Сахиусан тэнгэрүүд Парист ирлээ

Загвар өмсөгчдийн хамгийн том баяр гэж хэлж болох алдарт "Victoria's Secrets"-ийн 40 минут үргэлжилсэн "Kick Off" шоу Францын Парис хотноо өнгөрөгч лхагва гаригт боллоо. Энэ удаагийн шоунд Кендалл Женнер (Kendall Jenner), Жижи болон Белла Хадид (Gigi, Bella Hadid), Адриана Лима (Adriana Lima) болон Ирина Шэйк (Irina Shayk) тэргүүтэй загвар өмсөгчид оролцсон юм. Ингээд та бүхэндээ сахиусан тэнгэрүүдийн халуухан зургуудаас сонирхуулъя.

Сахиусан тэнгэрүүд Парист ирлээ

1

Парист болсон шоу нийт 40 минут үргэлжилсэн бөгөөд хүмүүсийн таамаглаж байгаагүй олон үйл явдлаар дүүрэн болж өнгөрчээ. Тухайлбал эгч дүү Хадид нарын хүсэл биелэж, тэд анх удаа хамтдаа "Victoria's Secrets"-ийн тайзан дээр алхсан юм. 

2

Шоуг үзэж сонирхохоор хуран чуулсан хүмүүс нэгэн гайхалтай зүйлийн гэрч болсон нь алдарт загвар өмсөгч Ирина Шэйк тайзнаа алхаж, Парисын шоуг чимсэн явдал байсан бөгөөд түүнийг 3 сартай жирэмсэн гэх мэдээлэл интернетээр төд удалгүй тархсан байна.

3

"Victoria's Secrets"-ийн "Queen" буюу "Хатан хаан" гэх нэр алдрыг хэдийн хүртэх болсон загвар өмсөгч Адриана Лимагийн үзэгчдийг алмайруулсан явдал уг шоуны хамгийн оргил хэсгүүдийн нэг байсныг мөн дурьдах хэрэгтэй болов уу.

4

Сонирхуулж хэлэхэд энэ удаагийн шоугаар загвар өмсөгчид дотуур хувцастай алхалт хийсэн бөгөөд тэдний өмссөн дотуур хувцас нийтдээ 3.1 сая долларын үнэтэй байсан гэнэ.

5

"Victoria's Secrest" шоуг урлаг соёлын ододгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд Парисын шоунд дуучин Лэйди Гага (Lady Gaga), Бруно Марс (Bruno Mars) болон "The Weeknd" нар ирж өөрсдийн хит дуунуудаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

6

7

8 Ингээд та бүхэндээ сахиусан тэнгэрүүдийн зургуудаас хүргэе.

Ингээд та бүхэндээ сахиусан тэнгэрүүдийн зургуудаас хүргэе.

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

Албан ёсны "Victoria's Secrets" шоу ирэх даваа гаригт буюу 2016.12.05-ны өдөр болох бөгөөд тухайн үед бид та бүхэндээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно гэдгээ амлаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()