1
Хөл холгохоос сэргийлэх
Цоо шинэ гутал авч өмсөх ямар ч хүнд сайхан сэтгэгдлийг төрүүлдэг. Гэвч хамгийн хэцүү нь хөл холгож, өвтгөдөг билээ. Үүнээс болж зарим тохиолдолд шинэ гутлаа өмсөж чадахгүй байх нь бий. Тэгвэл та энэ асуудлыг уруул өнгөлөгч ашиглан хялбархан шийдэж болно. Үүний тулд хөлийг тань холгож буй хэсгүүд дээр уруул өнгөлөгчөө сайн гэгч нь түрхээрэй. Ингэснээр та хөлөө өвтгөхгүйгээс гадна тав тухыг мэдрэх болно.
2
Хуруу хөхсөн бөгж гаргах
Заримдаа бид хуруундаа зүүсэн бөгжөө гаргах гэж бөөн юм болдог шүү дээ. Энэ үед хүмүүсийн ихэнх нь хуруундаа саван түрхэх юм уу, эсвэл хуруугаа шүлсддэг. Гэвч одооноос дахин ингэх шаардлаггүй бөгөөд үүний оронд хуруундаа уруул өнгөлөгч сайтар түрхэхэд л хангалттай.
3
Лакан гутлыг өнгөлөх
Цаг ямагт дэгжин харагдуулдаг лакан гутлан дээр уруул өнгөлөгч түрхэж, цоо шинэ мэт харагдуулах боломжтой юм. Түүнчлэн гялгар материалтай бусад хувцас хунар болон ахуйн хэрэглээний зүйлсийг ч мөн энэ аргаар гялалзтал нь өнгө оруулж болдог байна.
4
Гараа зүсэх, шавьжинд хатгуулах үед нян, бактери орохоос хамгаалах
Бид өдөр тутмын амьдралдаа санамсаргүй байдлаар гар, хөлөө хурц иртэй зүйлд зүсч гэмтээх тохиолдол бишгүй дээ л нэг гардаг шүү дээ. Түүнээс гадна зуны улиралд төрөл бүрийн амьтан, шавьжинд хатгуулдаг. Тэгвэл энэ үед заавал ч үгүй шархны наалт ашиглах хэрэггүй бөгөөд үүний оронд уруул өнгөлөгч ашиглаж болох аж. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, уруул өнгөлөгчинд агуулагдах найрлага нь энэ төрлийн шарх, сорвийг эмчилдэг гэнэ.
5
Хөмсгөндөө түрхэх
Хөмсгөндөө түрхэх гэхээр та магадгүй гайхаж байж болох юм. Гэвч уруул өнгөлөгчийг хөмсгөндөө түрхсэнээр таны хөмсгийг илүү гайхалтай харагдуулах ач тутстай юмсанж.
6
Хамар хөндүүрлэж өвдөхийг зогсоох
Ханианд хүрсэн үед хамар битүүрч, улмаар хамрын ойролцоох газар хөндүүрлэж өвддөг. Тэгвэл энэ үед уруул өнгөлөгчөө хамарны хоёр хажуу талд түрхэх хэрэгтэй бөгөөд энэ нь өвчнийг намдаадаг байна.
7
Лаа болгон ашиглах
Магадгүй нэг өдөр танай гэрт тог тасарлаа гэж бодоё л доо. Харамсалтай нь лаа байхгүй. Тэгвэл уруул өнгөлөгчөө ашиглан, дараах зурган дээрх шиг гэрээ гэрэлтүүлж болох ажээ. Муугүй санаа байгаа биз?
8
Гал түлэх
Солиотой сонсогдож байж болох хэдий ч, хэрэглээд дууссан уруул өнгөлөгчнийхөө савуудыг ашиглан гал түлэх боломжтой байдаг байна. Тэр тусмаа агаар салхинд их гардаг, аялж зугаалдаг хүмүүст уруул өнгөлөгч маш их хэрэг болдог байх нь ээ.
9
Цахилгааныг гэмтээхээс сэргийлэх
Цахилгаантай хувцаснууд яагаад ч юм хүнийг хамгийн ихээр дэгжин, загварлаг харагдуулдаг хэдий ч, цахилгаан нь байж байгаад эвдэрдэг нь бага зэрэг төвөгтэй санагдуулдаг билээ. Харин энэ асуудлы одооноос уруул өнгөлөгч ашиглан шийдэж болох аж. Ингэхийн тулд цахилгаанаа уруул өнгөлөгчөөр өнгөлөөрэй.
10
Үнэртэй усны үнэрийг удаан хугацаанд хадгалах
Үнэртэй ус хэрэглэнэ гэдэг одоо цагт тухайн хүний олон нийтийн газар биеэ хэрхэн авч явж буйг илтгэх нэг том соёл билээ. Тийм ч үүднээс бид өдөр тутмын амьдралдаа гадуур гарахдаа үнэртэй ус тогтмол хэрэглэдэг нь нууц биш юм. Харин энэ үед нэг асуудал тулгардаг нь "Үнэртэй усны тэр тансаг үнэр хэр удаан үргэлжлэх вэ?" гэх асуулт юм. Тэгвэл энэ асуудлыг үнэртэй ус цацсан биеийн хэсгүүд дээрээ уруул өнгөлөгч түрхэж шийдэх боломжтой юм.