Монголдоо багцын хэрэглэгчид датагаа хуваалцдаг боллоо

2016-12-07, 10:54
2,537

Цахим ертөнцөөр алба, амины бүхий л ажлаа амжуулдаг болсон энэ цаг үед дата ашиглах гэдэг яриа, мессежээс ч чухал  хэрэглээ болжээ. Тэгвэл СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний МОНГОЛдоо багцын хэрэглэгчид сар бүрийн дата эрхээ СКАЙтелийн дурын 3 дугаартай хуваалцах боломжтой болсон таатай мэдээг танд дуулгая.

Монголдоо багцын хэрэглэгчид датагаа хуваалцдаг боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тодруулбал, МОНГОЛдоо багцын хэрэглэгч болсноор дата эрхээ хайртай, дотны хүмүүстэйгээ хуваалцаж, нэг талаар бусдад хэрэгтэй зүйлээр нь туслан урамшуулах нөгөө талаар өөрийн тэр бүр хэрэглэж амждаггүй, дата үлдэгдлээ бүрэн ашиглах боломжтой болж байна. Жишээлбэл, сар бүр 4GB дата эрхтэй МОНГОЛдоо багцын хэрэглэгчийн сарын дундаж хэрэглээ 3GB-с хэтэрдэггүй байж болох юм. Тэгвэл тэрхүү хэрэглэж амждаггүй 1GB орчим дата эрхээ гэр бүлийнхэн, найз нөхдөдөө бэлэглэж болох юм.

Дата үлдэгдлээ шалгах, дата хуваалцах, дугаар хасах зэрэг үйлдэл хийхдээ харгалзах түлхүүр үгийг 123 тусгай дугаарт илгээхэд л хангалттай. Та МОНГОЛдоо багцын хэрэглэгч бол дата эрхээ бусадтай хуваалцан хэрэгтэй зүйлээр нь туслан урамшуулаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.skytel.mn/content/2329/view

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.