1
Хэлхгэр нэхмэл цамц
Энэ жил мэргэжилтнүүд хүзүүгээрээ зузаан, урт ханцуй, өргөн мөртэй дэгжин хэлхгэр нэхмэл цамц өмсөхийг санал болгож байна. Ийм цамц ямар ч төрлийн өмдөн дээр зохимжтой ба өвдөг хүрсэн түрийтэй гутлан дээр бүр янзтай харагддаг.
2
Өвдөг хүрсэн оймс
Биед эвтэйхэн хэрнээ дэгжин урт оймс жирийн оймсноос олон давуу талтай. Ийм оймс бусад хувцасны материал, өнгө, загвараас үл хамааран зохимжтой харагддаг. Урт түрийтэй гутлан дээр сайхан харагддаг ба таныг өвлийн хүйтэнд дулаан байлгаж чадах юм.
3
Том ороолт
Хөвсгөр, дулаан ороолт өөрийн гэсэн хэв маягаа бүрдүүлэхэд тань туслаад зогсохгүй, бусдаас ялгарч харагдуулах болно. Ямар ч хувцсан дээр зохимжтой боловч задгай энгэртэй ноосон цамц болон, кардиган, савхин хүрмэн дээр онцгой сайхан харагддаг.
4
Урт ороолт
Загварлаг хэрнээ хүйтэн өвлийн үнэнч туслах бол урт ороолт юм. Хамгийн гол нь та хичнээн ч янзаар зүүж болно. Донж маягийг нь олж чадвал малгай, эсвэл гадуур хувцасны ч үүрэг гүйцэтгэж чадах юм. Ямар ч хувцсан дээр зохимжтой.
5
Нэхсэн малгай
Өвлийн улирлыг малгайгүй давах аргагүй билээ. Таны таашаалд нийцэх загварлаг малгай өчнөөн байдаг ч, бүсгүйчүүдийн дунд хамгийн алдартай байдаг нь том нэхээстэй малгай юм. Таны хувцсанд өнгө үзэмж нэмж, тодотгож өгөхөөс гадна бүх төрлийн гадуур хувцсан дээр зохимжтой байдаг.
6
Тод өнгөтэй ноосон хүрэм
Ноосон хүрэм тун дэгжин бас дулаахан гэдгийг бүсгүйчүүд бүгд мэднэ. Харин 2016-2017 оны хувьд доорх зурган дээрх шиг тод өнгө зонхилж байна. Таныг дулаан байлгаад зогсохгүй өвлийн саарал улиралд өнгө зүс нэмж өгөх юм.
7
Нэхий
Энэ өвөл нэхий моодонд ороод байна. Дулаахан, биед эвтэйхэн ба бусад төрлийн гадуур хувцаснаас эрс өөр харагдана. Нэхий ажил хэрэгч хувцас, урт түрийтэй гутал, нарийн өмдөн дээр сайхан зохидог.
8
Нөмрөг
Өвлийн нөмрөг бол загварын өлгий Парисын сонгодог бэлгэ тэмдэг юм. Нөмрөг өвлийн бүх хувцсан дээр сайхан зохидог ба улаан, хар, хар хөх, цайвар бор, эсвэл улаан өнгөтэй байдаг. Зарим нь хиймэл үс, юүдэнтэй байдаг бөгөөд бүсгүй таныг тун эрхэмсэг харагдуулна гэдэгт итгээрэй. Урт түрийтэй гутлан дээр ганган харагддаг юм шүү.
9
Урт түрийтэй гутал
Урт түрийтэй гутал энэ намрын гол гоёл байсан бөгөөд өвөл ч бас үнэ цэнээ алдаагүй байна. Малгайтай, урт өвлийн пальто, нөмрөг, нэхий, урт кардиган, даашинз, бариу жинс, хоолойтой цамц гээд л зохихгүй хувцас гэж байхгүй.
10
Тод өнгөтэй өвлийн гутал
Хар, саарал, бор гуталнууд сонгодог хэвээр боловч энэ өвөл өнгөний хувьсал болж, тод, эсвэл ер бусын өнгөтэй гутал моодонд ороод байгаа ажээ. Ийм гутал өмсвөл та бусдаас ялгарч чадахаас гадна өвлийн хүйтнийг ажрахгүй давах билээ.
11
Нэхмэл даашинз
Энэ өвөл нэхмэл даашинз жинхэнэ трэнд болоод байна. Ердийн даашинзан дээр загварлаг гоёл чимэглэл хийж өгснөөрөө бүсгүйчүүдийг шууруулж байгаа юм.
12
Хоолойтой цамц
Та ямар ч загвар сонирхдог байсан хоолойтой цамц таны шүүгээнд байх ёстой. Бүр ажил хэргийн уулзалтанд хүртэл өмсөөд явж болно. Ямар ч төрлийн банзал, өмдөн дээр сайхан харагддаг. Бас хүзүүг тань үргэлж дулаахан байлгана гэдэгт итгэж болно.