймэл өгзөг хийлгэсэн хэмээн дайрч байсан тул энэ бүгдийг тэвчээгүй бүсгүй рентгенээр шалгуулахад түүний өгзгөнд ямар нэгэн гадны биет ороогүй гэсэн хариу гарч олны амыг тагласан байна. Харин Кимийг гэдэс хэвлий болон гуяныхаа махнаас авч өгзгөндөө хийлгэсэн гэх яриа байдаг ч тэрээр энэ талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй юм. 

Кимийн өгзөг хиймэл

11 Хуурамч хурим

Ким Кардашьян, сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис (Kris Humphries) нар 2011 онд дуулиантайгаар зууны шилдэг хуримыг хийсэн. Харамсалтай нь тэдний гэрлэлт ердөө 72 хоног л үргэлжилсэн юм. Хүмүүс тэднийг олны анхаарлыг татахын тулд урьдаас төлөвлөж байж хуримаа хийсэн хэмээн жиг жуг ярилцдаг. Магадгүй түүнийг өдгөө алдар хүндэд хүрэхэд нь энэ явдал түлхэц болсон гэхэд хилсдэхгүй.

Хуурамч хурим

12 Лионел Риччи бол Хлоеийн төрсөн эцэг

Хлое Кардашьяныг өөрийн аав болох Роберт Кардашьян (Robert Kardashian)-тай ямар төсгүй хэмээн ярилцдаг. Үүнээс гадна Хлоеийг хорвоод мэндлэхээс өмнө түүний ээж Крис дуучин Лионел Риччи (Lionel Richie)-тэй нууцаар явалдаж байсан бөгөөд тухайн үед жирэмсэлж, дуучин эрийн хүүхдийг тээж төрүүлсэн хэмээдэг юм.  Хамгийн хачирхалтай нь өнөөдрийн Хлоеийн төрх Лионел Риччигийн төрсөн охинтой тун ч адилхан байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж орхисон юм. Гэвч үүнийг батлах нотолгоо байхгүй тул хий хоосон цуурхал болоод л хоцорсон аж. 

Лионел Риччи бол Хлоеийн төрсөн эцэг

13 О.Ж, Симпсон бол Хлоеийн төрсөн эцэг

Хлоеийн төрсөн эцгийн тухай цуурхал үүгээр өндөрлөөгүй юм. Крисийг мөн л хуулийн зөвлөх О.Ж.Симпсон (O.J. Simpson)- той янаг амрагийн харилцаатай байсан бөгөөд түүний хүүхдийг төрүүлж, өсгөсөн хэмээн ярилцдаг билээ. Харин гэр бүлээс гадуур харилцаанаас мэндэлсэн хүүхэд нь Хлое гэж үзэх хүмүүс цөөнгүй. 

О.Ж, Симпсон бол Хлоеийн төрсөн эцэг

14 Скотт болон Кендалл

Кардашьяны гэр бүлийн хамгийн нэр хүндтэй гишүүн бол загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner) билээ. Тэрээр завгүй ажлынхаа улмаас нэг улсаас нөгөө улсын хооронд үргэлж л нисэж, нэг ёсондоо нүүдлийн хэв маягтай амьдардаг. Тэгвэл хэдхэн сарын өмнө бас нэгэн аяллынхаа өмнөхөн эгч Кортни Кардашьян (Kourtney Kardashian)-ий нөхөр, хүргэн ах Скотт Дисикийн хамт өдрийн хоол хамт идэхээр явж байгаад папарациудын дуранд өртжээ.  Хэдийгээр Скотт, Кендаллын эгч Кортнигийн хуучин нөхөр, 3 хүүхдийн эцэг боловч тэдний гэр бүлийнхнээс зөвхөн Кендаллтай маш дотно харилцаатай байдаг нь олон нийтийн сонирхлыг татдаг. Тиймдэ ч энэ нь маш олон хүмүүст эргэлзээг төрүүлж, тэднийг болзож байна уу даа гэх хардалт бий болгосон билээ. 

Скотт болон Кендалл

15 Дээрэм зохион байгуулсан

Парис хотноо болсон загварын 7 хоногийн арга хэмжээнд оролцож явсан Ким дээрэмдүүлж нэг хэсэг дэлхий нийтийг шуугиулж байсан билээ. Дээрэмчид Кимийн өрөөнөөс 1.6 сая долларын үнэтэй сүйн бөгжийг нь авсан гэх бөгөөд үүнээс гадна хэд хэдэн зүйлийг нь хулгайлсан байна. Харин зарим хүмүүс сенсаци дэгдээх дуртай Ким өөрөө энэ бүхнийг зохион байгуулж, олны анхааралд өртөхийг хүссэн хэмээж байв. Гэвч хаалттай хаалганы цаана чухам юу болж байдгыг мэдэх аргагүй тул хэн хэнд нь итэгх бэрх юм. 

Дээрэм зохион байгуулсан

16 Зодуулсан

Кимийн нүүрээ хөх няц болтол нь зодуулсан зураг цахим сүлжээгээр тархаж нэг хэсэгтээ л олныг шуугиулж, түүнд хэн гар хүрчихэв гэх асуултыг үүсгээд байв. Зарим нь бүр түүнийг нөхөртөө зодуулсан гэж дур зоргоороо ярьж байсан юм. Харин удалгүй бүх үнэн тайлагдсан бөгөөд Ким хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаагаа илэрхийлж энэхүү зургийг авахуулан, интернэтээр тараасан байдаг билээ. 

Зодуулсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()